Protect Yourself, Мэдээ

Хүхэрлэг хийг маск зүүгээд ч шүүж чадахгүй

01 · 02 · 2021
Эх сурвалж: Сэлэнгэ Дима

Нийтлэлийг бичсэн Breathe Mongolia-ийн баг

Жил болгоны толгой байтугайн өвчин болсон агаарын бохирдлын сэдвээ уламжлалт ёсоороо хөндөн агаарыг бохирдуулагч бодис болох хүхрийн давхар ислийн талаар товчхон мэдээлэл өгье.

Хүхрийн давхар исэл гэж юу вэ?

Хүхрийн давхар исэл (SO2) нь хүхэр ба хүчилтөрөгчөөс бүрдсэн хийн агаар бохирдуулагч юм. SO2 нь нүүрс, газрын тос, дизель зэрэг хүхэр агуулсан түлш шатаах, металл боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагааны дүнд үүсдэг. Хүхрийн давхар исэл нь агаар мандалд сульфат болж хувирдаг бөгөөд Монголын агаарыг бохирдуулагч нарийн ширхэгтэй

Хүхрийн давхар исэл бидний эрүүл мэндэд ямар нөлөөтэй вэ?

Гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс хүхрийн давхар исэлд их өртөмтгий байдаг. Амьсгалын замыг нарийсгах, амьсгалын замын өвчний тохиолдлыг ихэсгэх, уушгины хамгаалах механизмыг бууруулах, зүрх судасны архаг өвчнийг сэдрээдэг. Шуухитнах, амьсгаа давчдах, амьсгал цочроосноос найтаах, ханиах зэрэг физиологийн хариу үйлдэл үзүүлнэ. Зүрх судас, мэдрэл, амьсгалын тогтолцоонд аюултай цар тахал гарчихсан, ханиад томууны улирал эхэлчихсэн байхад жилийн талаас илүү хугацааг өдөр шөнөгүй хорт хий, тоосонцор өөрсдийн сонголтгүй амьсгалсаар л байх уу? Ядаж байхад N95, N99 гэх мэт маск эсвэл филтертэй агаар цэвэршүүлэгчээр нарийн ширхэгт тоосонцрыг шүүж болдог юм аа гэхэд хорт хийг шүүж БОЛОХГҮЙ учир үнэхээр хайр хүмүүсийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах аргагүй болчихоод байна!

Монгол Улсын Агаарын чанарын MNS 4585:2016 стандартанд заасны дагуу хүхрийн давхар ислийн хүлцэх агууламжийн 24 цагийн дундаж нь 50 мкг/м3, жилийн дундаж нь 20 мкг/м3 байх ёстой гэж заасан байдаг. Харин Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагийн зөвлөмжинд 24 цагийн дундаж нь 20 мкг/м3 гэж заасан байгаа. 2020 оны 12 дугаар сарын Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хий өмнөх жилийнхтэй харьцуулахад 105мкг/м3 -ээр буюу 99%-иар, Монголын aгаарын чанарын стандартанд зааснаас 4 дахин их, Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагийн зөвлөмжийн агууламжаас 10 дахин илүү байлаа.

www.agaar.mn дээр 2021 оны 1 сарын Улаанбаатар хотын агаарын чанарын 7 хоногийн мэдээнээс харвал хүхрийн хийн агууламж хүлцэх хэмжээнээс (улаан зураас) өдөр болгон хэд дахин давж гарсны харж болно. Тэр ч байтугай өнгөрсөн жилийнхээс хэд дахин өндөр байна.

Тиймээс бид агаарын бохирдолтой тэмцэх ажлын эрчээ ерд бууруулж болохгүй! Гэр орноо сайн дулаал, хатуу түлш, чанаргүй шатахууны хэрэглээгээ багасга, барилгын чанар, дулаан алдалт, эрчим хүчний хэрэглээгээ бууруулах гэх мэтийн хийх ажил мундахгүй байна. Шинээр томилогдож буй шийдвэр гаргагч нар бидний элэг бүтэн эрүүл саруул явах, нийгмийн эрүүл мэндийн энэ ноцтой асуудлын шийдлийг нэн тэргүүнд тавих хэрэгтэй байна!

Агаарын чанарыг мэдээлэx журмын дагуу 24 цагийн дундаж бохирдлын хэмжээ хүлцэх агууламжаас давсан үед эрүүл мэндийн зөвлөгөөг олон нийтэд шуурхай хүргэнэ гэж заасан байдаг. Зөвхөн agaar.mn дээр хэдэн өнгөтэй тоо тавих нь хангалтгүй байна аа! Ковидын вируснаас дутахгүй хор хөнөөлтэй үл үзэгдэгч алуурчнаас иргэдээ хамгаалж, өдөр тутмын агаарын бохирдлын хор уршгаас хамгаалах мэдээллээр хангана уу! Та бүгдэд энэ сэдвээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл удахгүй хүргэх болно оо.

 

Бидэнтэй хамтран ажиллах бусад аргууд

Question

Асуулт асуу

Хайсан зүйлээ олохгүй байна уу? Биднээс асуугаарай.

энд асууна уу >

Knowledge

Мэдлэгээ хуваалцана уу

Бид найдвартай, сүүлчийн үеийн мэдээллийг таньд хүргэхийг хичээдэг. Хэрвээ таньд манай мэдээллийн санд санал болгох мэдээлэл байвал, бидэнтэй хуваалцаарай.

энд илгээнэ үү >

Volunteer

Сайн дурын судалгааны ажил хийх

Сайхан сэтгэлтэй сайн дурынхны дэмжлэгтэйгээр бидний ажил улам их өргөжнө.

энд бүртгүүлнэ үү >