Бохирдлыг бууруулах, Мэдээ

Зохион Байгуулалттай Жагсаалаас Ашгийн Бус Байгууллага хүртэл: Breathe Mongolia- Clean Air Coalition-ны гарал үүсэл

16 · 09 · 2020

Нийтлэлийг бичсэн Жэнни Хан Саймон

 

Breathe Mongolia нь асуудлын хариуд шийдэл болохын тулд үүсэн байгуулагдсан билээ. Breathe Mongolia нь Монгол улсад биш, харин Нью Йорк хотын Times Square-д үүсэн бий болсон байна.

 

Эхлэл

2018 oны 12 сар. Олон хүний хѳл хѳдѳлгѳѳнд дарагдсан Times Square-ийн анивчих гэрэл дунд Монгол үндэсний хувцас болох дээл ѳмссѳн, сайн сайхан цэвэр ариун байдлыг илтгэсэн торгон цэнхэр хадаг болон мѳнгѳн аяга барин зогсох нэгэн эмэгтэй харагдана. Цэнхэр хадаг, мѳнгѳн аяга хоёр нь Монголчуудын уламжлалт угтах ёс заншлын нэгээхэн хэсэгт багтдаг юм. Нью Йорк хотод олон янзын ёс заншил холилдсон байдаг бѳгѳѳд олон тѳрлийн үндэсний хувцас олж харах нь цѳѳнгүй тохиолддог билээ. Харин энэ удаа Монголыг тѳлѳѳлѳх зүйл нь “Монгол боож үхлээ” гэсэн цаасан самбар  байв.  Зүүн гартаа мѳнгѳн аяга, баруун гартаа цаасан самбар барьж, мѳн хийн баг ѳмссѳн эмэгтэй бол Breathe Mongolia-ийн үүсгэн байгуулагч Цогтсайханы Азжаргал (Аза) байлаа. Түүний энэхүү үйлдэл нь Мѳнх Хѳх Тэнгэрийн орон гэгдэж ирсэн дүр тѳрхийг орчин үеийн хамгийн том тулгамдсан асуудал болох агаарын бохирдолтой эсрэгцүүлэн харуулж байгаа мэт байв. 

Эх орон болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд санаа зовсон учир Аза Times Square-т очиж зогсохоор шийдсэн байна. “Би олон хүмүүс уушигны хатгалгаа ѳвчнѳѳр ѳвдѳж, мѳн гэр бүлийнхэн маань эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэх мэдээг удаа дараа сонссоор байсан” гэж Аза дурьджээ. “Бид Боож Үхлээ” гэсэн жагсаал хѳдѳлгѳѳн тухайн үед Монголд болж байсан учир Монголд байхгүй ч гэсэн юу ч хийлгүй зүгээр хараад суухыг хүсээгүй”. Тѳсѳѳлснийг бодвол Times Square дэх жагсаал нь олныг хамарч чадаагүй боловч олон нийтийн сүлжээнд хандалт авч чадсан байна. Энэ нь Columbus Circle-д 20 гаруй хүнийг хамарсан хоёр дахь эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулахад хүргэжээ. Хийн масктай, Монголын үндэсний хувцас ѳмссѳн, гартаа самбар барин зогсох эсэргүүцэгчид Columbus Circle-с Times Square хүртэл алхсан нь агаарын бохирдлын эсрэг Монгол улсаас ѳѳр газар хийгдсэн хамгийн анхны жагсаал болсон юм. Энэхүү эсэргүүцлийн жагсаалыг фэйсбүүкээр шууд дамжуулснаар хагас сая хүн үзсэн бөгөөд National Geographic-н Your Shot цуврал нэвтрүүлэгт дурьдагдсан байна.

 

Ашгийн Бус Байгууллага үүсгэсэн нь

Аза, Breathe Mongolia-ийн үүсгэн байгуулагч, Times Square дэх жагсаалт

Энэхүү эсэргүүцлийн анхны Facebook арга хэмжээний хуудас нь “Breathe Mongolia” гарчигтай байв. Энэ нь одоогийн Breathe Mongolia – Clean Air Coalition эвслийг бий болгох үндсэн алхам байсан хэдий ч нѳгѳѳтэйгүүр жагсагчдын нэрсийг нууцлан хамгаалах зорилготой байжээ. Учир нь зарим монголчууд Монголын асуудлыг ийм тод дуу хоолойгоор, олон улсын хэмжээнд дэлгэн харуулах нь зохисгүй гэж үзсэн байна. Олон жилийн туршид Монгол Улс агаарын бохирдлоос үүдэлтэй эрүүл мэндийн хямралтай тулгарч байгаа аж. Монголд PM 2.5 тоосонцрын агууламж 1,985 мг/м3 хэмжээнд бүртгэгдэж  байсан нь ДЭМБ-ын агаарын чанарын стандартаас 80 дахин их байсан юм. Энэ нь хүн амын дийлэнх хэсэгт нөлөөлж, олон хүн амьсгалын замын өвчнөөр өвчлөхөд хүргэж байлаа. “Тухайн үед Монгол Улс олон улсын хүрээнд энэ асуудлыг нээлттэй хэлэлцэхээс зайлсхийж байсан бѳгѳѳд гадаадынхантай хуваалцах эсвэл англи хэл дээр энэхүү асуудлыг хэлэлцэхэд эсэргүүцэл тулгарч байв. Монголын нэг зүйр үг бий, “Толгой хагаравч малгай дотроо” гэдэг. Гэхдээ ийм нөхцөл байдалд бид чимээгүй, хайхрамжгүй, идэвхгүй байх ёсгүй; бид нээлттэй, шударгаар ярилцаж, шийдлийн төлөө хамтран ажиллах ёстой”.

Монгол Улсын агаарын бохирдлын хямралыг ил тод, үнэн зѳвѳѳр шийдвэрлэх, мөн иргэдэд энэ сэдвээр боловсрол болон хангамж нѳѳц олгох нь чухал шаардлагатай байсан учир Breathe Mongolia-н вэбсайтыг үүсгэхэд хүргэсэн билээ. Үүнээс өмнө Монгол дахь агаарын бохирдол, агаарын бохирдлын нөлөө болон эх үүсвэрийн талаар мэдээлэл авах боломж иргэдэд хязгаарлагдмал байсан. Аза хэлэхдээ “Бид иргэдийг чадавхижуулж, мѳн агаарын бохирдлын тухай боловсрол олгож, энэхүү асуудлыг ил тодоор  бусдад хүргэхийг хүссэн. Тиймээс бид дараах асуултуудыг ѳѳрсдѳѳсѳѳ асуусан ‘Хүмүүс юуг ойлгох хэрэгтэй вэ? Яагаад ийм зүйл болж байна вэ? Хэрэв бид юу ч хийхгүй бол ямар үр дагавартай вэ? Бид юу хийх ёстой вэ, мѳн бид юу хийж чадах вэ?’”.

Мэдээлэл судлаачид, байгаль орчны чиглэлээр мэргэшсэн эрдэмтэд, програм хангамжийн инженерүүд багтсан бүлэг хүмүүсийн өгөөмөр туслалцаатайгаар Breathe Mongolia нь багаа бүрдүүлж, анхны өгөгдлийг цуглуулж, дүн шинжилгээ хийн эцэст нь People in Need (PIN)-тэй хамтран ажиллаж вэбсайтаа үүсгэсэн юм. Тодорхой хэмжээний буцалтгүй тусламжаар санхүүжин, мѳн тэр ч байтугай үйл ажиллагаагаа илүү сайн зохион байгуулалттай, уялдаа холбоотой болгохын тулд удирдлагын болон төслийн менежментийн сургалтанд хамрагдах гэх мэт жижиг алхмуудаар урагшлан, Breathe Mongolia нь 2019 онд Делавэр мужид бүртгэлтэй ашгийн бус байгууллага болсон юм. Breathe Mongolia-ийн хамт олны ихэнхи нь өөрийн ур чадвар, цаг заваа зориулдаг сайн дурын хүмүүсээс бүрдсэн бѳгѳѳд тэдний тусламжтайгаар ѳнѳѳдрийг хүртэл вэбсайтаа идэвхитэй хэвээр байлгаж, ѳдѳр тутмын үйл ажиллагаагаа явуулсаар байна.

Дараагийн шат

Breathe Mongolia-ийн гол зорилго бол Монголоос эхлээд дэлхийн өнцөг булан бүрийг агаарын бохирдолтой тэмцэх оновчтой шийдлээр хангах явдал юм. Breathe Mongolia нь дараах гурван зарчим дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулдаг. Нэгт, хангамж нөөцийг олон нийтэд нээлттэй байлгахын зэрэгцээ асуудлын ил тод байдлыг хангахад хяналт тавих үүрэгтэй байх. Хоёрт, бусад ашгийн бус болон хувийн хэвшлийн байгууллагуудын  хооронд мэдээллийн гүүр болж, агаарын бохирдлын талаарх судалгаануудыг бусдад түгээх хамтын ажиллагааны талбар нь болох. Гуравт, агаарын бохирдлын тухайх мэдлэгийг дээшлүүлэхийн зэрэгцээ эдгээр асуудлыг шийдвэрлэх хүсэл эрмэлзлийг бусдад төрүүлэх. “Миний гол зорилго бол шинжээчид болон эрдэмтэд дуу хоолойгоо бусдад хүргэж болох, мѳн тэдний мэдлэгийг бусдад ойлгомжтой хүртээмжтэй хэрэгжүүлж болох мэдээлэл болгон боловсруулдаг платформыг байгуулах явдал юм” гэж Аза хэлжээ. “Хүмүүс илүү мэдээлэл авч мэдлэгтэй болмогц цаашид юу хийхээ ѳѳрсдѳѳ мэдэх болно.”

Монгол Улс агаарын бохирдлын ноцтой, өвөрмөц тохиолдолтой нүүр тулаад байгаа хэдий ч өөрийн агаарын бохирдлын хямралыг арилгах асар их нѳѳц боломжоор хангагдсан бѳгѳѳд дэлхийн агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцлийн үлгэр жишээ орон болох бүрэн бололцоотой. “Монгол Улс нь Хятад болон Энэтхэг зэрэг орнуудтай харьцуулахад жижиг бѳгѳѳд энэ асуудлыг хамаагүй богино хугацаанд шийдвэрлэх бүрэн боломжтой. Бид энэ асуудлыг амжилттай шийдэн бусад улс орнуудад урам зориг ѳгч чадна” гэж Аза хэлжээ. Монгол Улс нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтѳнд хамгийн ихээр нѳлѳѳ үзүүлж байгаа орон биш боловч хамгийн ихээр үр дагаврыг нь хүртэж байгаа улс юм. Монгол Улс нь дэлхийн нийтийн хамтын хайхрамжгүй байдлын томоохон шинж тэмдэг болж байна. Хэрэв Монгол Улс дотроо арга хэмжээ авч, жижиг ядуу оронд ч гэсэн өөрчлөлт гарах боломжтойг харуулж чадвал, энэ нь бусад улс орнууд ч мѳн адил амжилтанд хүрч болно гэдгийг харуулах  үлгэр жишээ болох юм.”

Breathe Mongolia нь Монголоос гаралтай хэдий ч агаарын бохирдол болон уур амьсгалын ѳѳрчлѳлтѳнд нэрвэгдсэн бусад улс орон ба тэдний ард иргэдийн тѳлѳѳ үргэлжлүүлэн тэмцэж байгаа учир, агаарын бохирдол болон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр ажилладаг бусад байгууллагуудын хувьд өвөрмөц онцлогтой байгууллага юм.

Breathe Mongolia нь гурван тив, есөн улс, таван үндэстнийг хамарсан 30 сайн дурын ажилчдаас бүрддэг. Breathe Mongolia-ийн хамт олон мэргэжлийн болон хувь хүний хувьд ѳргѳн туршлагатай ѳѳр ѳѳр газраас цугларсан учир Breathe Mongolia – Clean Air Coalition нь агаарын бохирдол болон уур амьсгалын ѳѳрчлѳлттэй тэмцэхэд олон талын ѳнцгѳѳс асуудлыг харан түүнтэй тэмцэх боломжийг бүрдүүлдэг билээ. Сайн дурын ажилчид дунд бакалаврын түвшний оюутнуудаас эхлээд докторын зэрэг хамгаалсан хамт олон, мѳн залуу мэргэжилтнүүдээс эхлүүлээд өөрсдийн салбарт олон жил ажилласан ахмад ажилчид хүртэл багтсан байна. Нэмж дурдахад Breathe Mongolia-г хүчирхэг эмэгтэйчүүд үүсгэн байгуулж ѳдийг хүртэл удирдан үйл ажиллагааг явуулсаар байна.

Breathe Mongolia-ийн амжилт нь сайн дурын хамт олон, хандивлагчид болон холбогдох/хамрагдах иргэд гэх мэт бүх хүмүүсийн хамтын үйл ажиллагаа, хүчин чармайлтаас үүдэлтэй юм. Мэдээжийн хэрэг  аливаа нэгэн ашгийн бус байгууллагын хувьд хандив нь үйл ажиллагаа болон ѳсѳлт дэвшилтэнд маш их тустай хэдий ч, Breathe Mongolia-ийн ид шид нь мөнгө биш харин хүмүүс болон тэдний хийж буй үйлдэл гэсэн бодлоос ундардаг байна. Агаарын бохирдол, цаг уурын өөрчлөлтийн цар хүрээ, ноцтой байдал нь үнэхээр аймшигтай мэт санагдаж байгаа ч эерэг тууштай, хамтын үйл ажиллагаагаар эцэстээ тогтвортой, эерэг өөрчлөлтийн замыг нээж чадах болно. “Хэтэрхий ач холбогдолгүй, жижиг асуудал гэж үгүй, асуудал бүрт шийдэл бий. Дуслыг хураавал далай гэдэг, нэг дусал бүр цугларан эцэст нь давалгаа ихтэй далайг бүтээнэ. Breathe Mongolia-д байгаа бүх хүмүүс сайн сайхан ирээдүйн тѳлѳѳ нэг нэг алхмаар урагшилж байгаа бөгөөд агаарын бохирдлын эсрэг энэхүү тэмцэл нь хүн бүрийн тэмцэл юм. Breathe Mongolia нь тууштай, түргэн шуурхай байдаг нь хүн бүрийн дагаж мөрдөх үлгэр дууриалал болохуйц жишээ юм. Та бүгдийг бидэнтэй нэгдэж хамтран ажиллахыг урьж байна.”

 

 

Орчуулсан Мандухай Отгончимэг

 

Бидэнтэй хамтран ажиллах бусад аргууд

Question

Асуулт асуу

Хайсан зүйлээ олохгүй байна уу? Биднээс асуугаарай.

энд асууна уу >

Knowledge

Мэдлэгээ хуваалцана уу

Бид найдвартай, сүүлчийн үеийн мэдээллийг таньд хүргэхийг хичээдэг. Хэрвээ таньд манай мэдээллийн санд санал болгох мэдээлэл байвал, бидэнтэй хуваалцаарай.

энд илгээнэ үү >

Volunteer

Сайн дурын судалгааны ажил хийх

Сайхан сэтгэлтэй сайн дурынхны дэмжлэгтэйгээр бидний ажил улам их өргөжнө.

энд бүртгүүлнэ үү >