COVID-19, Бохирдлоос өөрийгөө хамгаалах, Мэдээ

Амны хаалтны талаарх зөвлөгөө

Нийтлэлийг бичсэн: Намуун Клиффорд
АНУ-ын Калифорни мужийн Circle Medical эмнэлгийн өрхийн эмч
22 · 02 · 2020
Эх сурвалж: Suniko Bazargarid 

Эмнэлгийн амны хаалт агаарын бохирдлоос хамгаалахгүй

Ердийн эмнэлгийн/мэс заслын амны хаалт агаарын бохирдлоос хамгаалахгүй гэдгийг анхаарах нь чухал билээ. Эдгээр нь ханиаж найтаах үед агаарт цацагдах дуслуудыг бусдад дамжуулах болон таны ам хамар руу орохоос сэргийлэх зорилгоор хийгдсэн байдаг. Агаарт ам хамрын эргэн тойронд байрлаж амьсгал авах үед агаар дамжуулах замаар орох нарийн ширхэгт тоосонцор буюу “PM2.5” ба “PM 10” – аас эмнэлгийн амны хаалт таныг хамгаалахгүй.  

Эдгээр агаар бохирдуулагчдаас найдвартай хамгаалж чадах цорын ганц амны хаалт бол N95 or N99 стандартын амны хаалт юм. “N95” гэдэг нь уг амны хаалт хамгийн багадаа агаарыг 95% шүүдэг, “N99” амны хаалтыг зүүсэн бол агаарыг 99% шүүнэ гэсэн утгатай. 

Улаанбаатар хот шиг маш их бохирдолтой хотод агаарын бохирдол, амьсгалын замын халдвараас өөрийгөө хамгаалахын тулд гадуур гарахдаа N95 амны хаалтыг зүүж, ханиалгаж байгаа болон өвдсөн үедээ эмнэлгийн/мэс заслын амны хаалтыг зүүх нь илүү тохиромжтой. N95 амны хаалтны талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу! 

N95 амны хаалт

Дан ганц амны хаалт зүүх нь хангалттай хамгаалалт болж чадахгүй ба эрүүл ахуйн дэглэмтэй хослуулан ашиглах хэрэгтэйг бодолцох нь чухал. Халуурах, ханиалгах, амьсгал олшрох шинж тэмдэг илэрсэн хүмүүс байнга эмнэлгийн амны хаалт хэрэглэж бусдыг хамгаалах үүрэгтэй. 

Эмнэлгийн амны хаалт зүүсэн тохиолдолд тэдгээрийг зохих ёсоор зөв хэрэглэж бас хаяж сурах хэрэгтэй. Үүнд: 

  • Амны хаалтыг зүүхдээ хамар, амны хэсгийг бүрэн далдлан нүүр ба хаалт хоорондын зайг багасгахын тулд сайтар уяж тогтооно. 
  • Цэвэр амны хаалтыг хэрэглэхээс өмнө гараа хүргэхээс зайлсхий. 
  • Амны хаалтаа тайлахдаа гадна талд нь хүрэлгүй чихний уяанаас нь авч хумьж хаяна.
  • Хэрэглэсэн амны хаалт мөн санамсаргүй тохиолдлоор түүний гадна талд хүрсэн бол гараа спиртэнд суурилсан гар ариутгагчаар ариутгах эсвэл савантай усаар угаа.
  • Амны хаалтыг чийгтэй болмогц шинэ, цэвэр, хуурай амны хаалтаар солино. 
  • Нэг удаагийн амны хаалтыг дахин ашиглахгүй байх.
  • Нэг удаагийн амны хаалтыг хэрэглэсний дараа  шууд хаяна. 
  • Даавуун (жишээ нь хөвөн даавуу, самбайгаар хийсэн) амны хаалтыг ямар ч нөхцөлд хэрэглэхээс зайлсхийх.
  • Амны хаалтны өнгөтэй талыг үргэлж гадагш нь харуулж зүүх.
Мэс заслын амны хаалтыг зөв зүүх аргачлал

 

Бидэнтэй хамтран ажиллах бусад аргууд

Question

Асуулт асуу

Хайсан зүйлээ олохгүй байна уу? Биднээс асуугаарай.

энд асууна уу >

Knowledge

Мэдлэгээ хуваалцана уу

Бид найдвартай, сүүлчийн үеийн мэдээллийг таньд хүргэхийг хичээдэг. Хэрвээ таньд манай мэдээллийн санд санал болгох мэдээлэл байвал, бидэнтэй хуваалцаарай.

энд илгээнэ үү >

Volunteer

Сайн дурын судалгааны ажил хийх

Сайхан сэтгэлтэй сайн дурынхны дэмжлэгтэйгээр бидний ажил улам их өргөжнө.

энд бүртгүүлнэ үү >