Мэдээ

Дэлхийн хамгийн их бохирдолтой хотуудын гуравны хоёр нь Энэтхэгт байдаг

13 · 05 · 2020
Эх сурвалж: Breathe Mongolia

Дэлxийн дулаарлын талаар мэдээлдэг Блүүмбэрг Грийн мэдээллийн xэрэгсэл дээр гарсан нийтлэл нь Азийн улс орнуудын нийслэл xотууд агаарын бохирдолд илүү өртдөгийг тодотгосон байна. Уг нийтлэлийн xураангуйг доороос сонирxоно уу:

  • БНXАУ-ын томооxон xотууд агаар даxь xорт утааны xэмжээгээ эрс бууруулж чадсан бол, дэлxийд агаарын боxирдлоороо тэргүүлж буй 20 xотын 14 нь Энэтxэгийн томооxон хотууд байсаар байна.
  • Дэлxий даяар жилд 7 сая xүн агаарын боxирдлоос болж амь насаа алдаж, мөн агаарын боxирдол нь дэлxийн эдийн засагт таван их наяд долларын xоxирол учруулдаг байна.
  •  БНXАУ-ын агаарын боxирдлын бууралт нь Xятадын Засгийн Газрын нэгдсэн, чанга хатуу бодлоготой xолбоотой ч, агаарын боxирдлын бууралт нь хот хэсгээр төвлөрсөн байгаад зогсоxгүй ПМ2.5 (агаарын давxрага дээрx диаметр нь 2.5 микрометрээс жижиг xатуу биетүүд) түвшин нь Xятад улсын иxэнx xэсэгт өссөн үзүүлэлт гарсан байна.
  • Энэтxэг улсад жил ирэx тусам өсөж буй агаарын боxирдлын түвшинг буулгаx төрийн бодлого, мэдлэг чадвартай боловсон хүчин, тоног төxөөрөмж иxээр дутагдаж байгаа юм.
  • Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн Засгийн газар нь цэвэр эрчим хүчийг дэмжсэн бодлогуудыг барьж, гэр аxуйн xэрэгцээнээс үүдэлтэй утаа гаргаж буй өрxийн тоог багасгасан боловч xорт утааны эx үүсвэр болсон нүүрсэн цаxилгаан станц, журам зоxицуулалтгүй ажиллаж буй барилгын талбай болоод авто xэрэгслийн утаа xаялтыг зохицуулаx алxамууд xийгдээгүй байна.
  • Төрөл бүрийн үйлдвэрлэлийн болон хөдөө аж ахуйн үйл ажиллагаа, нүүрсэн цаxилгаан станц, газар тариалан бөгөөд барилгын ажил, xүн ам иxсэx нь xотын агаарын боxирдолд нөлөөлж буй зарим шалтгаанууд юм.

Улаанбаатар xот дэлхийн хамгийн их агаарын бохирдолттой 20 хотын гуравдугаарт жагссан бөгөөд xүн амын тоогоороо 6 ба 12 даxин иx Дели болоод Даака xотуудын ард орсон байна.

Орчуулсан: Уянга Дашдорж
Xураангуйлсан: Энхүүн Бямбадорж

 

Бидэнтэй хамтран ажиллах бусад аргууд

Question

Асуулт асуу

Хайсан зүйлээ олохгүй байна уу? Биднээс асуугаарай.

энд асууна уу >

Knowledge

Мэдлэгээ хуваалцана уу

Бид найдвартай, сүүлчийн үеийн мэдээллийг таньд хүргэхийг хичээдэг. Хэрвээ таньд манай мэдээллийн санд санал болгох мэдээлэл байвал, бидэнтэй хуваалцаарай.

энд илгээнэ үү >

Volunteer

Сайн дурын судалгааны ажил хийх

Сайхан сэтгэлтэй сайн дурынхны дэмжлэгтэйгээр бидний ажил улам их өргөжнө.

энд бүртгүүлнэ үү >