Мэдээ

Агаарын бохирдол Монголын малчдыг хотын амьдралыг эргэн авч үзэхэд хургэж байна

16 · 12 · 2019
Эх сурвалж: Regis Defurneaux

Сүүлийн хорин жилийн хугацаанд манай улсын нийслэлийн хүн амын нягтaршил ихэссэн. Зөвхөн 2004 онд 70,000 орчим хүн хөдөө орон нутгаас Улаанбаатар хот руу шилжин ирж хотын гэр хороололд суурьшсан байна. 

2018 оны 1-р сард байдлаар агаар дахь тоосонцорын агууламж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага аюулгүй гэж үзсэн түвшингээс 133 дахин их байсан. Агаарын бохирдлын түвшин өндөр байсан нь өөрчлөлт хийхийг шаардсан ба жилийн туршид явагдсан Монголын томоохон жагсаалуудын нэг нь 15000 орчим хүн агаарын бохирдлын эсрэг жагсаал хийжээ. 

Хотын ногоон байгууламжийн асуудал эрхэлсэн орлогч дарга Батбаясгалан Жанцан “Төр иргэдээ хүрээлэн буй орчны бохирдлоос хамгаалах ёстой” гэж засгийн газрын албан тушаалтнуудад санал дэвшүүлсэн.

Өнгөрсөн жил агаарын бохирдлыг бууруулахын тулд засгийн газар шилжилт хөдөлгөөнийг түр хугацаагаар хориглохоор шийдсэн бөгөөд саяхан хоригоо 2020 он хүртэл сунгасан ч олон хүн энэ шилжилт хөдөлгөөний хориг нь хангалтгүй гэж үзэж байна.

Хот, аймаг, улсын хэмжээний албан тушаалтнууд иргэдээ Улаанбаатараас аймаг руу шилжин ирэхийг дэмжих хөтөлбөрийг боловсруулж байна. “Хөдөө орон нутагт ажлын байр бий болгох нь чухал. Иргэдийн хүсч буй зүйл бол энэ юм гэж Баясгалан хэлэв. Иргэд “Би гэртээ харихыг хүсч байна, гэхдээ надад ажил хэрэгтэй” гэсэн юм.

Орон нутгийн  хөгжлийг дэмжихэд олон нийтийн дэмжлэг туслалцаатай байдаг боловч улсын нийт ДНБ-ий талаас илүү хувь нь Улаанбаатар хотод бий болдог. Өнгөрсөн жил Улаанбаатар хотод ажилгүйдлын түвшин  8.7 хувь байсан бол хөдөө орон нутагт 10.7 хувь байсан юм.

Эх сурвалж: Pollution Pushes Mongolia’s Herders to Reconsider City Life

Хэвлэгдсэн: 2018/09/14 The Guardian

Орчуулсан: А. Ариунсанаа

 

Бидэнтэй хамтран ажиллах бусад аргууд

Question

Асуулт асуу

Хайсан зүйлээ олохгүй байна уу? Биднээс асуугаарай.

энд асууна уу >

Knowledge

Мэдлэгээ хуваалцана уу

Бид найдвартай, сүүлчийн үеийн мэдээллийг таньд хүргэхийг хичээдэг. Хэрвээ таньд манай мэдээллийн санд санал болгох мэдээлэл байвал, бидэнтэй хуваалцаарай.

энд илгээнэ үү >

Volunteer

Сайн дурын судалгааны ажил хийх

Сайхан сэтгэлтэй сайн дурынхны дэмжлэгтэйгээр бидний ажил улам их өргөжнө.

энд бүртгүүлнэ үү >