Мэдээ

Монгол улсын агаарын бохирдлын хямрал бол бид нарын хотын ирээдүй

16 · 12 · 2019
Эх сурвалж: Regis Defurneaux

Хүн ам хэт их төвлөрсөн Улаанбаатар хотод өвлийн саруудад агаарын бохирдол аюултай гэж үзсэн түвшингээс хэдэн арав дахин их байна. 

PM 2.5 тоосонцор нь хамар, амаар дамжин хүүхдийн биед орж, биеийн бүх эрхтний хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг. Аризонагийн их сургуулийн Астма ба амьсгалын замын өвчний судалгааны төвийн захирал Фернандо Мартинес хэлэxдээ “Бид энд астма өвчний талаар яриагүй. Бид амьдралын нөхцөл байдлын талаархи маш ноцтой, маш сөрөг нөхцлүүдийн талаар ярьж байна. Эдгээр нь байж боломгүй түвшин ба хүүхдийн эрүүл мэндэд ноцтой аюул заналхийлж байгаагаас гадна хүүхдийн өсч хөгжихөд муугаар нөлөөлнө. 

2014 оны судалгаагаар үзэхэд 2011 оны өвөл, зуны хооронд Улаанбаатар хотод ургийн эндэгдэл 3.6 дахин нэмэгдсэн байна. Tиймээс энэ асуудал эхийн хэвлийд байгаа үрд их муугаар нөлөөлж байна.  

Улаанбаатар хотын агаарын бохирдол нь олон хүчин зүйлээс үүдэлтэй. Өвлийн улирал улам хүндэрсэний улмаас малчид их хэмжээгээр малаа алдан хотруу шилжин ирдэг. Мөн Улаанбаатар хотын газар зүйн өвөрмөц байрлал нь хүйтэн агаарыг зогсонги байдалд оруулахад нөлөөлж, агаарын бохирдлыг барьдаг. 

Улаанбаатар хотоос гадуур иргэд эдийн засгийн боломжoop хязгаарлагдмал тул, гэр бүлүүд эрүүл мэндээ бодохоос илүү санхүүгийн аюулгүйн байдлаа харгалзан шийдвэр гаргадаг. Хэдийгээр зарим иргэд агаарын шүүлтүүр болон маск худалдан авах боломжтой, аль эсвэл хотыг бүхэлд нь орхих боломжтой боловч дийлэнхи нь эдийн заcагаас хамаараад эрүүл мэндээ хордуулан хотод үлдэхээс өөр сонголтгүй байдаг. Энэ нь Монгол улсын эрүүл мэндийн системд ноцтой нөлөөлж байна.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Монголд шаардлагатай зүйл бол хотын дэд бүтэц болон улс орны бохир эрчим хүчний эх үүсвэрт томоохон өөрчлөлт шинэчлэл хийх хэрэгтэй. Засгийн газар олон мод тарихаас эхлээд боловсруулаагүй нүүрсийг хориглох, Улаанбаатар хотод дотоод шилжилт нүүдэл хийхийг түр хугацаагаар хориглох гэх зэрэг агаарын бохирдлыг бууруулах олон арга хэмжээг амлаж байна.

Агаарын бохирдлыг бууруулахад  цаг хугацаа шаардагдана. Тиймээс бид эрүүл мэндээ хамгаалахын тулд чадах бүхнээ хийх хэрэгтэй. НҮБ-ын Хүүхдийн сангын ажилтан Хейкенсийн хувьд “Цорын ганц урт хугацааны шийдэл нь сэргээгдэх эрчим хүч юм”гэжээ. 

Олон улсын байгууллагууд агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд урт хугацааны, дэд бүтцэд чиглэсэн төслүүдэд хөрөнгө оруулалт хийж байна. Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн сан нь олон улсын болон орон нутгийн түншүүдтэй хамтран тогтвортой, эрчим хүчний хэмнэлттэй гэрүүдийг бий болгох зорилгоор зураг төсөл, инновацийн төслийг туршиж байгаа юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Монголд шаардлагатай зүйл бол хотын дэд бүтэц болон  улс орны бохир эрчим хүчний эх үүсвэрт томоохон өөрчлөлт шинэчлэл хийх хэрэгтэй.

Эх сурвалж: Mongolia’s air pollution crisis is the future of our cities.

Хэвлэгдсэн: 2019/03/10 Quartz

Орчуулсан: А. Ариунсанаа

 

Бидэнтэй хамтран ажиллах бусад аргууд

Question

Асуулт асуу

Хайсан зүйлээ олохгүй байна уу? Биднээс асуугаарай.

энд асууна уу >

Knowledge

Мэдлэгээ хуваалцана уу

Бид найдвартай, сүүлчийн үеийн мэдээллийг таньд хүргэхийг хичээдэг. Хэрвээ таньд манай мэдээллийн санд санал болгох мэдээлэл байвал, бидэнтэй хуваалцаарай.

энд илгээнэ үү >

Volunteer

Сайн дурын судалгааны ажил хийх

Сайхан сэтгэлтэй сайн дурынхны дэмжлэгтэйгээр бидний ажил улам их өргөжнө.

энд бүртгүүлнэ үү >