
Амны хаалтны талаарх бага ангийн сурагчдын ойлголт, мэдлэг
АНУ-ын санхүүжилттэй “Амьсгалах эрх” төслөөс зохион байгуулж Улаанбаатар хотын 20 сургуулийн багш, эмч нарт сургалт явуулсан юм. Уг
сургалтад хамрагдсан багш, эмч нар өөрсдийн сургууль дээрээ маскны хэрэглээ болон эрүүл мэндийн зөв дадлыг нэвтрүүлэх хичээл заах юм. Энэхүү судалгааны зорилго нь бага ангийн сурагчдын агаарын бохирдлын талаарх мэдлэг, өөрийгөө хамгаалах арга ямар түвшинд байгааг тогтоож, сургалтад хамрагдсанаар мэдлэг нь сайжирч зан дадалд нь өөрчлөлт орсон эсэхийг тогтоох юм.