Мэдээ

Агаарын бохирдол нь “чимээгүй” зулбах эрсдэлийг нэмэгдүүлдэг болохыг шинэ судалгаа харуулжээ

09 · 02 · 2020
Эх сурвалж: Regis Defurneaux

Германы нэгэн судалгаагаар агаарын бохирдлын улмаас жил бүр ойролцоогоор 9 сая хүн дундаж наслалтаас эрт амиа алддаг гэсэн тооцоолол гарсан байна. Харин тамхи татахаас үүдэлтэй нас баралтын тоо жилдээ 7.2 сая байдаг байна.

Жирэмсэн эхчүүд агаарын бохирдол ихтэй орчинд байснаар үр зулбах эрсдэл нэмэгддэг төдийгүй нярай хүүхдийн эрүүл мэндэд ноцтой хор нөлөө үзүүлдэг нь тогтоогдсон. Үүнд нярайн жингийн дутагдал, тархины хэвийн бус хөгжил болон аутизм зэрэг сөрөг үр дагаварууд багтдаг байна.

“Тамхи татахаас зайлсхийж болох боловч агаарын бохирдлоос бол боломжгүй юм.”

Саяхан Хятад улсын Бээжин хотын эмэгтэйчүүдийн дунд явуулсан судалгаагаар “Натур Састэйнабилити буюу Байгальд Ээлтэй” сэтгүүлд дурьдснаар агаарын бохирдлын түвшин өндөр байгаа нь ураг “чимээгүй зулбах” магaдлалыг ихэсгэдэг тухай асуудлыг хөнджээ. Судалгаанд  жирэмсний эхний гурван сарын хугацаанд агаарын бохирдол өндөр байгаагаас шалтгаалан ураг өсөлтгүй болж эндэхэд эхийн бие ямар нэгэн өвдөлт үгүй, шинж тэмдэг илэрдэггүй зулбалтыг “ чимээгүй зулбалт” гэж нэрлэдэг байна. Улаанбаатарт амьдарч байгаа жирэмсэн эмэгтэйчүүдийн үр зулбах магадлал өвлийн улиралд 4 дахин ихэсдэг тул та хүйтний улиралд жирэмсэн эxчүүд гадуур явахдаа маск зүүж, дотор агаарын чанараа хянаж байгаарай. Өөрийгөө болон гэр бүлээ агаарын бохирдлоос хамгаалах талаар эндээс уншиж өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлнэ үү.

 

Эх сурвалж: Air Pollution Increases Risk of “Silent” Miscarriage, New Study Finds

Хэвлэгдсэн 2019/10/15 IFL Science

Орчуулсан: M. Отгончимэг
Xураангуйлсан: A. Coletti

 

Бидэнтэй хамтран ажиллах бусад аргууд

Question

Асуулт асуу

Хайсан зүйлээ олохгүй байна уу? Биднээс асуугаарай.

энд асууна уу >

Knowledge

Мэдлэгээ хуваалцана уу

Бид найдвартай, сүүлчийн үеийн мэдээллийг таньд хүргэхийг хичээдэг. Хэрвээ таньд манай мэдээллийн санд санал болгох мэдээлэл байвал, бидэнтэй хуваалцаарай.

энд илгээнэ үү >

Volunteer

Сайн дурын судалгааны ажил хийх

Сайхан сэтгэлтэй сайн дурынхны дэмжлэгтэйгээр бидний ажил улам их өргөжнө.

энд бүртгүүлнэ үү >