Education, Environment, Protect Yourself, Reduce Pollution, Tайлан, Мэдээ

АстраЗенека компаниас зохион байгуулсан олон улсын Lead2030 тэмцээнд Breathe Mongolia баг түрүүлэв

02 · 05 · 2022

Бэлтгэсэн Jenny Han Simon | Орчуулсан Б. Ану

Breathe Mongolia AstraZeneca болон One Young World-с зохион байгуулдаг 50 мянган ам. долларын шагналтай Lead2030 төслийн уралдаанд оролцон тэргүүн байр эзлэв. Уг төсөл нь өнөөгийн тулгамдсан асуудлуудын нэг болох агаарын бохирдлыг бууруулах иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий юм.

Breathe Mongolia – Цэвэр Агаарын Эвсэл буюу Агаарын Харуул НҮТББ нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, утааны өртөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр бүтэн жилийн хүрээнд зохион байгуулах 50,000 ам.долларын санхүүжилтийн хүлээн авч байгааг та бүхэндээ дуулгахад таатай байна. Астразенека компанийн санхүүжилттай, “One Young World”-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй энэхүү төсөл нь бага насны хүүхэдтэй айл өрхүүдийн дотор агаарын чанар, нүүрстөрөгчийн дутуу ислийн хордлогын асуудлыг шийдэхийг зорьсон. Lead2030 хөтөлбөрийн хүрээнд Breathe Mongolia-д нэг жилийн турш Астразенека компанийн мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр иргэдэд сургалт зохион байгуулж агаарын бохирдлын өртөлтийг бууруулахын тулд хамтарч ажиллах болно.

Бямбадоржийн Энхүүн, Дагвадоржийн Амаржаргал нар Lead2030 Challenge-д Breathe Mongolia-ийн төслийн саналыг тус тус удирдан зохион байгууллаа. Оролцогчдоос “Уралдаанд ялна гэдэг юу гэсэн үг вэ?“ асуухад Б.Энхүүн “Бид ялагчаар шалгарснаа сонсоход үнэхээр сайхан байсан! Манай ялалт “Breathe Mongolia”-ын хувьд агаарын бохирдолтой газар дээр нь тэмцэх, иргэдэд агаарын бохирдлыг багасгах нөөц материал бэлдэх зэрэг манай ТББ-ын эрхэм зорилгуудын үргэлжлэл болсон чухал үйл явдал байлаа” гэв. Б.Энхүүн болон Д.Амаржаргал нар Breathe Mongolia-ийн Гүйцэтгэх захирал Азжаргал (Аза) Цогтсайхан, AstraZeneca-ийн зөвлөгч нарын удирдлага дор төслийг хэргэжүүлнэ.

Тэтгэлгийн талаар Гүйцэтгэх Захирал Азаa “One Young World байгууллагын ажилтан LinkedIn-ээр шууд холбогдож, биднийг өргөдөл гаргахыг урьсан бөгөөд бид тэр дор нь уг боломжийг ашиглан өргөдлөө бичиж өгсөн. Олдсон боломжоо цаг тухайд нь ашиглан, олон хаалгыг нээгээрэй гэж зөвлөе” гэжээ.

One Young World нь дэлхий даяар шинээр гарч ирж буй залуу манлайлагчдад зориулсан форум бөгөөд сонгогдсон залуу удирдагчдад “илүү хариуцлагатай, илүү үр дүнтэй манлайллаар дүүрэн илүү сайн ертөнцийг бүтээхэд” шаардлагатай нөөц, заавар зөвлөгөө өгдөг. Lead2030 нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тогтвортой Хөгжлийн Зорилтуудтай уялдуулан нийгэмд нөлөөллийг бий болгох хүсэл эрмэлзэлтэй, 30-аас доош насны залуу манлайлагчдад зориулсан сан юм. Breathe Mongolia төслийн зорилго бол ТХЗ-ийн Зорилт 3 буюу эрүүл амьдралыг баталгаажуулж, бүх нийтийн сайн сайхан байдлыг дэмжихтэй шууд уялдаа холбоотой болно.

Breathe Mongolia нь энэхүү үнэтэй боломжийг хүлээн авсан нь маш бахархууштай үйл явдал байлаа. Ахин дурдахад энэхүү санхүүжилтийн боломж нь манай байгууллагын Монгол Улсын агаарын бохирдлыг арилгахад бодитой бөгөөд урт хугацааны үр нөлөөг бий болгохоор зорьж буй ажилд чухал ач холбогдолтой юм.

Төслийн үйл явц болон Breathe Mongolia-ын бусад үйл ажиллагааны талаар мэдээлэл авахын тулд манай мэдээллийн товхимолд бүртгүүлэх эсвэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр биднийг дагаж мөрдөөрэй.

Хэрэв энэ ажил танд таалагдаж байвал манайд сайн дурын ажилтан болж, бидэнтэй хамт нийгэмд эерэг өөрчлөлт авчрахын төлөө ажиллаарай! Далайд дусал нэмэр!

 

Бидэнтэй хамтран ажиллах бусад аргууд

Question

Асуулт асуу

Хайсан зүйлээ олохгүй байна уу? Биднээс асуугаарай.

энд асууна уу >

Knowledge

Мэдлэгээ хуваалцана уу

Бид найдвартай, сүүлчийн үеийн мэдээллийг таньд хүргэхийг хичээдэг. Хэрвээ таньд манай мэдээллийн санд санал болгох мэдээлэл байвал, бидэнтэй хуваалцаарай.

энд илгээнэ үү >

Volunteer

Сайн дурын судалгааны ажил хийх

Сайхан сэтгэлтэй сайн дурынхны дэмжлэгтэйгээр бидний ажил улам их өргөжнө.

энд бүртгүүлнэ үү >