News, Бохирдлыг бууруулах

Дулааны насос: сэргээгдэх эрчим хүчний боломжууд

01 · 04 · 2020
Эх сурвалж: Regis Defurnaux

Монгол улс цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэх бодлогынхоо хүрээнд хүлэмжийн хийн ялгарлаа бууруулахын тулд сэргээгдэх эрчим хүчний үүсвэрүүдийг үйлдвэрлэлийн олон салбаруудад нэвтрүүлэхээр зорьж буй билээ. Тэгвэл Шинэ Цаг Уур гэх гадаадын судалгааны хүрээлэн Ховд хотод газрын гүнээс эхтэй халаагуурын хоолойг (ГГЭХХ) барилгын салбарт ашиглах бололцоог судалжээ.

Өнөөгийн байдлаар Ховд хот дахь амины орон сууцууд дулааны хангамжаа нүүрсээр галладаг хоёр дулааны станцаас авдаг ба тэдгээрийн насжилт аль хэдийн хэтэрч. Мөн уг станцууд нь өндөр найрлагатай хүлэмжийн хий ялгаруулахаас гадна тус хотын агаарын бохирдолд шууд нөлөөлөж буй юм. Бохирдол ихээр ялгаруулдаг тус төрлийн дулааны станцтай харьцуулахад ГГЭХХ нь бага дулааны хэмтэй барилгуудруу газрын гүн дэхь дулааныг цахилгаан хийн шахуургаар шилжүүлдэг тул байгаль орчинд ээлтэйгээс гадна үр ашиг сайтай юм. Үүнээс дээр нэмээд ГГЭХХ-г ажиллуулахад зарцуулах цахилгааны хэрэглээг сэргээгдэх эрчим хүчний үүсвэрээр шийдвэл хүлэмжийн хийн ялгарлыг улам бууруулах боломжтой. ГГЭХХ-г Улаанбаатар хотод хэрэгжсэн хэд хэдэн төслүүд дээр амжилттай суурилуулсан туршлага манай улсад хэдийнээ бий билээ.

Тус судалгаагаар хэд хэдэн технологиудын техник, эдийн засаг болон хүрээлэн буй орчинд хамаарах хүчин зүйлүүдийг авч үзсэн ба ГГЭХХ хамгийн тохиромжтой нь байжээ. Эдийн засгийн хувьд ГГЭХХ нь харьцангуй өндөр хөрөнгө оруулалтын зардал шаарддаг боловч 20 жилийн хугацаанд гарах нийт зардал нь бусдаасаа доогуур аж. Мөн ГГЭХХ-г нэвтрүүлэх нь орон нутгийн үйлдвэрлэлийн байгууллагууд болон оршин суугчдад сэргээгдэх эрчим хүчний тухай ойлголт өгөх бөгөөд ирээдүйд ижил технологийг нэвтрүүлэх боломжтой болоx  ач холбогдолтой юм.

Хэдийгээр Ховд хотод ГГЭХХ суурилуулах нь тохиромжтой байгаа боловч, өндөр хөрөнгө оруулалтын зардал болон тус технологийг ажиллуулах мэргэжлийн боловсон хүчин дутмаг гэх мэт саадууд учирч байгааг дурдах хэрэгтэй. Тиймээс эдгээр техник болон санхүүгийн саад бэрхшээлүүдийг даван туулах арга нээгдтэл ГГЭХХ-г одоо байгаа дулаан хангамжийн технологи дээрээ нэмэлт байдлаар ашиглах нь илүү бодитой хувилбар юм гэж тус судалгаанд дурджээ.

Эх сурвалж: Renewable heating virtual Article 6 pilot

Хэвлэгдсэн: 2020/01/29 New Climate Institute 

Орчуулсан: Тэнгис Дашмөнх
Xураангуйлсан: Мадди Ли

 

Бидэнтэй хамтран ажиллах бусад аргууд

Question

Асуулт асуу

Хайсан зүйлээ олохгүй байна уу? Биднээс асуугаарай.

энд асууна уу >

Knowledge

Мэдлэгээ хуваалцана уу

Бид найдвартай, сүүлчийн үеийн мэдээллийг таньд хүргэхийг хичээдэг. Хэрвээ таньд манай мэдээллийн санд санал болгох мэдээлэл байвал, бидэнтэй хуваалцаарай.

энд илгээнэ үү >

Volunteer

Сайн дурын судалгааны ажил хийх

Сайхан сэтгэлтэй сайн дурынхны дэмжлэгтэйгээр бидний ажил улам их өргөжнө.

энд бүртгүүлнэ үү >