COVID-19, News

Корона вирусын цар тахал таны сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх нь

27 · 06 · 2020

2020 оны 1 сараас эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Коронавирусийн талаар мэдээ мэдээлэл түглээ. Энэ бүх үхэл, өвчлөл мэдээг уншиж буй хүн бүрт тодорхой хэмжээгээр нөлөөлж буй ч үүнд бид хэр анхаарал тавьж байна вэ? Сэтгэцийн эрүүл мэнд Монголчууд дунд нэг их яригддаггүй сэдэв мөн. Гэвч дэлхий даяар хүндхэн нөхцөлд байгаа энэ үе л өөрсдийнхөө юу мэдэрч байгааг бусадтай хуваалцаж, бие биенээ сонсох боломж юм. 

Сэтгэл сэрдхийм мэдээг унших тусам дэлхий сүйрчихсэн юм шиг мэдрэмж төрдөг бидэнд өнөөгийн нөхцөл байдал хүнд байтал депресс, сэтгэл гутрал мэт сэтгэцийн эмгэгтэй нэгэн энэ бүхнийг хэрхэн хүлээж авах бол? 

ДЭМБ-ийн гаргасан зөвлөмжийг ЭНДээс орж уншина уу.

Anxiety UK байгууллагын сэтгэл судлаач Nicky Lidbetter бидэнд өгсөн ярилцлагадаа сэтгэл гутралт хэв шинж үзүүлдэг өвчтөнд илэрдэг шинж тэмдгүүдийг тайлбарлаж өгсөн юм. 

“…[Тэд] хэвийн нөхцөл байдалд ч айдастай, өөрийгөө эсвэл өөрт тохиолдож буй бүхнийг өөрөө юу хийсэн ч өөрчилж чадахгүй мэт мэдрэмж төрнө. Ийм хүмүүсийг одоогийн нөхцөл байдалд оруулахад тэд биднээс илүү сэтгэцийн өөрчлөлтөд өртөх нь тодорхой юм.”  

“Ихэнх сэтгэл гутрал, гутралын хам шинжтэй өвчтнүүдэд аливаа бүхэнд санаа зовох шинж тэмдэг түгээмэл илэрнэ. Коронавирусийн үеэр тэдэнд санаа зовох шалтгаанууд мундахгүй олон гарч ирнэ гэсэн үг.” -Mind Хандивын байгууллагын төлөөлөгч Rosie Weatherley 

Тэгэхээр бид хэрхэн өөрсдийнхөө болон бусдын сэтгэцийн эрүүл мэндэд санаа тавих вэ?

 

Юу уншихаа өөрөө сонго.

*Хувийн нууцыг хадгалахын тулд нэрийг өөрчилсөн болно.

Коронавирусийн тухай мэдээ олшрох тусам уншигчдын сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэл хангалуун байдлын индекс доош унадаг байна. Уншигч, 2 хүүхдийн аав Нэргүй* мэдээ унших тусам амьсгаа давчдаж, санаа зовох, улмаар cандрах эмгэг болсон талаараа бидэнтэй хуваалцлаа.

Н: “Мэдээ уншиж байхад улам муухай зүйлийн талаар гарчиг хажууд нь байж л байдаг. Түүнийг нь очиж уншаад л, ахиад гарчиг гарч ирэхэд нь ахиж дараад л. Энэ маягаараа дэлхий сөнөж байгаа мэт санагддаг болчихсон.” Нэргүй өөрөө хижээл насны бүлэгт буюу эрсдэлт бүлэгт хамаардаг. Ярилцлагын туршид тэрбээр өөртөө болон өөрөөсөө ахимаг насны хөгшчүүлд санаа зовдгоо хуваалцлаа.

Н: “Амьдралд асуудал гараад ирэхэд өөрөө яаж ийгээд болгочихдог байлаа. Энэ удаад гэртээ сууж санаа зовохоос өөр юм хийж чадахгүй юм.” 

“Дэлгэцийн урд өнгөрөөсөн цаг ихсэх тусам стресстдэг тул утсаа нэг ч цаг болов унтрааж, дэлгэцээс хол, хашаандаа гарч алхах, ном унших зэргээр өдрийг өнгөрөөж байна даа.”  

  • Дэлгэцийн өмнө өнгөрөөдөг цагаа хязгаарла. Үүнд гар утас, таблет, компьютер, зурагт зэрэг багтана. Өдөрт 1 цагийг мэдээнд зориул. Бусдыг нь өөртөө болон гэр бүлдээ зарцуул.
  • Худал хуурмаг мэдээлэл интернетэд маш их бий. Иймд уншиж буй зүйлээ баталгаат эх сурвалжаас уншина уу. Мэдээ мэдээллийн сайтаас илүүтэйгээр засгийн газрын харъяа эрүүл мэндийн байгууллагуудын мэдээг сонирхон уншаарай.

 

Сошиал медиаг зохистой ашигла. “Mute” хий.

24 настай А сошиал ертөнцөөс ихэнх мэдээллээ авдаг бөгөөд энэ нь түүний сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буйг хуваалцлаа. 

А: “Сарын өмнө фейсбүүк дээр 5G, Хятад улстай холбоотой баахан мэдээ мэдээлэл уншсан. Анх уншаад шууд итгэсэн боловч сүүлдээ болиод, одоо бүр коронавирусын талаар унших болгонд түгшүүртэй санагддаг болчихсон. Заримдаа өөрийнхөө ирээдүйд санаа зовоод уйлчихдаг өдрүүд ч надад байлаа.”

Тэрбээр бидэнд сошиал ертөнцөд ашигладаг “Mute” болон “Block” функцуудыг зааж өгсөн юм. Энэ нь түүнийг найзуудынхаа постуудтай харьцаж, сөрөг мэдээллүүдээс хол байхад тусладгийг хуваалцлаа. 

 

Гараа хэмжээ хязгаартай угаа. 

Гараа өдөр бүр, цаг тутам угаах нь эдийн засгийн хүрээнд болон практикт боломжгүй зүйл юм. Гэхдээ гаднаас орж ирэхдээ, бие зассаны дараа гараа угаадгийн адилаар гараа тодорхой хэмжээнд л угаахад болно.

Сэтгэцийн эмгэг, хам шинж бүхий хүмүүст дандаа гараа угаахыг шаардах нь тэдний сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг дордуулж болзошгүй. 

“Because We Are Bad” номын зохиолч Lily Bailey Улигт бодол, албадмал үйлдлийн эмгэгээр оношлогдсон бөгөөд түүнд илрэх шинж тэмдгүүдийн нэг нь гараа давтан 5-6 удаа өдөрт олон удаа угаах байжээ. Гараа тогтмол угаах зөвлөмж нь уг хам шинжээр оношлогдсон хүмүүсийн сэтгэлзүйн тогтвортой байдалд саад учруулах, улмаар хам шинж үзүүлж буй байдалдаа шилжин орох эх үүсвэр болдог байна. 

“Эмчийн зөвөлгөөг дагах уу, сэтгэлзүйчийнхээ зөвөлгөөг дагах уу гэдэг асуудалтай тулгарсан. Саван, ариутгагч гээд л яг л архичин хүний гарт архи бариулчихсан юм шиг мэдрэмж төрдөг.”

OCD Action Сангийн зөвлөмжид гар угаалтыг өдөрт тогтмол хэмжээнд угаах, хэдэн удаа угаах зэрэг өөрөө өөртөө хяналт тавих үүднээс тодорхой тоо заавал зохистой хэмээн дурджээ.

“Улигт бодол, албадмал үйлдлийн эмгэгтэй өвчтнүүд гэртээ ганцаараа үлдэх тохиолдолд өөрийнхөө шинж тэмдгүүдийг хянах чадвараа алддаг.”  Уг эмгэгээр оношлуулсан өвчтнүүдэд гэртээ хоригдох нь шинж тэмдгүүдийг нь улам хүндрүүлдэг талаар тэрбээр бидэнд тайлбар өгсөн юм. 

 

Бусадтай холбоотой бай

Бусадтай холбоотой байх нь ганцаардал, түүнээс урган гарах сөрөг шинж тэмдгүүдээс сэргийлэх үндсэн алхам юм. 

“Ойр дотныхонтойгоо товлосон цагт утсаар ярьж, аль эсвэл холбогдох нь аль алиндаа ашигтай.”

Хөл хорионы үеэр өдөр бүр өөрөө хийдэг нэг зүйлдээ болон бусадтай холбоотой байхад тодорхой цаг хугацааг тус тусад нь зарцуулж сурвал энэ нь цаашдаа таны сэтгэцийн эрүүл мэнддээ анхаарахад тус дэм болно. 

Зарим хүмүүст энэ цаг хугацаа маш аажуу тайван, аль эсвэл маш үр бүтээлтэй өнгөрч магадгүй. Гэхдээ хүн бүр өөрийн гэсэн хэмнэлээр цагаа өнгөрөөдөг тул бусадтай өөрийгөө харьцуулахаасаа өмнө та өөрөө өөртөө санаа тавьж байгаа эсэхээ шинжээрэй.

 

Тэнхээ барагдах буюу “Burnout” 

“Burnout” гэдэг нь тодорхой хэмжээний ажлын удаан хугацаагаар хийсний дараа ядарч туйлдах, сульдах зэргээр бидэнд илэрдэг сэтгэцийн горим юм. Байгальтай ойр байж, ойр ойр салхинд болон наранд гарах, гэртээ дасгал хийх болон чанартай хоол хүнс хэрэглэх нь “burnout”-ийн шинж тэмдгүүдийг арилгана. 

Зөвлөмж:

  • Танин мэдэх: Юу хийхээ мэдэхээ болих, ядарч туйлдаж байна уу? “Burnout” болсон эсэхээ өөрөө өөрийнхөө дотоод мэдрэмжийг 
  • Зогс: Зүгээр л зогс. Хийж байгаа юмаа орхиод, гүнзгий амьсгаа аваад, гарга.
  • Сонс: Айсан, санаа зовсон бодлууд толгойд тань эргэлдэж байвал битгий тоо. 
  • Гарга: Хэрэггүй юм бодоод, санаа зовоод байвал зүгээр л гаргаад хая. 
  • Хай: Эргэн тойрноо сайтар аж. Харж буй зүйс дундаас 5 өнгө, 5 зүйлийг нэрлээд 10 хүртэл тоол. 

 

Эx сурвалж: Coronavirus: How to protect your mental health

Хэвлэгдсэн: 2020/03/16 BBC

Орчуулсан: Ану Базаррагчаа

 

Бидэнтэй хамтран ажиллах бусад аргууд

Question

Асуулт асуу

Хайсан зүйлээ олохгүй байна уу? Биднээс асуугаарай.

энд асууна уу >

Knowledge

Мэдлэгээ хуваалцана уу

Бид найдвартай, сүүлчийн үеийн мэдээллийг таньд хүргэхийг хичээдэг. Хэрвээ таньд манай мэдээллийн санд санал болгох мэдээлэл байвал, бидэнтэй хуваалцаарай.

энд илгээнэ үү >

Volunteer

Сайн дурын судалгааны ажил хийх

Сайхан сэтгэлтэй сайн дурынхны дэмжлэгтэйгээр бидний ажил улам их өргөжнө.

энд бүртгүүлнэ үү >