Environment, Natural Resources, Reduce Pollution, Мэдээ

Цөлжилт болон цөлжилтийн Монголд үзүүлж буй нөлөө

23 · 07 · 2021
Эх сурвалж: Б. Энхүүн. 2021 оны 3-р сард Улаанбаатарт болсон элсэн шуурга.

Read in English | Англи хэлээр уншиx


Нийтлэгч Сэргэлэн Баярбат

Хүн амын тоо өсөж, дэлхийн дундаж температур нэмэгдсэнээр дэлхийн бүс нутгууд цөлжилтөд илүү өртөмтгий болж байна. Хөрсийг бохирдуулж, чанарыг муутгадаг хүний үйл ажиллагаа болон уур амьсгалын өөрчлөлт зэргээс шалтгаалсан өөрчлөлт нь хөрсийг гэмтэж, цөлжсөн хуурай газар бий болох явцыг түргэсгэж байна. Ургамлын тоо цөөрч, элсэрхэг газар улам тэлэн гол цөөрөм ширгэж байгаа энэ үед цөлжилт нь Монголд санаа зовоосон асуудал хэвээр байна.

Цөлжилт хэрхэн үүсдэг вэ?

Хуурай, ус багатай газар цөлжилтөд өртөх өндөр магадлалтай байдаг. Гэвч ган болох, ойн хэмжээ багасах, бэлчээрийн даац хэтрүүлэх, газар тариаланг зохисгүй ашигласнаас болж хөрс ургамал ургуулах чадвараа алдан, үржил шимгүй болон доройтдог. Түүнчлэн сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс болж ган болох нь ихэссэн бөгөөд үүнээс хамаарч илүү их газар нутаг цөлжилтөд өртөх эрсдэлтэй болсон. Газрын хөрсний доройтол нь урьд хожид үзэгдсэнээс 30-35 дахин хурдан явагдаж буй одоогийн нөхцөлд хоёр тэрбум гаруй хүн цөлжих эрсдэлтэй хуурай газарт амьдарч байна.

Цөлжилт бидэнд яаж нөлөөлж байна вэ?

Цөлжилтийн хамгийн том аюул нь дэлхий даяарх бий болох хоол хүнсний дутагдал юм. Түүнээс гадна цөлжилт газар авснаар агаар дахь элс, тоосонцорын хэмжээ ихсэж, 2021 оны 3-р сард Монголд үүссэн шиг шороон шуурга бий болох магадлал нэмэгдэж байна. Шороон шуурга нь арьс цочроон, хатгаа болон астма зэрэг амьсгалын өвчин үүсэхэд нөлөөлдөг. Энэ үеэр гадаа аль болох гарахгүйгээр цаг агаарын байдал намжих хүртэл хаалга, цонх хаалттай дотор газар байх нь чухал. Ам, хамраа маск эсвэл чийгтэй даавуугаар таглах нь мөн тоосонцорт өртөхөөс хамгаална. 

Монголд цөлжилт хир их байна вэ?

Нэгдсэн Үндэстний Байгууллагын судалгаагаар Монгол улс дахь бэлчээрийн 90% нь цөлжилтөд өртөх эрсдэлтэй гэж дүгнэжээ. Үүний 76% нь аль хэдийн цөлжиж эхэлсэн гэж үздэг байна. Хэрэв цөлжилт энэ эрчээрээ явагдвал, 2080 он гэхэд Хэнтий, Хөвсгөл аймгуудаас бусад Монгол орны бүх газар нутаг цөлжинө гэсэн тооцоолол гарчээ. Монгол улсын засгийн газар ойн түймэр, тогтворгүй ойн аж ахуй болон уул уурхайн үйл ажиллагааг цөлжилтөд хүргэх хамгийн том шалтгаанууд гэж дүгнэсэн. Саяхан хийгдсэн судалгаагаар бэлчээрийн даац хэтэрсэн нь цөлжилтөд нөлөөлөх бас нэгэн томоохон шалтгаан болж байна гэсэн үр дүн гарсан. Энэхүү судалгаа нь цаашлаад гадаадад экспортлох ноолуурын эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр ямаа түлхүү тэжээх болсон тухай онцолжээ. Манай улсын 70 сая гаруй таван хошуу малын 29.3 сая нь ямаа бөгөөд ямаа нь өвс ногоог үндэстэй нь хамт иддэгээрээ бэлчээрийг хамгийн их сүйтгэдэг амьтан билээ. Үүний хажуугаар, Монголын өмнөд хэсэгт байдаг говь цөлийн бүс улам тэлсээр байна.

Бид хэрхэн цөлжилттэй тэмцэж чадах вэ?

Цөлжилтийг бууруулах хамгийн чухал аргуудын нэг бол мод тарих юм. Ой моджуулснаар хөрсний элэгдэл багасан цөлийг тэлэхээс сэргийлдэг. 1996 онд Нэгдсэн Үндэстний Байгууллага цөлжилттэй тэмцэх конвенцийг баталж, 2030 он гэхэд Африк тивийн 20 гаруй оронд 100 сая га газрыг дахин сэргээх “Ногоон Хэрэм” төслийг санаачилжээ. Харин 1996 онд Монгол улсын засгийн газар бэлчээр ба ой модны тогтвортой үйл ажиллагааг дэмжсэн цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг зарласан. 2010 онд мөн үндэсний мод тарих өдрийг тэмдэглэх ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш одоогоор 16 сая гаруй мод, бут сөөг тариад байна. Гэвч эдгээр модны ургалтын хувийг тооцоогүй бөгөөд мод тарих нь цөлжилтийг багасгах шийдлүүдийн зөвхөн нэг хэсэг юм. 

Улаанбаатарын явган хүний ​​зам дагуу модны шинэ бут сөөг.

Ой мод тарихаас гадна усны зохистой хэрэглээ, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, салхины хаалт, ойн зурвасын тусламжтайгаар хөрсийг нягтаршуулах зэрэг нь цөлжилтөөс сэргийлэх боломжит аргууд билээ. Иймд Монгол улсын засгийн газар уул уурхайн компаниудад байгаль орчныг нөхөн сэргээх шаардлагуудыг тавьж, хэрэгжүүлэхийг шаардах, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хөрсний элэгдлийг бууруулах бусад аргуудыг нэн яаралтай бөгөөд үр дүнтэйгээр хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байна.Хэрэв дээрх арга хэмжээг хэрэгжүүлж чадахгүй бол цөлжилтийн үр нөлөө улам ширүүсэж, Монгол болон бусад улс орнууд газар нутгаа дахин сэргээхэд тун бэрх болох аюултай байна.

Мод бут сөөг болон салхины хаалт, хашааг ашиглан салхинаас хамгаалах хаалт үүсгэн хөрсний элэгдлийг бууруулж байгаа байдал. Эх үүсвэр: tenax.net

Уг сэдэв болон агаарын бохирдолтой холбоотой бусад сүүлийн үеийн нийтлэл, мэдээлэлтэй танилцах бол Breathe Mongolia сошиал хаягуудыг дагаж, манай товихимолд бүртгүүлээрэй. Агаарын бохирдолтой тэмцэх, бохирдлыг бууруулах чиглэлд өөрийгөө болон бусдыг мэдлэг, мэдээлэлтэй байлгахад Breathe Mongolia -аас бэлтгэн хүргүүлдэг мэдээлүүдийг ашиглаарай.

 

Бидэнтэй хамтран ажиллах бусад аргууд

Question

Асуулт асуу

Хайсан зүйлээ олохгүй байна уу? Биднээс асуугаарай.

энд асууна уу >

Knowledge

Мэдлэгээ хуваалцана уу

Бид найдвартай, сүүлчийн үеийн мэдээллийг таньд хүргэхийг хичээдэг. Хэрвээ таньд манай мэдээллийн санд санал болгох мэдээлэл байвал, бидэнтэй хуваалцаарай.

энд илгээнэ үү >

Volunteer

Сайн дурын судалгааны ажил хийх

Сайхан сэтгэлтэй сайн дурынхны дэмжлэгтэйгээр бидний ажил улам их өргөжнө.

энд бүртгүүлнэ үү >