COVID-19, Мэдээ

Агаарын бохирдол нь коронавирусаар нас барах түвшинг ихэсгэдэг болохыг шинэ судалгаа илрүүллээ

27 · 06 · 2020
Эх сурвалж: Breathe Mongolia

Удаан хугацаанд өндөр хэмжээний агаарын бохирдолтой газар байснаар коронавирусаар өвчлөн нас барах магадлалыг нэмэгдүүлдэг болох нь Харвардын Их Сургуулийн Нийтийн Эрүүл Мэндийн Сургуулийн хийсэн шинэхэн судалгаагаар илэрлээ. Сүүлийн 17 жилийн турш цуглуулсан АНУ-н 3080 дүүргийн агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын дата болон 2020 оны 4 дүгээр сарын 4 хүртэлх тухайн дүүрэг бүрийн коронавирусаар өвчлөн нас барагсдын тоон дээр судалгааг хийсэн байна. Агаарын бохирдол ба COVID-19 хооронд статистикийн хувьд ноцтой хамаарлыг судалгаа илрүүлжээ. 

Агаарын бохирдлын хэмжээ ялимгүй нэмэгдэхэд коронавирусын үзүүлэх сөрөг нөлөө ихсэж байсан нь хамгийн их анхаарлаа хандуулахуйц судалгааны үр дүн байв. Цагаан арьст оршин суугчид давамгайлсан дүүрэгтэй харьцуулахад ихэнхдээ харьцангуй буурай, өнгөт  арьст оршин суугчид давамгайлсан дүүрэгт агаарын бохирдлын хэмжээ илүү өндөр байсан байна. Мөн зэрэгцээ оршдог хэдий ч агаарын бохирдлын хэмжээ ялгаатай хоёр дүүргийн нас барагсдын тоо эрс ялгаатай, хэлбэлзсэн үр дүн гарчээ. 

Тамхины утаа, шатсан түлшнээс үүссэн нарийн ширхэгт тоосонцрыг амьсгалснаар тухайн хүний уушгины салст (цээжний гялтан) бүрхүүл гэмтэж, амьсгалын замын өвчлөлтэй тэмцэх чадвар нь багасдаг байна.  Агаарын бохирдол нь зүрхний шигдээс, саажилт, уушгины хавдраар өвчлөх болон эрт  нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг харилцан уялдааг урьд урьдын судалгаанууд ч мөн илрүүлж байсан билээ.  Лос Анжелес хот дахь Калифорнийн Их Сургуулийн профессор Др. Зуо-Фенг Зангийн 2003 онд хийсэн судалгаагаар БНХАУ-д их хэмжээний агаарын бохирдолтой сууринд амьдардаг, SARS вирусээр өвчилсөн иргэд нь “агаарын бохирдол багатай дүүрэгт оршин суугч иргэдээс нас барах магадлал нь хоёр дахин их байсан”-г олж тогтоож байжээ. 

Агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ авч чадаагүй, зохистой журам тогтоогүй, агаарын бохирдолтойгоо барьцалдан тэмцэлдсээр буй дэлхийн олон орнуудад энэхүү судалгааны үзүүлэлт нь маш чухал ач холбогдолтой байгаа юм. “Хүний эрүүл энхийн төлөө COVID-19 хямралын үеэр ч мөн хямралын дараа ч аль хэдийн тогтоогдсон агаарын бохирдлын эсрэг хууль тогтоомжийг сахихын  амин чухал ач холбогдлыг энэ судалгааны үр дүн өөрөө онцлон тодотгож байна” хэмээн судлаачид дүгнэжээ. 

 

Эх сурвалж: New Research Links Air Pollution to Higher Coronavirus Death Rates

Хэвлэгдсэн: 2020/04/17 The New York Times

Орчуулсан: Оюун-Эрдэнэ Сайнбаяр
Xураангуйлсан: Мэдди Лий

 

Бидэнтэй хамтран ажиллах бусад аргууд

Question

Асуулт асуу

Хайсан зүйлээ олохгүй байна уу? Биднээс асуугаарай.

энд асууна уу >

Knowledge

Мэдлэгээ хуваалцана уу

Бид найдвартай, сүүлчийн үеийн мэдээллийг таньд хүргэхийг хичээдэг. Хэрвээ таньд манай мэдээллийн санд санал болгох мэдээлэл байвал, бидэнтэй хуваалцаарай.

энд илгээнэ үү >

Volunteer

Сайн дурын судалгааны ажил хийх

Сайхан сэтгэлтэй сайн дурынхны дэмжлэгтэйгээр бидний ажил улам их өргөжнө.

энд бүртгүүлнэ үү >