Мэдээ

Хүүхдийн хөгжилд агаарын бохирдол, стресс хавсран сөрөг нөлөө үзүүлдэг

25 · 03 · 2020
Эх сурвалж: Regis Defurnaux

Агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг ба сүүлийн үеийн судалгаануудад сэтгэцийн эрүүл мэндэд ч мөн сөрөг нөлөө үзүүлж байгааг онцолсон  байна. 

Колумбийн Их Сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн Клиник нейробиологийн туслах профессор, Анагаахын шинжлэх ухааны доктор Дэйвид Паглакичио “Эхийн хэвлийд байгаа ураг бохир агаарт ихээр агуулагдах мэдрэлийн эсийг хордуулдаг PAH (полиароматик нүүрс устөрөгч) -д өртөх нь бага насны хүүхдийн нийгмийн стресст өртөх магадлалыг нэмэгдүүлж, сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлдөг  нь харагдаж байна” гэж хэлжээ.  

Колумбын Их сургуулийн Майлман Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн хийсэн судалгааны ажилд бага насандаа стресст их өртсөн, эхийн хэвлийд байхдаа  агаарын бохирдолтой орчинд бойжсон хүүхдийн анхаарал төвлөрөх, сэтгэн бодох явц бэрхшээлтэй болдгийг нотолжээ. Уг судалгаа нь анх удаа сургуулийн насны хүүхдийн хувьд агаарын бохирдол стрессийн уялдаа, нөлөөллийг судалснаараа онцлог юм.

Судалгааны дүнг эндээс харна уу: Journal of Child Psychology and Psychiatry

Тус судалгааг Нью Йорк хотын Умард Манхэттэн, Бронкс дүүрэгт амьдардаг эхчүүд болон  нярайд урт хугацааны турш кохорт судалгааны аргаар хийсэн. Уг судалгаанд оролцосон ээжүүд өдөр тутмын амьдралдаа агаар бохирдуулагч бодисыг хэмжих зорилгоор жирэмсний гуравдугаар триместрийн туршид  агаарын чанарын хяналт монитортой үүргэвч зүүжээ. Хүүхэд нь таван нас хүртэлх хугацаанд өртсөн стрессийн хүчин зүйлээ ээж мөн тэмдэглэж байжээ. Стресс үүсгэгч хүчин зүйлд дотны хүний хүчирхийлэл, хөрш айлын нөлөө, сэтгэлийн дарамт, хямрал, нийгмийн зүгээс ирэх дарамт зэрэг орно. Мөн хүүхэд нь 5, 7, 9, 11 настай үед гарсан  сэтгэцийн өөрчлөлтийн талаар мэдээлсэн байна. 

Судалгааны дүн бага насандаа стресст их өртсөн, агаарын бохирдолтой орчинд амьдарсан хүүхдийн анхаарал төвлөрүүлэх болон сэтгэн бодох чадварт өөрчлөлт гарсныг илэрснийг харуулж 11 настайд нь ADHD буюу анхаарал дутлын эмгэг өөрчлөлт түгээмэл ажиглагдсан байна.

Эх сурвалж: Stress Plus Air Pollution May Equal Cognitive Difficulties in Children

Хэвлэгдсэн: 2020/01/15 Columbia University Mailman School of Public Health

Орчуулсан: Хулан Гантөмөр
Xураангуйлсан: Мийгаа Намсрай

 

Бидэнтэй хамтран ажиллах бусад аргууд

Question

Асуулт асуу

Хайсан зүйлээ олохгүй байна уу? Биднээс асуугаарай.

энд асууна уу >

Knowledge

Мэдлэгээ хуваалцана уу

Бид найдвартай, сүүлчийн үеийн мэдээллийг таньд хүргэхийг хичээдэг. Хэрвээ таньд манай мэдээллийн санд санал болгох мэдээлэл байвал, бидэнтэй хуваалцаарай.

энд илгээнэ үү >

Volunteer

Сайн дурын судалгааны ажил хийх

Сайхан сэтгэлтэй сайн дурынхны дэмжлэгтэйгээр бидний ажил улам их өргөжнө.

энд бүртгүүлнэ үү >