Environment, Health Impact, Pregnancy, Protect Yourself, Мэдээ

Аж үйлдвэрийн бохирдол төмсөггүй төрөх өвчний шалтгаан уу?

25 · 06 · 2021
Эх сурвалж: Unsplash.com дээр байрлах Патрик Хэндригийн авсан зураг

Read in English | Англи хэлээр уншиx


Нийтлэлч Мөнхбаяр Баярцэнгэл Элкинс

Орчуулагч М. Нямбаясгалан 

Үйлдвэрлэлээс үүдэлтэй байгаль орчны бохирдол крипторхизм өвчин олшроход нөлөөлж байна уу?

Аж үйлдвэрийн бохирдол болон дутуу хөгжилтэй төмсөгний хамаарлын талаар Доктор Лэ Моалын 2021 онд гаргасан судалгаа олон нийтийг цочроогоод байна. Уг судалгаа нь томоохон аж үйлдвэрийн бүсэд хэт удаан суурьших нь крипторохизм (эрэгтэй хүүхэд эхээс мэндлэхдээ төмсөг нь хуйхнагтаа бууж ирээгүй байх) өвчнийг ихсэхэд нөлөөлж буй тухай юм.  

Крипторхизм бол хөвгүүдийн төмсөг хэвлийн хөндийгөөс бууж ирээгүйгээс болж үүсдэг төрөлхийн эмгэг юм. Энэ нь дөнгөж төрсөн хүүхдүүдийн 1-8% -д илэрдэг бөгөөд өөрөөрөө эдгэх эсвэл мэс засал хийх шаардлагатай болдог. Крипторхизм нь үргүйдэл болон төмсөгний хорт хавдар үүсгэх гол эх үүсвэр юм. Уг зургийг Шээс, бэлгийн замын өвчин судлалын сангаас авсан болно.

Энэхүү судалгаа нь крипторхизм өвчний тохиолдол ердийнхөөс өндөр үзүүлэлттэй гарсан томоохон хотууд болон Францын зарим бүс нутгуудад хийсэн анхны судалгаа гэдгээрээ онцлогтой. Судлаачид Францын Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв -ийн крипторхизмын мэс заслын бүртгэгдсэн тохиолдлууд болон эмчилгээний үр дүнгийн талаарх тайланг судалгааны гол хэрэглэгдэхүүн болгон ашиглажээ. Энэ нь Франц даяар хийсэн крипторхизмын мэс ажилбар нэг дор бөөгнөрсөн байгааг ажиглах боломж олгожээ. Судалгааны үр дүнд өвчний ихэнх тохиолдол үйлдвэрлэлийн идэвхитэй бүс нутагт гарсан эсвэл  крипторхизм өвчин урьд өмнө илэрч байсан нь тогтоогджээ.

Энэхүү судалгаа нь өгөгдлийн шинжилгээг сайжруулж, чиг хандлага тодорхойлох боломж олгохуйц урт хугацаанд хийсэн, үндэсний хэмжээний сорьцыг ашигласан анхны судалгааны нэг юм. Үйлдвэрлэлийн бохирдол хүний эрүүл мэндэд урт хугацаанд хэрхэн нөлөөлдөг нь төдийлөн тодорхой бус байгаа ч уг судалгааны ачаар аж үйлдвэрийн эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөг дорвитой судлах томоохон ажлын үүдийг нээлээ. Үүний зэрэгцээ судалгааны үр дүн нь аж үйлдвэрийн бохирдол ба крипторхизм хоорондоо хамааралтай гэхээс илүүтэйгээр бодит судалгаан дээр үндэслэн шинжлэх ухааны үндэслэлтэй таамаг гаргаж байна. Аж үйлдвэрийн бохирдол эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа нь нэн даруй шийдвэрлэх ёстой тулгамдаж буй асуудлуудын нэг бөгөөд  нэмж тодорхой судалгаа, шинжилгээ хийх шаардлагатай байгааг харууллаа. 

Крипторхизмын эрсдэлт хүчин зүйлсэд жирэмсэн эмэгтэйчүүд тамхи татах, дутуу төрөх зэрэг багтдаг бөгөөд нийгэм, эдийн засгийн доогуур байдалтай ч холбоотой юм. Сонирхолтой нь эдгээр эрсдэлт хүчин зүйлс нь аж үйлдвэрлэлийн томоохон бүсүүдэд түгээмэл илэрч байна. Цаашилбал, үйлдвэр, уул уурхай давамгайлдаг эдгээр аж үйлдвэрийн бүсүүд нь нийгэм, эдийн засгийн байдал доогуур үзүүлэлттэй байдаг.  Тиймээс аж үйлдвэрийн бохирдол нь крипторхизм өвчин үүсгэхэд нөлөөлж байгаа эсвэл аж үйлдвэрлэлийн бүс нь өөрөө бусад эрсдэлт хүчин зүйлсийн гол эх сурвалж эсэх нь судалгаанаас тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч крипторхизмыг пестицид (хортонтой тэмцэх зорилгоор ашигладаг химийн бодис) ба фталат (хуванцрын чанарыг сайжруулах зорилгоор ашигладаг химийн бодис) гэх мэт өдөр тутам хэрэглэгддэг химийн бодисуудтай холбон гаргасан судалгаа байдаг бөгөөд энэ нь бохирдуулагч ба крипторхизмын хоорондын хамаарлыг харуулдаг. Хамгийн гол нь энэхүү судалгаа аж үйлдвэрийн бохирдол хүний биед хэрхэн нөлөөлж, өвчин үүсгэхэд хүргэж байгаа эсвэл уг бохирдол нь бидний өдөр тутамдаа хэрэглэдэг химийн бодистой хэрхэн урвалд орж, эрүүл мэндэд нөлөөлж байгаа гэдэгт тодорхой хариу өгөхгүй байна.

Уг судалгааны ажил нь маш шинэлэг бөгөөд тоон шинжилгээ, дүгнэлт хийх боломж олгодог томоохон түүврийн хэмжээ бүхий өгөгдлийг хамарчээ. Гэсэн хэдий ч уг өвчнийг үүсгэхэд нөлөөлж буй маш олон боломжит хүчин зүйлс байгаа нь ойлгомжтой. Тиймээс энэхүү судалгааг үйлдвэрлэлийн бохирдуулагч бодис ба крипторхизмын хоорондын хамаарлыг илүү сайн ойлгох цаашдын судалгааны шинэ чиг хандлагыг тодорхойлсон томоохон гарц гэж ойлговол зохистой.

Агаарын бохирдол хүний ​​эрүүл мэндэд урт хугацааны туршид үзүүлэх бүх нөлөөллийг олон нийт байтугай судлаачид одоо хүртэл мэддэггүй ч сөрөг нөлөөг тодорхойлохын тулд одоо хүртэл судалгаа, шинжилгээ хийсээр байна. Гэвч агаарын бохирдол нь хүний эрүүл мэндэд урт болон богино хугацааны янз бүрийн сөрөг нөлөөлөл үзүүлдгийг нотлох хангалттай хэмжээний судалгаа бий.

Агаарын бохирдлын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг авахын тулд манай цахим товхимолд бүртгүүлж, бидний бэлтгэсэн мэдээллийг ашиглан агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ авахад суралцаарай!

 

Бидэнтэй хамтран ажиллах бусад аргууд

Question

Асуулт асуу

Хайсан зүйлээ олохгүй байна уу? Биднээс асуугаарай.

энд асууна уу >

Knowledge

Мэдлэгээ хуваалцана уу

Бид найдвартай, сүүлчийн үеийн мэдээллийг таньд хүргэхийг хичээдэг. Хэрвээ таньд манай мэдээллийн санд санал болгох мэдээлэл байвал, бидэнтэй хуваалцаарай.

энд илгээнэ үү >

Volunteer

Сайн дурын судалгааны ажил хийх

Сайхан сэтгэлтэй сайн дурынхны дэмжлэгтэйгээр бидний ажил улам их өргөжнө.

энд бүртгүүлнэ үү >