Мэдээ

Улаанбаатарын агаарын бохирдолд хүүхдүүд хамгийн ихээр хохирч байна

16 · 12 · 2019
Эх сурвалж: Regis Defurneaux

Ихэнх Mонголчуудын хувьд нүүрс нь өвлийн улирлыг даван туулахад гол хүчин зүйлийн нэг мөн боловч энэ нь хүн амын эрүүл мэндэд асар хүнд хор уршигийг авчирсаар байна. Өвлийн саруудад Улаанбаатар хотын агаарын бохирдол нь хүлээн зөвшөөрөгдсөн стандарт хэмжээнээс хэд дахин өндөр үзүүлэлттэй гарч хот дүүргийн эмнэлэгүүдэд амьсгалын замын өвчлөлөөс үүдэлтэй хатгаа болон бронхит өвчинөөр өвдсөн хүүхдүүд хэт олноороо хэвтэн эмчлүүлж байгаа нь агаарын бохирдол өргөн тархсаны үр дүн юм. 

Үүнд хүрээлэн буй орчин болон эдийн засгийн хүчин зүйлүүд ч Улаанбаатар хотын агаарын бохирдолд ихээхэн нөлөөтөй. Гадаадын шууд хөрөнгө оруулалтаар нүүрс болон бусад уул уурхайн нөөц баялагийг олборлож эхэлсэн нь эдийн засаг болон ард түмний амьдралыг сайжруулж байгаа боловч нөгөө талаар агаарын бохирдол, ой мод ногоон ургамлыг үндсээр нь сүйтгэсэн хор хөнөөлийг давхар авчирсан юм. 

Уул уурхайн орд газрын нээн илрүүлж олборлохдоо тухайн газар орны усны эх ундрагыг нь ашигласнаар нүүдэлчин малчдын амьдралд хүндрэл учруулж улмаар тэднийг хатуу ширүүн өвлийг даван туулахад бэрхшээлтэй болгожээ. Ингэснээр малчид малаа маллан амьдрах боломжгүйн улмаас Улаанбаатар хотод ирж ядуурал газар авcaн гэр хороололд дулаан амьдрахын тулд нүүрс түлж байна.

Улаанбаатар хотын гэр хороолол нь агаарын бохирдлыг үүсгэн бий болгож байгаа төдийгүй гэр хороололд амьдардаг хүүхдүүд нь хөдөө амьдардаг хүүхдүүдээс уушгины багтаамж нь 40% хувиар бага болохыг судалгаагаар тогтоосон байна. НҮБ-ийн Хүүхдийн Сангийн Монгол дахь төлөөлөгч Алэкс Xаякэнс “Агаарын бохирдол нь нийт хүн амын эрүүл мэндийн хямралaaс илүү том асуудал болсон төдийгүй; бид агаарын бохирдлыг одоо зогсоосонч, ирээдүйд нийт хүн амын эрүүл мэндэд урт хугацааны саад тогтгор болсон асуудлыг бий болгосоор байх болно” гэж мэдэгджээ.

Монгол улсын засгийн газар өвлийн улиралд агаарын бохирдлын эсрэг тусгайлсан үйл ажиллагааг авч хэрэгжүүлж байгаа бөгөөд агаарын бохирдлын онц аюултай нөхцөлд Улаанбаатар хотын сургуулиудыг хоёр сарын хугацаатай хааж, гэр хорооллын оршин суугчдыг байшин худалдан авах болон түрээслэх нөхцөлийг тохиролцон туслах замаар тур зуурын хориг арга хэмжээг авсаар байна. 

Үүний зэрэгцээ засгийн газар 5 сараас эхлэн сайжруулсан түлшийг оршин суугчдын хэрэглээнд гаргахаар төлөвлөн ажиллаж байна. Гэвч агаарын бохирдлын хямралын эсрэг авч явуулж буй албан ёсны арга хэмжээ нь хангалттай үр дүн төгс шийдэлд хүрч чадахгүй байна. Энэ талаар Оюу Толгой уул уурхайн салбарын захирал Д. Сүхгэрэл “Эрчим хүч шийдвэрлэх асуудал маш удаан хугацаанд яригдаж байгаа боловч засгийн газар шинэ эрчим хүчний үйл ажиллагааг нэвтрүүлэхийг хүсэхгүй, эсвэл хэрэгжүүлэх нөхцөл чадвар байхгүй байгаа нь нүүрс хэрэглэх нөхцөлийг улам бүр эрчимжүүлнэ” гэж санаа зовинож байгаагаа мэдэгджээ.

Эх сурвалж: Kids suffer most in one of Earth’s most polluted cities.

Хэвлэгдсэн: 2019/03/26 National Geographic

Орчуулсан: А. Туул

 

Бидэнтэй хамтран ажиллах бусад аргууд

Question

Асуулт асуу

Хайсан зүйлээ олохгүй байна уу? Биднээс асуугаарай.

энд асууна уу >

Knowledge

Мэдлэгээ хуваалцана уу

Бид найдвартай, сүүлчийн үеийн мэдээллийг таньд хүргэхийг хичээдэг. Хэрвээ таньд манай мэдээллийн санд санал болгох мэдээлэл байвал, бидэнтэй хуваалцаарай.

энд илгээнэ үү >

Volunteer

Сайн дурын судалгааны ажил хийх

Сайхан сэтгэлтэй сайн дурынхны дэмжлэгтэйгээр бидний ажил улам их өргөжнө.

энд бүртгүүлнэ үү >