Education, Government, Мэдээ

Breathe Mongolia багийнхан “UNLEASH Hacks Mongolia 2021” хакатоны хамтрагчаар ажиллаа

06 · 08 · 2021

Нийтлэлийг бичсэн Дженни Хан Симон болон С.Оюун-Эрдэнэ

UNLEASH Hacks Mongolia хакатон тэмцээн нь STEM буюу шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн салбарт сонирхолтой залуучууд болон салбар салбарын эрдэмтэд, мэргэжилтнүүдийг нэгтгэн 2021 оны 6 сарын 26-ны өдрөөс эхлэн хоёр долоо хоногийн хугацаанд онлайнаар зохион байгуулагдлаа. Энэ жилийн хакатон тэмцээний үндсэн зорилго нь “агаарын бохирдлыг бууруулах дижитал шийдлийг боловсруулах” байсан бөгөөд дэд сэдвүүдийн хувьд: (1) Агаарын чанарын хяналт (2) Агаарын бохирдлын талаар таниулах, мэдлэг олгох (3) Тээврийн хэрэгслээс ялгарах бохирдол (4) Дотоод орчны агаарын бохирдол (5) Гэр хорооллын агаарын бохирдол байлаа. Арга хэмжээнд нийт 250 гаруй оролцогч оролцохоор хүсэлт ирүүлсэн ба үүнээс 16 багийн 75 оролцогч сонгогдон оролцлоо. 

Хамгийн анх UNLEASH Hacks Mongolia-тай хамтран ажиллах санаачлагыг Breathe Mongolia-гийн хамтын ажиллагааны менежер С.Оюун-Эрдэнэ гаргаж 2021 оны 4-р сард уг хакатон тэмцээнийг хамтран зохион байгуулахаар болсон юм. “Хакатон тэмцээн нь хамтын ажиллагаа, инновацид тулгуурлан аливаа асуудалд бодит шийдэл олох бүтээлч үйл ажиллагаа бөгөөд тал бүрийн оролцогчид цуглан тархиа уралдуулан, тулгамдаад буй асуудалыг шийдэх шийдэл боловсруулах талбар юм” хэмээн Оюун-Эрдэнэ дурдав. 

Breathe Mongolia зүгээс “UNLEASH Hacks Mongolia 2021”-ийг хамтран зохион байгуулах болсондоо тун баяртай байсан бөгөөд уг үйл ажиллагаа нэгдүгээрт, хугацааны хувьд олон нийт агаарын бохирдлын тухай мартчихдаг зуны улиралд уг асуудлыг дэлгэн ярилцах, хоёрдугаар, агаарын бохирдолтой тэмцэхэд нэн шаардлагатай түншүүдтэй харилцаа холбоо тогтоох боломжийг олгосон. Бидний зүгээс агаарын бохирдлын эсрэг тэмцэх чиглэлийн мэргэжилтнүүд, хамтрагч байгууллагууд болон бусад оролцогч талуудыг энэхүү үйл ажиллагаанд нэгтгэж өөрийн хувь нэмрээ оруулсан. Эцэст нь манай багийн дийлэнх гишүүд өөр орноос зайнаас ажилладаг учир Монголд зохион байгуулагдаж буй арга хэмжээнд оролцоод, Монголд байгаа хүмүүстэй хамтарч ажиллах сайхан байлаа.”

Collage of advisors for UNLEASH hacks 2021
UNLEASH Hacks Mongolia-ийн Фэйсбүүк хуудсанд нийтлэгдсэн сурталчилгааны зураг Зарим шинжээчид болонBreathe Mongolia-ийн мэргэжилтүүд: Ганбаатарын Уянга, Мөнхбатын Оюунгэрэл багтсан.

Breathe Mongolia нь UNLEASH Mongolia багийнхантай хамтран энэ жилийн хакатон тэмцээний үзэл баримтлалыг боловсруулж, олон нийтэд хүргэх мэдээллийн агуулгыг бэлтгэн, сурталчилж мөн салбарын шинжээч, илтгэгчдийг уг арга хэмжээнд оролцуулах тал дээр дэмжиж ажиллаа. Түүнчлэн Breathe Mongolia-ийн зүгээс оролцогчдод агаарын бохирдлын талаар шинжлэх ухааны судалгаа, өмнөх түүх, эдийн засгийн хүчин зүйлсийн талаар цэгцтэй мэдлэг олгох үүднээс Монголын агаарын бохирдлын хямралын талаарх гарын авлагыг бэлтгэн хүргүүллээ. 

Breathe Mongolia-ийн үүсгэн байгуулагчид хакатоны арга хэмжээнд  салбарын мэргэжилтнээр оролцож, залуу оролцогчидтой өөрсдийн туршлага, мэдлэгээ хуваалцлаа. Breathe Mongolia байгууллагын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ц.АзжаргалАгаарын бохирдол ба залуусын оролцоо” сэдэвт Clubhouse хэлэлцүүлгийг удирдсан бол харин хамтран үүсгэн байгуулагч, технологийн багийн ахлах Г.Уянга технологийн салбарын туршлага, мэдлэгээ ашиглан агаарын бохирдлыг арилгах Breathe Mongolia-ийн зорилгыг биелүүлэхэд технологийг хэрхэн ашигладаг талаар өөрийн нарийн туршлага, авьяас чадвараа хуваалцаж оролцогчид, багуудтай зөвлөлдлөө. Мөн хамтран үүсгэн байгуулагч, зөвлөх М.Оюунгэрэл багуудтай олон цагаар уулзаж, тэдний шийдлийг оновчтой болгоход чиглүүлэн ажиллаа. Оюунгэрэл хэлэхдээ “Хакатоны үеэр оролцогчид хэрхэн сэдвийн хүрээнд илүү гүнзгий ойлголттой болж байгааг харах үнэхээр сайхан байлаа. Зарим оролцогчид маш энгийн бөгөөд үр дүнтэй дижитал шийдлээр асуудлыг үндсээр нь шийдвэрлэхийг хичээсэн нь тун авууштай байлаа.”

UNLEASH Hacks Mongolia-ийн Фэйсбүүк хуудсанд нийтлэгдсэн сурталчилгааны зураг Зарим шинжээчид болонBreathe Mongolia-ийн мэргэжилтүүд: Ганбаатарын Уянга (зүүн дээд талаас гуравт), Мөнхбатын Оюунгэрэл (доод мөрний дунд) багтсан. 

Хакатоны хоёр дахь өдөр буюу 7-р сарын 3-нд багууд өөрсдийнхөө боловсруулсан шийдлийг цөөн минутад багтаан танилцуулах даалгавартай байсан бөгөөд шүүгчид шийдлийг шинэлэг инновацилаг байдал, үр нөлөө, хэрэгжих боломж, гүйцэтгэлээр үнэлэв. Дөрвөн шүүгч 30 минут хэлэлцэж 2021 UNLEASH Hacks Mongolia тэмцээний эцсийн үр дүн гарсан юм:

1-р байр – 10-р баг AirNomads (4 сая төгрөг)

2-р байр – 6-р баг (2.5 сая төгрөг)

3-р байр – 3-р баг (1.5 сая төгрөг)

Steppe Group-ийн санхүүжилттэй тусгай баг – 7-р баг GreenUB (5 сая төгрөг)

Амжилттай оролцож шалгарсан дөрвөн багтаа ихийг мөрөөдөж, бүтээлчээр гэрэлт ирээдүйд манлайлсанд баяр хүргэе! Ирэх саруудад та бүхний шийдлүүд бодит ажил хэрэг болохыг тэсэн ядан хүлээж байна! Түүнчлэн Breathe Mongolia хамт олноос энэ жилийн хакатоны бүх зохион байгуулагчид, ивээн тэтгэгчид, шүүгчид, салбарын мэргэжилтнүүд, чиглүүлэгч, зочин илтгэгчид, сайн дурынхан, оролцогчдод талархал илэрхийлж байна. Агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлууд маш их учраас ганц дангаараа шийдвэрлэх боломжгүй юм. Монголд ч гэлтгүй аливаа асуудалд шийдэл олох нь мэргэжлийн хүмүүсийн шаргуу хөдөлмөр, ур чадвар зайлшгүй хэрэгтэй. Бид энэхүү тэмцээнийг зохион байгуулахад туслан, шийдлийг хэлэлцэх үйл явцын нэг хэсэг болсондоо маш их баяртай байна!

Бидний тухай хуудаснаас манай байгууллагын талаар, бидний эрхэм зорилгын талаар илүү ихийг мэдэж аваарай. Нэмж дурдахад манай цахим хуудас дахь мэдээллийн санг болон Agaarneg.mn хуудсаас бидний болон бусад байгууллагуудын агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааны талаар мэдээлэл авч байхыг хүсье. 

 

Бидэнтэй хамтран ажиллах бусад аргууд

Question

Асуулт асуу

Хайсан зүйлээ олохгүй байна уу? Биднээс асуугаарай.

энд асууна уу >

Knowledge

Мэдлэгээ хуваалцана уу

Бид найдвартай, сүүлчийн үеийн мэдээллийг таньд хүргэхийг хичээдэг. Хэрвээ таньд манай мэдээллийн санд санал болгох мэдээлэл байвал, бидэнтэй хуваалцаарай.

энд илгээнэ үү >

Volunteer

Сайн дурын судалгааны ажил хийх

Сайхан сэтгэлтэй сайн дурынхны дэмжлэгтэйгээр бидний ажил улам их өргөжнө.

энд бүртгүүлнэ үү >