Мэдээ

Сэтгэцийн Эрүүл Мэнд ба Агаарын Бохирдол

11 · 11 · 2020
Эх сурвалж: Сунико Базаргарид

Нийтлэлийг бичсэн Мөнхтулга Ганбат

Улаанбаатар хотын агаар хүйтний улиралд маш хортой химийн тоосонцруудаас бүрддэг учир 1.4 сая иргэдийн төв мэдрэлийн системд мөн тархинд байнга нөлөөлж байдаг.

Физиологийн өнцгөөс тайлбарлахад, хортой бичил тоосонцрууд болон хиймийн элемэнтүүд биеийн амьсгалын системээр биед дамжин мэдрэлийн судсуудыг үрэвслүүлж мэдрэлийн систем болон тархины үйл ажиллагааг гэмтээдэг (1-3). Улмаар өдөр, цаг, минут тутам бохир агаар амьсгалах нь хүний сэтгэцийн эрүүл мэндэд шууд нөлөөлдөг.

Хэдийгээр агаарын бохирдолт хүнд сэтгэл гутрал, түгшил гэх сэтгэл мэдрэлийн өвчнүүд “үүсгэдэг” (causation) гэсэн туршилтаар баталгаажсан судалгаа байхгүй ч олон төрлийн сэтгэл/сэтгэцийн өвчинг сэдрээдэг мөн өвчлөх эрсдлийг нэмдэг, гэж нотлох олон ажиглалт судалгаанууд бий.

Хиймийн нэгдлүүд ба судлагааны дүгнэлтүүд

Өвлийн улиралд УБ хотын агаарын бохирдлын 80% нүүрсний утаа, 10% зам тээврийн хэрэгслийн утаа, 6% цахилгаан болон дулааны станцуудаас гарч байгаа утаа эзэлдэг учир голчлон:

1) Нүүрстөрөгчийн дутуу исэл – CO

2) Азотын давхар исэл – NO2

3) Хүхрийн давхар исэл – SO2

4) Озон – O3,

гэх хортой хиймийн нэгдлүүдийг хотын иргэд тогтмол амьсгалж байдаг (4).

Бохирдуулах бодис

Ажиглалт судлагааны дүгнэлт

CO Агаарын CO-н хэмжээ болон хотын иргэдийн амиа хорлох оролдлогын тоо статистик хамааралтай (5)

Агаарт CO-н хэмжээ ихсэх үед сэтгэл гутралын улмаас яаралтай тусламж авах хүний тоо ихэсдэг (6)

NO2 NO2-н хэмжээ өндөр агаар амьсгалах нь амиа хорлох эрсдлийг нэмдэг (7)

Агаарт NO2-н хэмжээ 10μг/метр3 -р нэмэгдэх тутам сэтгэл гутралд автах эрсдлийг 1.37-2.93 дахин нэмдэг (8)

SO2 Урт хугацаагаар SO2-н хэмжээ өндөр агаар амьсгалах нь амиа хорлох эрсдлийг нэмдэг (9, 10)
O3 Өндөр настай хүмүүс O3 хэмжээ өндөр агаар амьсгалах нь сэтгэл гутралын шинжүүд бий болох мөн сэтгэл зүй тогтворгүй болох эрсдлийг нэмдэг (11)

Агаарын O3-ы хэмжээ амиа хорлолтын тоо статистик хамааралтай (12)

Нүүрснээс мөн тээврийн хэрэгслээс гарж буй утаанд дээрх дурдсан 4 хиймийн нэгдлүүдээс гадна хүний эрүүл мэндэд хортой хром, мөнгөн ус, хар тугалга, хүнцэл гэх хүнд металлууд байлцдаг (13). Ажиглалт судалгаагаар, агаарт буй хар тугалга ба кадмиин хэмжээ шизофрени өвчлөлтийн тоо мөн статистик хамааралтай байна (14).

Эдгээр болон бусад судлагаанууд дээр үндэслэх юм бол, агаарын бохирдолт хүний тархины эрүүл мэндэд шууд нөлөөлдөг учир Улаанбаатар хотын иргэдийн сэтгэлзүйн эрүүл мэндэд бохир агаар цар тахал мэт сөрөг нөлөөлөөтэй.

Хүүхдийн Сэтгэцийн Эрүүл Мэнд ба Агаарын Бохирдол

Хэрэв бохир агаар хүний тархины эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бол бүрэн хөгжиж амжаагүй хүүхдийн тархинд бас нөлөөтэй гэсэн үг.

Сүүлийн жилүүдэд нийтлэгдсэн ажиглалт судалгаануудаас харах юм бол хүүхдүүдийн тархины мэдрэлийн үрэвслийн эсрэг явагддаг хариу урвалын хэмжээ замын хөдөлгөөний агаарын бохирдолтой холбоотой (15), мөн бага наснаасаа утаанд өртөх нь хүүхдүүдийн сэтгэлийн хямрал, түгшүүрийн шинж тэмдгүүдтэй ихээхэн харилцан хамааралтай байна (16).

Бохир агаар нь хүүхдийн ойлгох, сурах чадваруудад сөргөөр нөлөөлдгөөс гадна (17) урт хугацаандаа сэтгэл гутрал, тугшилт, амиа хорлох үйлдэхэд хүртэл нөлөөлдөг. Агаарын бохирдол нь сэтгэл гутралтай хүүхдийн тархины үрэвслийг ихэсгэх учир урт хугацаанд архаг сэтгэлийн хямрал болон хувирч насан туршид сэтгэл/сэтгэцийн өвчтэй болгоход хүргэдэг.

Дүгнэлт ба Уриалга

Жил бүрийн 10 сарын 10нд “Дэлхийн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Өдөр” тохиодог бөгөөд энэ жил “Move for mental health: Increased investment in mental health” буюу “Сэтгэцийн эрүүл мэндийнхээ төлөө хөдлө: Сэтгэцийн эрүүл мэнддээ хөрөнгө оруулалтаа нэмэх нь” гэсэн гол сэдвтэй байв.

Эдийн засгийн тогтворгүй байдал, дадал зуршил, буруу хооллолт, гар утасны хэрэглээ, нийгмийн болон хувийн амьдралын дарамттай асуудлууд гэх шалтгаанууд дээр нэмээд агаарын бохирдол хүнд сэтгэл болон сэтгэцийн өвчин үүсгэх эрсдлийг нэмж байна.

Одоогоор Монгол улсад Улаанбаатар хотын агаарын бохирдлыг огцом бууруулах эдийн засгийн бололцоо байхгүй учир иргэд өөрсдийнхоо, гэр бүлийнхээ мөн бусдын эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй.

Эрүүл мэнддээ, тэр тусмаа сэтгэцийн эрүүл мэндийнхээ төлөө хөрөнгө оруулхыг бид танаас гуйж байна. Доорх зүйлсийг та дадал зуршил болгосны үр дүнд өөриигоо болон хайртай хүмүүсээ хамгаалах болно.

Зөвлөмж:

  • Өдөрт 7-9 цаг унтах
  • Дасгал хөдөлгөөн, иог болон спортоор хичээллэх
  • Архи тамхи хэрэглэхгүй байх
  • Гэртээ мөн боломжтой бол ажил дээрээ ургамал мод тарьж байршуулах
  • Өөрийн амьдарч буи орчны агаарын бохирдолтын хэмжээг ажиглаж, бохирдолт өндөр үед N95 маск зүүж явах.
  • Цэвэр агаартай орчинд 1-10 минут гүнзгий амьсгалж, биеэ болон бодлоо чагнах
  • Хувийн тэмдэглэл хөтлөх
  • Ажил хичээлийн дундуур завсарлага авч тархиа амраах (No phone — Facebook, Instagram, etc.)
  • Хайртай ойр дотны хүндээ хайраа илэрхийлэх
  • (+976) 1800-2000 руу залгах

Эх сурвалж

  1. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/26718591/
  2. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/23033537/ 
  3. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/26711676/
  4. https://www.who.int/bulletin/volumes/97/2/19-020219/en/ 
  5. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/21079694/
  6. https://www.sciencedirect.com/science/article/abs/pii/S0165032714000044
  7. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC4339389
  8. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/28705430
  9. https://ehjournal.biomedcentral.com/articles/10.1186/s12940-016-0177-1
  10. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/20828830
  11. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/22514209
  12. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC4333123
  13. https://www.gem.wiki/Heavy_metals_and_coal
  14. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/27720315/
  15. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/31103795/
  16. https://pubmed.ncbi.nlm.nih.gov/30925441/
  17. https://www.nber.org/papers/w25489

 

Орчуулсан Мандухай Отгончимэг

 

Бидэнтэй хамтран ажиллах бусад аргууд

Question

Асуулт асуу

Хайсан зүйлээ олохгүй байна уу? Биднээс асуугаарай.

энд асууна уу >

Knowledge

Мэдлэгээ хуваалцана уу

Бид найдвартай, сүүлчийн үеийн мэдээллийг таньд хүргэхийг хичээдэг. Хэрвээ таньд манай мэдээллийн санд санал болгох мэдээлэл байвал, бидэнтэй хуваалцаарай.

энд илгээнэ үү >

Volunteer

Сайн дурын судалгааны ажил хийх

Сайхан сэтгэлтэй сайн дурынхны дэмжлэгтэйгээр бидний ажил улам их өргөжнө.

энд бүртгүүлнэ үү >