
Амны хаалт зүүж хэвшицгээе – Зурагт ном
Агаар бохирдох үед хамгаалалтын маск зүүх зуршлыг сурах нь хүн бүрт, ялангуяа хүүхдүүдэд нэн чухал юм. Хүүхдүүд болон сурагчид хамт энэхүү зурагт номыг уншаад ойр орчныхоо эрүүл зан төлөвийг сурталчлаарай. Энэхүү зурагт номонд хүүхдүүд, тэр бүү хэл насанд хүрэгчид ч гэсэн агаарын бохирдлын цаад суурь шинжлэх ухаан, яагаад өөрсдийгөө хамгаалах ёстойг ойлгож авна.