Мэдээ

Аутизм ба агаарын бохирдол

02 · 04 · 2020
Эх сурвалж: Уянга Дашдорж

Аутизмыг Таниулах Дэлхийн Өдрийн мэндийг хүргэе! 

Аутизмын хүрээний эмгэг (АХЭ) нь мэдрэлийн хөгжлийн шалтгаант эмгэг бөгөөд дэлхий даяар 1000 хүүхэд тутамын 6.2 – оос 7.6 хүүхэд аутизмтай байдаг. 2019 оны байдлаар Монгол улсад албан ёсоор аутизмтай 763 хүн бүртгэгджээ. Аутизмын үндсэн шинж чанар нь тухайн хүн нийгэмтэй харилцаа холбоо тогтооход бэрхшээлтэй байхаас гадна зан үйл нь тусгаарлагдсан, давтагдсан шинж чанартай байдаг байна. 

Сүүлийн үеийн судалгаануудад аутизмыг үүсгэж буй шалтгаан нь эхийн хэвлийд байх үе болон төрсний дараахь нэг жилийн хугацаан дахь орчны нөлөөлөл чухал ач холбогдолтой байж болзошгүй хэмээн үзэж байна. Судалгаанаас хамрагдсан аутизмтай хүүхдүүд нь эхийн хэвлийд байхдаа болон амьдралын эхний жилүүдэд зам дагасан агаарын бохирдол ихтэй бүс нутгуудад  амьдардаг байжээ. Тухайн бүс нутгийн агаар дахь азотын давхар исэл болон PM10, PM 2.5-ын тоосонцорын үзүүлэлт өндөр байсан нь аутизм үүсгэх эрсдлийг 2 дахин нэмэгдүүлсэн гэж үзэж байна.

Улаанбаатар хотын агаарын бохирдол ихтэй газар амьдарч буй хүүхдүүд аутизмтай болох эрсдэл өндөр байдаг төдийгүй сүүлийн жилүүдэд аутизмын тохиолдол бүртгэгдэх нь нэмэгдсээр байна. 

Хүүхэд болгон цэвэр агаараар амьсгалах эрхтэйгээс гадна өөрсдийг нь ойлгодог, хүлээн зөвшөөрдөг, хайрладаг орчинд амьдрах эрхтэй. Тиймээс та бүгдийг бид дараах зүйлсд уриалж байна: 

  1. Монголын Аутизмын Холбооны Фэйсбүүк хуудсыг дагана уу.
  2. www.autism.mn цахим хуудаснаас Аутизмын Холбооны нэмэлт мэдээлэлийг авна уу.
  3. Shuvuu app апп-ыг татан авч бусдадаа дамжуулна уу. 
  4. Агаарын бохирдолтой үед маскаа зүүж, гэр бүлээрээ цэвэр агаарт байнга гарч байна уу.
  5. Breath Mongolia цахим хуудсаар аялаж Монголын агаарын бохирдолын  газрын зургийг ашиглан агаарын бохирдолын талаархи мэдээллийг хүлээн авна уу.

 

Бичсэн Хулан Гантөмөр

Орчуулсан: Хулан Гантөмөр, Туул Аюрзана

 

Бидэнтэй хамтран ажиллах бусад аргууд

Question

Асуулт асуу

Хайсан зүйлээ олохгүй байна уу? Биднээс асуугаарай.

энд асууна уу >

Knowledge

Мэдлэгээ хуваалцана уу

Бид найдвартай, сүүлчийн үеийн мэдээллийг таньд хүргэхийг хичээдэг. Хэрвээ таньд манай мэдээллийн санд санал болгох мэдээлэл байвал, бидэнтэй хуваалцаарай.

энд илгээнэ үү >

Volunteer

Сайн дурын судалгааны ажил хийх

Сайхан сэтгэлтэй сайн дурынхны дэмжлэгтэйгээр бидний ажил улам их өргөжнө.

энд бүртгүүлнэ үү >