Economy, Environment, Government, Policy, Мэдээ

Хөгжиж буй орнуудын агаарын бохирдлын аюул, үүний эсрэг юу хийж чадах вэ?

02 · 07 · 2021
Эх сурвалж: Evgeny Nelmin, Unsplash.

Read in English | Англи хэлээр уншиx


Нийтлэгч Мөнхбаяр Баярцэнгэл Элкинс

Global Air 2020 тайланд дурдсанаар 2019 оны байдлаар агаарын бохирдол нь цаг бус нас баралтын дөрөв дэх тэргүүлэх эрсдэлт хүчин зүйл болсон ба энэ нь дэлхийн нийт цаг бус нас баралтын 12%-ийг эзлэх болжээ. Энэ нь агаарын бохирдол олонхын мэдэх цаг бус нас баралтын голлох хүчин зүйлс болох хэт таргалалт, хоол тэжээлийн дутагдал, согтууруулах ундаа зэргээс давсан үзүүлэлт юм.  Эрүүл Мэндийн Үр Нөлөөний Хүрээлэн (HEI) болон Эрүүл Мэндийн Хэмжилт Үнэлгээний Хүрээлэнгийн (IHME) бэлтгэн гаргасан Дэлхийн Ѳвчлѳлийн Бэрхшээл (Global Burden of Disease) төслийн тайланд агаарын бохирдлын одоо үргэлжилж буй хямралын талаар онцгойлон анхааруулсан. 

Дээрх тайланд агаарын бохирдлын хямрал хаа сайгүй тархсан мөн дэлхийн хүн амын 90 гаруй хувь ДЭМБ-ийн агаарын чанарын удирдамж -д заасан жилд өртөх тоосонцрын дундаж (PM) хэмжээнээс илүү тоосонцорт өртөж байгааг онцгойлон тэмдэглэсэн байна. Уг тоосонцорт өртөж буй нь эрүүл мэндэд ноцтой үр нөлөөтэй учраас улс орнууд агаарын бохирдлыг бууруулах болон урт хугацаанд эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөг арилгах чиглэлд хэрэгжүүлж буй бодлогын үр дүнг нарийвчлан судлах шаардлагатайг харуулж байна.

Улс орны нийгэм, эдийн засгийн байдал нь агаарын бохирдол, ялангуяа гэр доторх орчны агаарын бохирдлын төвшин нэмэгдэх голлох шалтгааны нэг болоод байна. Жишээлбэл, цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалт бага, орлуулах түлшний хангамж, эрчим хүчний дэд бүтэц сул хөгжсөн зэргээс шалтгаалан нийгэм эдийн засгийн хөгжил буурай болон хөгжиж буй орнууд өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад агаарын бохирдол буюу тоосонцрын PM 2.5-аас өндөр бохирдолд илүү өртдөг байна. Дээрх чиглэлд хөрөнгө оруулалт бага байгаа нь санхүүжилт дутмаг, энэ төрлийн технологийн хөгжил сул мөн эхлэх зардал өндөр зэргээс хамаардаг байна. Хөгжиж буй орнууд сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хангалттай хийдэггүй нь тэднийг бохирдол болон түүний хор нөлөөлд өртөмтгий болгодог. Жишээлбэл: Монголд 2000 оноос эхлэн хот уруу шилжих хөдөлгөөн асар их байгаа нь жил ирэх тусам илүү хүчирхдэг Зудаас үүдэн шилжилт нэмэгдсээр байна. (Lindskog, 2014). Монгол улсын уул уурхайн огцом хөгжлөөс үүссэн эдийн засгийн өсөлтийн улмаaс нийслэл Улаанбаатар хот уруу чиглэсэн  шилжилт хөдөлгөөн ихэссэн. 2000 онд 2.5 тераватт/цаг (TВт) байсан эрчим хүчний хэрэглээ 2018 онд 7.3 тераватт/цаг (TВт) болж, 192 хувиар нэмэгджээ  (IEA Data Sources). Энэ нь Монгол Улсын эрчим хүчний дэд бүтцэд дарамт үүсгэж, олон өрхүүд төвлөрсөн эрчим хүчний шугамд холбогдож чадахгүйд хүргэжээ. Тус айл өрхүүд нүүрс, мод, аргал зэрэг “хатуу түлш”-ийг халаалт болон ахуйн хэрэгцээнд ашигладаг. Үүний үр дүнд олон айл өрхүүд хортой хэмжээний PM2.5 тоосонцроор амьсгалан , урт хугацааны эрүүл мэндийн хор хѳнѳѳл болон архаг өвчинд нэрвэгдэх эрсдэлтэй байна.

Хөгжиж буй орнууд сэргээгдэх эрчим хүчний салбартаа хангалттай хөрөнгө оруулалт оруулдаггүй учир агаар дахь хорт тоосонцорт илүү өртөмтгий байдаг байна (State Global Air 2020). Жишээ нь Монголын эрчим хүчний эх үүсвэрийн 80 гаруй хувь нь нүүрсээр ажилладаг цахилгаан станцаас, 5-аас бага хувь нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс гаралтай үүдэлтэй.  

Зурагны эх үүсвэр: World Energy Balance 2020

Монгол дахь сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт, хэрэгжүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд засгийн газар Үндэсний Сэргээгдэх Эрчим Хүчний Хөтөлбөрийг эхлүүлсэн (IEA, 2020). Хөтөлбөр нь дараах зорилготой:

  • Төвлөрсөн эрчим хүчний шугам сүлжээ, мөн бүс нутгийн эрчим хүчний нөөц тогтолцоог байгуулан ажиллагаанд оруулах; 
  • 2010 онд 5 хүртэлх хувь, 2020 онд 25 хувийн ашиглалтад хүрэхээр сэргээгдэх эрчим хүчийг аажмаар нэмэгдүүлэх;
  • Бүх сумд, аймаг, суурин газарт эрчим хүчний эх үүсвэр холбох;

Хатуу түлш хэрэглэхээс татгалзан цэвэр эрчим хүч хэрэглэх мэт агаарын бохирдлыг бууруулах бодлого хэрэгжүүлсэн орнуудын агаарын чанар сайжирсан. Жишээ нь Зүүн Ази, Зүүн өмнөд Ази болон Африкийн орнуудад сэргээгдэх эрчим хүч нэвтрүүлж, хатуу түлшний хэрэглээг багасгасны дараа тоосонцрын PM2.5 хэмжээ буурч байгааг ажиглажээ. Энэ нь үр дүнтэй бодлого болон бодлогын тууштай хэрэгжүүлэлтээр агаарын бохирдолтой тэмцэж болохын сануулга юм. Mонгол улсын засгийн газар агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхийн тулд салбаруудын эрчим хүчний хуулийн мөрдөн сахилтыг хянан, сэргээгдэх эрчим хүчинд нэмэлт хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. 

 

Бидэнтэй хамтран ажиллах бусад аргууд

Question

Асуулт асуу

Хайсан зүйлээ олохгүй байна уу? Биднээс асуугаарай.

энд асууна уу >

Knowledge

Мэдлэгээ хуваалцана уу

Бид найдвартай, сүүлчийн үеийн мэдээллийг таньд хүргэхийг хичээдэг. Хэрвээ таньд манай мэдээллийн санд санал болгох мэдээлэл байвал, бидэнтэй хуваалцаарай.

энд илгээнэ үү >

Volunteer

Сайн дурын судалгааны ажил хийх

Сайхан сэтгэлтэй сайн дурынхны дэмжлэгтэйгээр бидний ажил улам их өргөжнө.

энд бүртгүүлнэ үү >