COVID-19, Мэдээ

COVID-19той холбоотой санхүүжилтийн талаар Breathe Mongolia-н хийсэн баримт нийтлэлд Засгийн Газар хариу мэдэгдэл хийлээ

09 · 01 · 2021
Эх сурвалж: УИХ-н гишүүн, Сангийн сайд Чимэдийн Хүрэлбаатар

Нийтлэлийг бичсэн Дженни Хан Симон

COVID-19той тэмцэхэд зориулж Монгол Улсын засгийн газарт өгсөн зээл, тусламжийг Breathe Mongolia-н баг төрөл бүрийн мэдээллийн эх үүсвэрийг ашиглан нарийвчлан судалж, 2020 оны 8-р сарын 5-нд тухайн санхүүжилтийн хураангуй тайланг вебсайт дээрээ нийтэлсэн. Хураангуй тайланд Монгол Улсын засгийн газарт цар тахлын үеэр санхүүгийн туслалцаа үзүүлсэн талуудыг өгсөн мөнгөн дүнтэй нь харгалзуулж жагсаав. Үүнээс Азийн Хөгжлийн Банк (АХБ), Хятад Ард ​​Улс (БНХАУ), Европын Холбоо (ЕХ) хамгийн их хэмжээний туслалцаа тайлан гаргах үед үзүүлжээ. Энэхүү хураангуй тайлангийн зорилго нь засгийн газарт хөндлөнгийн хяналт хийж, тэдний хариуцлага, ил тод байдлыг нэмэгдүүлэх, олон нийтийг төрөөс хариуцлага, ил тод байдал шаардахыг хөхиүлэн дэмжих гэсэн Breathe Mongolia-н нэгээхэн зорилготой яг нийцэж байсан юм.

Монгол Улсын Засгийн газар УБ хотноо 2020 оны 11-р сарын 18-ны өдөр УИХ-н гишүүн, Сангийн сайд Чимэдийн Хүрэлбаатараар удирдуулан биечилж хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр COVID-ийн тусламжийн санг хэрхэн ашиглаж байгаагаа тоймлон “хариу” өгсөн. Энэхүү хэвлэлийн бага хурлыг Монголын олон нийтийн мэдээллийн агентлагууд сурвалжилж, тэр дундаа Eagle News сувгаар, тэдний фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан үзүүлсэн. Бидний гаргасан хураангуй тайланг ашиглан Монгол Улсын засгийн газар мэдэгдлээ хийсэн боловч “Breathe Mongolia-Цэвэр агаар эвсэл”-г мэдэгдэлдээ дурдаагүй. Мөн тэдний мэдэгдэл хийхдээ ашигласан тоо, дүрслэл манай вебсайт дээр нийтлэгдсэн хураангуй тайлангаас шууд авсан нь харагдаж байсан ч Breathe Mongolia-г мэдээллийн эх сурвалжаа хэмээн тайлагнаагүй болно.

Breathe Mongolia-ийн тайланд засгийн газрын хариу өгөхдөө COVID-19 санхүүгийн тусламж авсан тоог хүлээн зөвшөөрч баталгаажуулсан эсвэл тоог өөрчилж, өөрсдийн мэдээлэлд тулгуурласан хамгийн сүүлийн үеийн тоотой хавсаргасан байна. Жишээ нь: Засгийн газар Дэлхийн банкнаас оруулсан 69.8 сая ам.долларыг хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан. Тэд хариултаа дэлгэрүүлж санхүүжилтийг хаана хуваарилж, хэдэн төгрөг авсан талаар, мөн төслүүдийн зарим тодорхойлолтыг нэмж оруулав. Тухайлбал, 2.1 сая ам.долларыг “‘Цахим эрүүл мэнд’ төслийн дахин хувиарлалт”-ыг санхүүжүүлэхэд зарцуулсан ба (Монгол Улсын Засгийн газрын хариу арга хэмжээ, х. 11-12), үүнд шаардлагатай олон тооны эмнэлгийн багаж хэрэгслийг эмнэлгүүдэд тараасан гэсэн байв. Энэ тайлбараа Монгол Улсын Төв Банкнаас ирүүлсэн банкны дансны хуулгын дүрсээр баталгаажуулахаар хавсаргасан байв. Засгийн газар Breathe Mongolia-ийн хураангуй тайланд 104 сая доллар гэж дурдагдсан Европын холбооноос өгсөн мөнгөн дүнг 50.8 сая ам.доллар хэмээн мэдэгдсэн.  Гэрээнд заасан 50.8 сая ам.доллараас 16 сая ам.доллар авсан гэх мэт шинэ мэдээллийг мэдэгдэлдээ оруулсан байв.

Breathe Mongolia-н 2020 оны хамгийн том төслүүдийн нэг нь Монгол Улс дахь COVID-19 цар тахлын дэлгэрэнгүй мэдээллийг нийтэд хүргэх, холбогдох мэдээллийн санг бий болгох байсан. Ил тод байдлаа харуулахын тулд энэхүү мэдэгдлийг засгийн газар хийсэн нь талархууштай. Иймэрхүү санхүүгийн тайлан мэдээлэл нь өөрөө Монгол Улсын бүх иргэнд хамаатай чухал зүйл юм. Эдгээр хөрөнгөөр ​​санхүүжсэн төслүүд, тоног төхөөрөмжийн худалдан авалт хаана, хэдийд, хэрхэн явагдаж буйг харуулахуйц ил тод байдал нь чухал сэдэв төдийгүй  уншигч иргэдэд урам зориг өгдөг. Иргэд улсынх нь засгийн газар COVID-19 цар тахлын эсрэг хэрхэн ажиллаж, санхүүжилтийг ашиглаж байгааг мэдэх эрхтэй билээ.

COVID-19 дэлхийн цар тахлын үед засгийн газар ба иргэдийн хоорондын харилцаа, уялдаа холбоо хэр чухал болохыг, мөн нийгмийн эрүүл мэндийн тогтолцоо, эрүүл мэндийн судалгаа нь тогтвортой, эрүүл нийгэмд ямар чухал ач холбогдолтой болохыг бид харцгаасан. Breathe Mongolia-ийн тайланд Монгол Улсын Засгийн газар хариу өгсөнтэй адилаар иймэрхүү засгийн газрын мэдэгдлүүд ил тод байдал, мэдээлэл солилцоог дэмжих зорилгоор цаашид хийгдэнэ гэж найдаж байна. Мэдээллийн ил тод бус байдал COVID-19 цар тахал дууссан ч байсаар байх боломжтой бөгөөд энэ нь Монгол хүн нэг бүрийн сайн сайхан байдалд хор уршигтай. Тиймээс “Breathe Mongolia-Цэвэр агаар эвсэл” боловсролын мэдээллийн санг бий болгож, иргэдэд түгээх, агаарын бохирдлын шинжлэх ухааны мэдлэгийг түгээж, төрийн бодлогыг хөндлөнгөөс хянаж, тайлан болон дүгнэлтийг өгөх замаар үргэлжлүүлэн ажилласаар байх болно.

Монгол дахь COVID-19 цар тахлын талаар Breathe Mongolia-аас дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбоосоор үзнэ үү.

Монгол дахь агаарын бохирдол ба COVID-19-ийн талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг Breathe Mongolia вебсайтаас үзнэ үү, мөн биднийг олон нийтийн сүлжээгээр дагаж, манай цахим товхимолд бүртгүүлээрэй!

Xэрэв та агаарын бохирдлыг арилган ажилд хувь нэмрээ оруулахыг хүсвэл “Breathe Mongolia-Цэвэр агаар эвсэл”-ийн сайн дурын багт нэгдэх эсвэл хандив өгч болно. Бид таны хандивыг вебсайтаа шинэчлэх, боловсролын контент, мэдээлэл үүсгэх, цаашдын төслүүдээ санхүүжүүлэхэд зарцуулах болно.  

 

Орчуулсан Оюн-Эрдэнэ (Оку) Сайнбаяр

 

Бидэнтэй хамтран ажиллах бусад аргууд

Question

Асуулт асуу

Хайсан зүйлээ олохгүй байна уу? Биднээс асуугаарай.

энд асууна уу >

Knowledge

Мэдлэгээ хуваалцана уу

Бид найдвартай, сүүлчийн үеийн мэдээллийг таньд хүргэхийг хичээдэг. Хэрвээ таньд манай мэдээллийн санд санал болгох мэдээлэл байвал, бидэнтэй хуваалцаарай.

энд илгээнэ үү >

Volunteer

Сайн дурын судалгааны ажил хийх

Сайхан сэтгэлтэй сайн дурынхны дэмжлэгтэйгээр бидний ажил улам их өргөжнө.

энд бүртгүүлнэ үү >