Бохирдлыг бууруулах, Мэдээ

Амьсгалахын тулд үхэх нь: хүүхэд ба амьсгалах эрх

23 · 11 · 2020
Эх сурвалж: Сунико Базаргарид

Нийтлэлийг бичсэн Ану Базаррагчаа

Улаанбаатар, Монгол улс —  Монгол улсад тулгамддаг гол асуудлуудын нэг нь агаарын бохирдол билээ. Шинэ зуунаас эхлэн агаарын бохирдлын асуудлын эсрэг олон төслүүд Засгийн Газар болон түүнд хамаарах агентлагуудаас хэргэжүүлж байсан боловч одоог хүртэл аль нь ч агаарын чанарыг дорвитой сайжруулж чадсангүй. Нийгмийн эрүүл мэндийн аюул болсон утаа ирээдүй болсон бяцхан үрсэд маань хамгийн их нөлөөлжээ.

Үндэсний Статистикийн Хорооны албан ёсны мэдээгээр 5 хүртэлх насны 1000 хүүхдэд ногдох хатгалгаа өвчний тоо мэдээ өвлийн саруудад зуны саруудаас долоо дахин их тохиолддог аж.

Их Британий Вант Улсын Эрүүл Мэндийн Үндэсний Хүрээлэнгийн хийсэн судалгаагаар уушигний хатгаа өвчин уушгин дахь эд эсэд үрэвсэл үүссэнээр илэрдэг хэмээн тэмдэглэжээ. Уушигний хатгалгаа өвчин болон агаарын бохирдол хоёрын уялдаа холбоог Ноттингхэмийн Их Сургуулийн эрдэмтэд тогтоов. Уг судалгаанд түүхий нүүрс ашигласнаар хатгалгаа өвчин тусах магадлал ихсдэг бөгөөд PM 2.5 тоосонцор шууд нөлөөгүй ч түүхий нүүрс түлснээр уг өвчний хам шинжүүдийг улам дордуулж болзошгүй аж. 

Эx сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

PM 10 тоосонцорын хэмжээ ихсэх тусам тав хүртэлх насны хүүхдүүдэд уушигны хатгалгаа өвчин тохиолдох боломж даган ихсдэгийг дээрх графикаас харж болно. NO2 буюу азотын давхар исэлийн төвшин бусад үзүүлэлтүүдээс харьцангуй бага боловч өвлийн саруудад, ялангуяа арван хоёрдугаар сараас хоёрдугаар сар хүртэл үнэмлэхүй ихэссэн үзүүлэлт харагдаж байна. Азотын давхар исэл ихтэй агаараар амьсгалсан өвчтөнүүдэд астма, уушигны хатгалгаа зэрэг өвчнүүд илрэх тохиолдол үнэмлэхүй ихсдэг нь мөн 2012 онд тогтоогдсон юм.  

Үүнээс гадна 1000 амьд төрөлтөд ногдох дутуу төрөлтийн тоо 2018 онд дөрвөн жилийн өмнөх мэдээнээс 58%-иар ихссэн тоо мэдээ гарчээ.

Эx сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

ДЭМБ-аас Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцооны талаар 2013 онд гаргасан тайланд дурдсанаар “… боловсон хүчний тоо ба эмнэлгүүдийн төсөв өсөөгүй, амаржих газар, амралтын өрөө“ хэт ачаалалтай гэсэн мэдээлэл гарсан.

Эрүүл мэндийн мэргэжилтнүүд, ялангуяа хүүхдийн эмч нар өнгөрсөн онуудад амьсгалын замын өвчлөлийн тоо жил жилээр ихсэж байгааг дурдсаар байна. Гэтэл эмнэлгийн орны орон тоо хүрэлцээгүйгээс эмчийн хяналтад буй бяцхан өвчтөнүүд ихэнхдээ эмнэлгийн гадаа, зориулалтын бус орон дээр хэвтэж эмчлүүлдэг болжээ. 

Эмнэлэгт хэвтэж чадаагүй нялхас, нярайг эмч нар гэрийн хяналтад байлгаж, эрүүл агаарт гаргахыг ихэнхдээ зөвлөдөг аж. Хэвтэж эмчлүүлэх хугацаа дунджаар богино байдаг бөгөөд энэ нь хийсэн эмчилгээг үр дүнгүй болгох нигууртай аж.

Дашрамд сонирхуулахад, PM 2.5 тоосонцор ихтэй агаараар амьсгалсан сурагчдийн хичээлийн ирц болон дүнгүүд цэвэр агаарт амьдардаг сурагчдынхаас маш доогуур байдаг нь 2011 онд АНУ-н Мичиган мужид хийгдсэн судалгаагаар тогтоогджээ. Хүний тархи хүүхэд насанд бойжиж, бүрэн хөгжих ёстой байдаг боловч Монгол улсад өсөж торних балчируудын эрүүл орчинд амьдрах эрхийг нь агаарын бохирдолтой тэмцэх ёстой холбогдох байгууллагууд нэг ёсоор зөрчиж байгаа тохиолдол юм.  

Монгол улсыг дэлхий дахинд залуу иргэд ихтэйгээр нь хүн ам зүйн судалгааны хүрээнд онцгой тохиолдол хэмээн авч үздэг. Гэвч агаарын бохирдлын улмаас бидний ирээдүй амьсгалын замын өвчлөлөөр дүүрэн залуу үе өсөн торниж байгаа нь өнөө цагийн тулгамдсан гол асуудал юм.

 

Бидэнтэй хамтран ажиллах бусад аргууд

Question

Асуулт асуу

Хайсан зүйлээ олохгүй байна уу? Биднээс асуугаарай.

энд асууна уу >

Knowledge

Мэдлэгээ хуваалцана уу

Бид найдвартай, сүүлчийн үеийн мэдээллийг таньд хүргэхийг хичээдэг. Хэрвээ таньд манай мэдээллийн санд санал болгох мэдээлэл байвал, бидэнтэй хуваалцаарай.

энд илгээнэ үү >

Volunteer

Сайн дурын судалгааны ажил хийх

Сайхан сэтгэлтэй сайн дурынхны дэмжлэгтэйгээр бидний ажил улам их өргөжнө.

энд бүртгүүлнэ үү >