Мэдээ

Монгол улс агаарын бохирдлын асуудлаа шийдвэрлэхийн тулд нүүрс ашиглахыг хоригложээ. Энэ үнэхээр нөлөөлөхүү?

15 · 12 · 2019
Эх сурвалж: Regis Defurneaux

Cүүлийн 20 жилийн хугацаанд 600,000 хүн Улаанбаатарт шилжин суурьшиж, хотын хүн ам анх төлөвлөж байсан хэмжээнээс хоёр дахин өссөн байна. Ихэнхи шилжин суурьшиж буй иргэд уламжлалт гэрт дулааны дэд бүтцэд  холбогдоогүй бүсэд амьдардаг. Ядуурлын түвшинээс доогуур нѳхцөлд амьдарч буй иргэд дулаацахын тулд хямд үнэтэй түүхий нүүрс, хог хаягдал бусад материалыг шатаадаг нь хотын агаарын бохирдолын 80%-ийг эзэлж байна. Амьдралын боломж сайтай иргэд дулаалгатай орон сууц эсвэл гэртээ агаар шүүгч авах боломжтой. Харин агаарыг хамгийн их бохирдуулж буй гэр бүлүүдэд ийм боломж байхгүй. 

Өнгөрсѳн өвөл Монгол дахь ЮНИСЕФ-ийн тайланд уг нөхцөл байдлыг “хүүхдийн эрүүл мэндийн хямрал” гэж үзсэн байна. Урт удаан хугацаанд бохирдолтой агаараар амьсгалсанаар эрүүл мэндэд ноцтой асуудал үүсгэдэг бѳгѳѳд ялангуяа бага насны хүүхдүүдэд хор уршиг нь илүү тусдаг. Энэ нь бага насны  болон нярай хүүхдүүд насанд хүрэгчдээс хоёр дахин хурдтай амьсгалдагтай холбоотой. Монгол улсад уушгины хатгалгаа 5-аас доош настай хүүхдүүдийн нас баралтын шалтгааны хоёрдугаарт ордог. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн эмнэлэгийн дарга, хүүхдийн эмч Жаргалын Энхзул агаарын бохирдолыг хүүхдийн эрхийг зѳрчиж буй явдал гэж үзэж байна. 

Монголын Засгийн Газар түүхий нүүрс түлэхийг хориглон хагас боловсруулсан сайжруулсан түлш тарааж байна. Энэ хэдий ѳндѳр үнэтэй ч шаталтын хугацаа нь хоёр дахин удаан, утаа харьцангуй бага байгаа гэж мэдэгдэв. Үүний зэрэгцээ Улаанбаатар хотын захиргаа Азийн Хѳгжлийн Банкны санхүүжилтээр гэр хорооллыг хѳгжүүлэх тѳсѳл дээр ажиллаж байна. Хамгийн их агаарын бохирдолтой гэр хорооллын хэсгүүдийг тѳвлөрсөн инженерийн дэд бүтцэд холбох  зорилготой энэхүү тѳслийг Наранбаатарын Болороо удирдаж байна. “Би сорилтонд дуртай. Хийх ёстой зүйлээ дуусгана. Амжилтад хүрэхгүй бол? Дахин оролдож үзэх болно…Хүмүүс ийм хүнд нѳхцѳлд амдьдарч ядарч туйлдаж байна. Иргэд сайн сайхан амьдарч, илүү орлого олвол амьдрах нѳхцѳл төдийчинээ дээшлэх болно” гэж тэрээр ярилаа.

Эх сурвалж: Mongolia’s Capital Banned Coal To Fix Its Pollution Problem. Will It Work?

Хэвлэгдсэн 2019/07/30 NPR
Орчуулсан: О. Мандухай

 

Бидэнтэй хамтран ажиллах бусад аргууд

Question

Асуулт асуу

Хайсан зүйлээ олохгүй байна уу? Биднээс асуугаарай.

энд асууна уу >

Knowledge

Мэдлэгээ хуваалцана уу

Бид найдвартай, сүүлчийн үеийн мэдээллийг таньд хүргэхийг хичээдэг. Хэрвээ таньд манай мэдээллийн санд санал болгох мэдээлэл байвал, бидэнтэй хуваалцаарай.

энд илгээнэ үү >

Volunteer

Сайн дурын судалгааны ажил хийх

Сайхан сэтгэлтэй сайн дурынхны дэмжлэгтэйгээр бидний ажил улам их өргөжнө.

энд бүртгүүлнэ үү >