Мэдээ

COVID-19 болж буй энэ үед Цэвэр Гар аян 250н гэр бүлд тусламжийн хандив хүргэв

03 · 05 · 2020

Монгол Улсын Засгийн газар коронавирус (COVID-19)-г тарахаас сэргийлэн 3-р сарын 10-нд анхны тохиолдол бүртгэгдэхээс ч өмнө олон төрлийн сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн билээ. Үүний хүрээнд хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлан тодорхой улсуудад хилээ хааж, хорио цээрийн дэглэмийг идэвхтэй хэрэгжүүлэн олон хүн цугларахыг хориглосон бөгөөд тус хоригийн хугацаа сунгагдсаар байна. Хэдийгээр энэхүү арга хэмжээнүүд нь эрүүл мэндийн хувьд COVID-19-г тархахаас үр дүнтэй сэргийлж байгаа боловч дэлхийн бусад улс орнуудтай адилаар эдийн засаг томоохон цохилтод орж, орлого багатай, эмзэг бүлгийн иргэд хамгийн их нөлөөлөлд өртөж байна.

Орлого багатай айл өрхийн хүүхдүүд хоол тэжээлийнхээ ихэнхи хувийг сургууль, цэцэрлэгийн хоолноос авдаг. Ялангуяа ѳвлийн улиралд сургуулиуд дулаан орчин, анхаарал халамжаар хангадаг байна. Сургууль, цэцэрлэг хаагдсанаас улбаалан 24 цагийн цэцэрлэгт хүүхдээ үлдээн ажил тѳрѳл эрхэлдэг гэр бүлүүдэд хүүхдээ асруулах ѳѳр газар үгүй болж,  гэр бүлийн орлого багасч хүүхдүүд хоол ундгүй болж байна. Хөл хорионоос болж дотоодын бизнес эрхлэгчдийн борлуулалт мөн буурсаар байна. 

Breathe Mongolia – Clean Air Coalition нь People in Need (PIN), Намуун Хүүхдийн Сан, Монгол Улсын Боловсролын Яам, Mongolia Live, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль болон Монголын (Коллежийн) Сагсан Бѳмбѳгийн Хороотой хамтран 250-н ѳрхѳд шаардлагатай хоол тэжээлийн ба эрүүл ахуйн багцыг ѳглөө. “Цэвэр Гар” aяны хүрээнд олон нийтээс мөнгө цуглуулж, нэг гэр бүлд 40 долларын багц бэлтгэж хандив цуглуулахаар зорьсон байна. Энэхүү хоол тэжээлийн багцад хүнсний хэрэглээнд гурил (10кг), будаа (5кг), элсэн чихэр (1кг) болон наран цэцгийн тос (1л), эрүүл ахуйн багцад шүдний оо, 4 ширхэг сойз, 2 ширхэг гарын саван, 3 сав угаалгын нунтаг, ариутгагч цацлага, гэр бүлийн гишүүдийн тоогоор шүүлтүүртэй маск зэрэг бүтээгдэхүүнүүд багтсан байна. 

Монгол Улс коронавирусын эсрэг тэмцэж байгаа энэ үед энэхүү хоол тэжээлийн, эрүүл ахуйн багцууд нь орлого багатай өрхүүд ба хүүхэд багачуудад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор тараагдсан аж. Хэрэв та “Цэвэр Гар” аянд хувь нэмрээ оруулан хандив ѳгѳхийг хүсвэл манай вэбсайт эсвэл Paypal donate@breathemongolia.org эсвэл Facebook хуудасруу орон хандив ѳгѳх боломжтой юм. 

Breathe Mongolia – Clean Air Coalition нь АНУ-д суурилсан ашгийн бус байгууллага бѳгѳѳд Монгол дахь агаарын бохирдолтой тэмцэх зорилгоор иргэдэд мэдлэг олгох, чадавхижуулах үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. 

 

Бичсэн: Халиун Аюш

Эх сурвалж: People in Need 

 

Бидэнтэй хамтран ажиллах бусад аргууд

Question

Асуулт асуу

Хайсан зүйлээ олохгүй байна уу? Биднээс асуугаарай.

энд асууна уу >

Knowledge

Мэдлэгээ хуваалцана уу

Бид найдвартай, сүүлчийн үеийн мэдээллийг таньд хүргэхийг хичээдэг. Хэрвээ таньд манай мэдээллийн санд санал болгох мэдээлэл байвал, бидэнтэй хуваалцаарай.

энд илгээнэ үү >

Volunteer

Сайн дурын судалгааны ажил хийх

Сайхан сэтгэлтэй сайн дурынхны дэмжлэгтэйгээр бидний ажил улам их өргөжнө.

энд бүртгүүлнэ үү >