Мэдээ

Нүүрсэнд дурласан Монголын гунигт түүх

15 · 04 · 2020
Эх сурвалж: Regis Defurnaux

Клаус Лундстромын Аль Жазира-д зориулж бичсэн нийтлэл нь нүүрсийг олон жилийн туршид Монгол улсын дулааны гол эх үүсвэр болгон хэрэглэснээр үүссэн үр дагаврыг тусган харуулжээ. Хүүхдийн эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж, малчин өрхүүдэд хүндрэл бэрхшээл улам их тулгарч байгааг өгүүлэнгээ Лундстром дүгнэхдээ нүүрс нь эдийн засаг, улс төрийн боломж бололцооны бэлгэдэл байхаа больж “эзэнгүй чимээгүй газар” болсон гэж бичжээ. Нийтлэлийн гол санааг сийрүүлбэл:

  • Монгол улсад тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёрдугаарт уушгины хатгалгаа өвчин ордог гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн 2018 оны тайланд дурджээ.
  • Агаарын бохирдлын нөлөөнд өртөж буй хүүхдүүддээ шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй болох нь нийгмийн эмзэг бүлгийн гэр бүлүүдэд санхүүгийн илүү дарамтыг учруулж байна.
  • Эмч нар агаарын бохирдлоос зайлсхийхийн тулд хотоос гарахыг зөвлөдөг боловч ингэж аялж явах нь орлого багатай гэр хорооллын иргэдийн хувьд тансаглaл гэдгийг тэд ойлгохгүй байна.
  • Коммунизм нуран унасны дараа Монгол улсад уул уурхайн олборлолтын хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор эдийн засгийн өсөлт ажиглагдаж байсан боловч одоо тус улс “баялгийн хараал”-д унасан нь тодорхой боллоо.
  • Уул уурхайн олборлолтын уршгаар улам даамжирдаг уур амьсгалын өөрчлөлтийн улмаас малчин өрхүүд илүү хахир өвөл, илүү хуурайшилттай зуныг давах нөхцөл байдалтай тулгарч байна.
  • Нүүрснээс хэт хамаарал нь тус улсад CO2 ялгаруулалт огцом өсөхөд нөлөөлж, 1940 оноос хойш агаарын температур дунджаар 2,2С-аар нэмэгдэхэд хүргэсэн ба энэ нь дэлхийн температурын өөрчлөлтийн дунджаас 2.5 дахин их байна.
  • 2018 оны арванхоёрдугаар сард хэрэгжүүлсэн түүхий нүүрсний хориг агаарын бохирдлын түвшинг хоёр дахин бууруулсан гэж үзэж байгаа боловч НҮБ-ын Хүүхдийн сангийн ЮНИСЕФ-ийн Монгол дахь төлөөлөгч Алекс Хейкенс хэлэхдээ “Ийм харагдахуйц эерэг үр дүн нь сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй юм. Агаарын бохирдлыг 90 хувь бууруулсан үед л уур амьсгал болон хүмүүсийн эрүүл мэндэд бодит өөрчлөлт гарах болно” гэжээ.
  • ДЭМБ-ын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн В. Дэлгэрмаагийн хэлснээр одоогоор нүүрсийг орлохоор хэрэглэхэд боломжийн хямд бөгөөд орчныг бохирдуулахгүй юу ч алга байна.
  • Налайх дахь томоохон хэмжээний нүүрсний уурхай нь нүүрсний хоригийн улмаас үйл ажиллагаагаа зогсоосон бөгөөд уурхайд ажиллаж байсан хүмүүсийн орлогын эх үүсвэрт хатуу цохилт болсон байна.

Нүүрс нь байгалийн болон эдийн засгийн чухал нөөц хэвээр байгаа ч Монгол Улсын хамгийн эмзэг бүлгийн иргэд хамгийн өндөр төлбөрийг төлсөөр байна.

 

Эх сурвалж: The casualties of Mongolia’s doomed love affair with coal

Хэвлэгдсэн: 2020/02/16 Al Jazeera

Орчуулсан: Сарантуяа Сүхбат
Xураангуйлсан: Энхүүн Бямбадорж

 

Бидэнтэй хамтран ажиллах бусад аргууд

Question

Асуулт асуу

Хайсан зүйлээ олохгүй байна уу? Биднээс асуугаарай.

энд асууна уу >

Knowledge

Мэдлэгээ хуваалцана уу

Бид найдвартай, сүүлчийн үеийн мэдээллийг таньд хүргэхийг хичээдэг. Хэрвээ таньд манай мэдээллийн санд санал болгох мэдээлэл байвал, бидэнтэй хуваалцаарай.

энд илгээнэ үү >

Volunteer

Сайн дурын судалгааны ажил хийх

Сайхан сэтгэлтэй сайн дурынхны дэмжлэгтэйгээр бидний ажил улам их өргөжнө.

энд бүртгүүлнэ үү >