COVID-19, Мэдээ

Ковид-19 болон Агаарын бохирдлын уялдааг Энэтхэгийн жишээнээс харах боломж бий

26 · 10 · 2020
Эх сурвалж: Pixabay, Creative Commons Zero (CC0)

Уг нийтлэлийг Нью-Йорк Таймс сэтгүүлийн албан ёсны зөвшөөрөлтэйгөөр орчуулан нийтэлсэн болно. Уншигч таны цагийг хэмнэх үүднээс товчилсон хэлбэрээр уг нийтлэлийн орчуулгыг хүргэж байна. Товчилсон Англи хэл дээрх хувилбарыг ЭНД ДАРЖ УНШИНА УУ. Зохиогчийн эрхээр хамгаалагдсан болно. 

“Шинэ Дели хот – Өнгөрсөн Пүрэв гаригт агаарын бохирдлын хэмжээ ихсэж, агаарын чанар эрс муудсан нь хотын оршин суугчдад, тэр дундаа коронавирустэй өвчтөнүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг анхааруулжээ. 

Коронавирус туссан тохиолдолд илрэх гол шинж тэмдгүүдийн нэг нь агаараар дутагдах буюу амьсгалахад хүндрэлтэй болох билээ. Эмч нар агаарын чанар доройтсоноор вирусээр өвчилсөн иргэдийн эрүүл мэнд доройтож, эмнэлэгт хэвтэн үйлчлүүлэгчдийн болон нас барагсдын тоо үнэмлэхүй ихсэх боломжтойг сэрэмжлүүлэв.  

“Уушгинд өгөх стресс төдий хэмжээгээр ихэснэ, түүгээр уушгинд учрах гэмтэл ихэсдэг” хэмээн Шинэ Дели хотын Уушгины Төлөөх Сангийн ерөнхийлөгч, цээжний мэс заслын эмч Арвинд Кумар бидэнд өгсөн ярилцлагадаа хэллээ. Энэтхэг улсын хэмжээнд вирусийн тархалтыг багасгахад тулгараад байгаа гол асуудал болох агаарын бохирдол нь амьсгалын замын өвчлөлийг ихэсгэж болзошгүй нь тархалтын дээд цэгтээ хүрсэн энэ үед асар муу мэдээ болоод байгаа юм. 

Одоогийн байдлаар коронавирусээр өвчилсөн 7,3 сая өвчтөний тоогоор Энэтхэг улсын хэмжээнд байгаа нь дэлхий дахинд АНУ-ын дараа буюу 7,9 сая өвчтөний тооны ард жагсаж.

Эх сурвалж: What Happens When Covid-19 Meets Toxic Air? India Is About to Find Out

 

Орчуулсан: Б. Ану

 

Бидэнтэй хамтран ажиллах бусад аргууд

Question

Асуулт асуу

Хайсан зүйлээ олохгүй байна уу? Биднээс асуугаарай.

энд асууна уу >

Knowledge

Мэдлэгээ хуваалцана уу

Бид найдвартай, сүүлчийн үеийн мэдээллийг таньд хүргэхийг хичээдэг. Хэрвээ таньд манай мэдээллийн санд санал болгох мэдээлэл байвал, бидэнтэй хуваалцаарай.

энд илгээнэ үү >

Volunteer

Сайн дурын судалгааны ажил хийх

Сайхан сэтгэлтэй сайн дурынхны дэмжлэгтэйгээр бидний ажил улам их өргөжнө.

энд бүртгүүлнэ үү >