COVID-19: Монгол дахь нөхцөл байдал

Эмчлүүлж байгаа

10,324

Ambulance Icon

Эдгэрсэн

9,296

Lung Mark

Нас барсан

43

Mongolian Death Icon

Тусгаарлалтад байгаа

**

COVID-19 Mask

5.1.2021

Xүртэл бүх олон улсын нислэгүүд цуцлагдсан

24 цагийн COVID-19 лавлах

Монгол хэлээр

Англи хэлээр

24phone

COVID-19-той холбоотой Монгол улс дахь үйл явдлын цаглавар

Монгол улсад өрнөж буй COVID-19той холбоотой онцлох үйл явдлуудыг доорх цаг хугацааны цаглавараас харна уу.

Цаглаврын эхлэл уруу очих

03 сарын 19

Коронавируст халдвараар хөнгөн өвчилсөн иргэдийг гэрээр нь эмчилж эхэллээ

COVID-19 халдварын өдөрт илэрч байгаа тохиолдлын тоо олширч, эмнэлгийн орны ачаалал хүндэрч байгаа учир хөнгөн өвчтөнүүдийг гэрээр нь эмчилж эхэллээ

03 сарын 08

Монгол улсад 1 өдрийн дотор 108 шинэ коронавирусын тохиолдол нэмэгдлээ

13,269 хүнээс шинжилгээ авснаас 108 хүнд коронавирусын халдвар илэрснээр Монгол улсад 1 өдөрт илэрсэн хамгийн их тохиолдол боллоо

03 сарын 07

Архангай аймаг, Төв аймаг болон Завхан аймагт коронавирусын халдвар нэмэгдлээ

3 сарын 4 - өөс 3 сарын 7 - ы хооронд Архангай аймаг, Төв аймаг болон Завхан аймагт коронавирусын шинэ тохиолдлууд нэмэгдлээ

02 сарын 27

Спутник-V вакцины 10,000 тунг хүлээн авлаа

ОХУ-ын Спутник-V вакцины эхний ээлжийн 10 мянган тунг авчирсан бөгөөд дараагийн ээлжний 10 мянган тун вакцин 3-р сарын эхний долоо хоногт ирэхээр төлөвлөгдсөн байна.

02 сарын 23

Ерөнхий сайд болон Эрүүл Мэндийн сайд КОВИД – 19 – ийн эсрэг вакцин хийлгэлээ

2 сарын 23 - нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Эрүүл Мэндийн сайд С.Энхболд КОВИД - 19 - ийн эсрэг AstraZeneca вакцин тариулж Монголд энэхүү вакцин хийлгэсэн анхны хүмүүс боллоо

02 сарын 15

Хоёрдугаар сарын 23 – аас коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхлэнэ

2021 оны хоёрдугаар сарын 23-наас коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхлэхийг ЭМ-ийн сайд С.Энхболд 2 сарын 15-нд мэдэгдлээ.

02 сарын 08

Хөл хорионы үеэр “Нэг хаалга-Нэг шинжилгээ” гэсэн арга хэмжээ авна

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” шинжилгээнд нийслэлийн өрх бүрээс 18 нас хүрсэн нэг хүн хамрагдах ёстой

02 сарын 04

Нийслэлийг бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэхээр боллоо

Улсын онцгой комиссын 2021.02.03-ны хуралдаанаар сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 11-нээс 23-ны 06.00 цаг хүртэл нийслэлийг бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэхээр боллоо.

01 сарын 29

С.Энхболд Эрүүл Мэндийн Сайдаар томилогдлоо

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал С.Энхболдыг Эрүүл Мэндийн сайдаар томиллоо.

01 сарын 27

ХӨСҮТ – ийн ерөнхий захирлаар Д.Наранзулыг томиллоо

Сүрьеэгийн эмч, тархвар судлаач мэргэжилтэй Д.Наранзулыг ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар томилжээ.

01 сарын 21

Д.Нямхүүг ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаас чөлөөллөө

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүүг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Эрүүл мэндийн яамнаас гаргалаа

01 сарын 20

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар – ыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Коронавирусын халдвартай амаржсан эхийг хүүхэдтэй нь эмнэлэг хооронд зөөх ажлыг ёс зүйгүй үйлдсэн гэсэн хэргээс үүдэн Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг хотын дарга хүлээн авч, захирамж гаргалаа.

01 сарын 20

Монгол улсын шадар сайд Я.Содбаатар болон Эрүүл Мэндийн Сайд Т. Мөнхсайхан нар ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргав

Монгол Улсын Шадар сайд болон УОК - ийн дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гаргав.

01 сарын 20

УОК – ийг огцруулах зорилгоор иргэд Сүхбаатарын талбайд жагсав

Коронавирусын халдвартай амаржсан эхийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүйтэнд гадуур хувцасгүй зөөсөн шалтгаанаар иргэд УОК - ийг огцруулах зорилготойгоор жагслаа.

12 сарын 21

Их Британид илэрсэн коронавирусийг BioNTech вакцин дарж чадна

АНУ-ын Pfizer компанитай хамтран бүтээсэн Covid-19 өвчний эсрэг вакцин нь Их Британид илэрсэн коронавирусийн шинэ хувилбарыг дарах чадвартай гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа Германы BioNTech компанийн гүйцэтгэх захирал Угур Сахин мэдэгджээ.

12 сарын 21

Нийслэлийг бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэр гарлаа

Нийслэлд үүсээд буй цар тахлын шинэ голомтыг хумих арга хэмжээний дагуу 12 сарын 23-ны 06:00 цагаас 2021 оны 1 дүгээр сарын 6-ны 06:00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэр гарлаа

12 сарын 18

Улаанбаатар-Франкфурт чиглэлийн нислэгээр 160 иргэн эх орондоо ирлээ

Ингэснээр Франкфурт руу хоёр удаагийн тусгай нислэг үйлдэж 300 гаруй иргэнээ гадаадын орноос авчирч байна.

12 сарын 18

АНУ-ын дэд ерөнхийлөгч телевизийн камерны өмнө вакцин хийлгэжээ

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пэнс коронавирусийн эсрэг вакцин аюулгүйг батлан харуулахын тулд телевизийн камерны өмнө вакцин хийлгэжээ

12 сарын 17

Оросын эрдэмтэд 3-4 сарын хугацаатай дархлаа тогтоодог “хөнгөн” вакцин гаргажээ

Коронавирусын эсрэг "хөнгөн" вакцин нь 3-4 сарын хугацаанд халдвараас хамгаална гэж ОХУ-ын Эрүүл мэндийн яамны Гамалея эпидемиологи, микробиологийн үндэсний судалгааны төвийн захирал Александр Гинтсбург ТАСС агентлагт мэдээлэв.

12 сарын 15

Эрчим хүчний төлбөрийн чөлөөлөлтөд хамрагдаж буй ААН, өрхийн тоо гарлаа

Эрчим хүчний төлбөрийн чөлөөлөлтөд нийслэлийн 25,000, орон нутгийн 26,000 ААН болон нийт айл өрхийн 98% нь хамрагдаж байна

12 сарын 14

АХБ-наас хоёр дугаар ээлжийн 60 сая ам.долларыг олгоно

Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах хөтөлбөрийн 2-р үе шат болох нийт 160 сая ам.долларын бодлогын зээлийг 2019 оны 12 дугаар сард баталж, эхний ээлжийн 100 сая ам.долларын санхүүжилтийг тухайн сард олгосон.

12 сарын 13

2021.07.01-н хүртэл цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг ТӨР ХАРИУЦНА

ААН-үүдийн цахилгаан, дулаан, дулааны уур, усан хамгамж, хогны төлбөрийг тэглэж байна. Дулааны мөнгийг 100 хүртэл м/кв байртай айл өрхүүд тэглүүлнэ. 650 орчим тэрбум төгрөгийг Эрдэнэт үйлдвэр санхүүжүүлнэ.

12 сарын 01

Монголын КОВИД-19 Коронавирусын Тандалтын цахим хуудас нээгдлээ

"АНД Глобал" компанийн залуус нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нээлттэй эх ашиглан хийж гүйцэтгэсэн байна

11 сарын 29

Хөл хориог 10 хоногоор сунгав

Улаанбаатар, Архангай, Сэлэнгэ аймагт хөл хориог 10 хоногоор сунгав

11 сарын 23

Оксфордын их сургуулийн бүтээсэн вакцины туршилт 70 хувийн үр дүнтэй болжээ

Pfizer ба Moderna вакцин 95% -ийн үр дүнтэй байсан бол Оксфордын вакцин 70% үр дүнтэй байна.

11 сарын 23

Их, дээд болон ЕБС-ийн танхимын хичээл орохгүй

Цэцэрлэг, ЕБС-ийн хичээл 12 дугаар сарын 18-ныг дуустал теле хэлбэрээр явагдаад улирлын амралт эхэлнэ. Улирлын амралт 2021 оны 2 дугаар сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Их, дээд сургуулийн оюутнууд 2021 оны 1 дүгээр сарын 5-н хүртэл онлайнаар хичээллээд, 2 дугаар сарын 15-н хүртэл амарна.

11 сарын 17

АХБ хөгжиж буй гишүүн орнууддаа ковид-19 вакцин авах дэмжлэгт $20 саяыг баталлаа

Санхүүжилтийн 20 сая ам.долларыг АХБ-ны Техникийн туслалцааны тусгай сангийн эх үүсвэрээс гаргах бол 300,000 ам.долларыг Японы Засгийн газрын санхүүжилттэй Өндөр түвшний технологийн сангийн эх үүсвэрээс олгох юм

11 сарын 16

Нийслэлд COVID-19 оношилгоог 18 цэгт үнэгүй хийж эхэллээ

Түргэвчилсэн антиген, PCR гэсэн хоёр төрлийн шинжилгээ авч, баталгаажуулж байна

11 сарын 16

Модерна вакцин

COVID-19-ийн батлагдсан тохиолдол бүхий 95 оролцогч дээр тушиж үзэхэд Модернагийн вакцин нь 94.5% -ийн үр дүнтэй байна

11 сарын 16

Хилийн боомтуудыг түр хааж, нэвтрэх хөдөлгөөнийг зогсоов

Монгол, Оросын хилийн Алтанбулаг авто замын боомтоор улсын хил нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг өнөөдрөөс буюу 2020 оны 11 дүгээр сарын 16-наас 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл түр зогсоох шийдвэр гарсан

11 сарын 15

Батлагдсан нийт тохиолдлын тоо 428 болж өсөв.

814 хүнд шинжилгээ хийхэд хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 428 боллоо. 328 хүн эдгэсэн. Харин эмчилгээ хийлгэж байгаа нийт 95 хүн байна.

11 сарын 13

Шуурхай 119 утасны апп хэрэглээнд нэвтэрлээ

Энэхүү аппликэйшнээр Монгол Улсын иргэд дэлхийн аль ч өнцөг булангаас үнэ төлбөргүйгээр COVID-19-ийн лавлах төвтэй шууд холбогдож, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.

11 сарын 12

УБ-т явган болон автомашинтай хөдөлгөөнийг хязгаарлалаа

Ойролцоох хүнсний дэлгүүр рүү явахаас бусад шаардлагагүй зорчилтыг хязгаарлаж, бүх явган болон машинтай иргэдийн зорчиж буй зорилгыг байцаана.

11 сарын 12

2020 оны 11-р сард хийх тусгай хуваарийн нислэгүүд цуцлагджээ

Арваннэгдүгээр сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 1,900 гаруй иргэнийг эх оронд нь авчрахаар төлөвлөж байсан боловч үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Шадар сайдаас өгсөн чиглэлийн дагуу энэ сард хийхээр төлөвлөж байсан үлдсэн долоон нислэгийг цуцлах шийдвэр гаргалаа.

11 сарын 12

Спутник V вакцин

Оросын Sputnik V вакцин нь завсрын туршилтын үр дүнгээс харахад хүмүүсийг COVID-19-ээс хамгаалахад 92% үр дүнтэй байна

11 сарын 11

УОК-оос 2020.11.11-нд мэдэгдэл хийж 3 хоногийн хөл хорио тогтоов

Алтанбулаг боомтоор орж ирсэн тээврийн жолооч, түүний эхнэрээс ковид 19-ын халдвар илэрсэн тул Улаанбаатар хотод 3 хоног хөл хорио тогтоолоо. Тэдэнтэй 1-р хавьталд байсан 16 хүнийг тогтоосон. Бусад хавьтлыг тогтоохоор тандалт судалгаа үргэлжилж байна.

11 сарын 09

Pfizer болон Biotech-н вакцин

Pfizer ба Biotech-н туршилтын нэг вакцин нь КОВИД-19-ээс урьдчилан сэргийлэхэд 90% -иас дээш үр дүнтэй болохыг тогтоожээ

10 сарын 26

Хилийн хязгаарлалт 12-р сарын 31 хүртэл үргэлжилнэ

Улсын Онцгой комиссоос улсын хэмжээнд хилийн боомтуудаа хаах хугацааг 2020 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж байгаа бөгөөд эдгээрт авто, агаар, төмөр замын бүх хил дамнасан хөдөлгөөнийг хязгаарлаж, хяналт тавьж ажиллана хэмээн мэдэгдлээ.

10 сарын 25

Нийт тохиолдлын тоо 339 хүрэв

Франкфуртын чартер нислэгийн зорчигч, ОХУ-ын ачааны тэрэгний жолооч нар, болон Алтанбулагийн хилийн боомтоор нэвтрэн орж ирсэн иргэдээс 11 шинэ эерэг тохиолдол илрэв. Ингэснээр нийт тохиолдол 339 болж, 27 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна.

10 сарын 09

Япон улс Монголд яаралтай тусламжийн зээл олгоно

Монгол, Японы харилцааны хэлэлцээрийн үеэр Японы Гадаад харилцааны сайд COVID-19-ийн хариу арга хэмжээ авахад зориулж Монгол Улсад 25 тэрбум иенийн зээл олгохоо мэдэгдэв.

10 сарын 01

COVID-19-ийн эмзэг бүлгийн хүн амын бэлэн байдлыг сайжруулах төсөл эхлэв

Эрүүл мэндийн салбар, оношлогоо, эрүүл мэндийн анхан шатны нэгжүүдийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор “Цар тахлын дунд Монгол Улсын хамгийн эмзэг бүлгийн хүмүүст COVID-19-ийн оношлогоо, үйлчилгээ үзүүлэх чадавхийг бэхжүүлэх” төсөл хэрэгжиж эхэллээ.

09 сарын 14

Монгол Улс дотоодын COVID-19 хязгаарлалтуудаа цуцаллаа

Олон нийтийн арга хэмжээ, боловсролын байгууллагууд 9 сарын турш хэвийн үйл ажиллагаагаа хэвийн явуулахаар тогтоол батлагдлаа. Гэвч хилийн хязгаарлалтыг дор хаяж аравдугаар сарын 31 хүртэл хаах болно хэмээн мэдэгдэв.

09 сарын 05

Батлагдсан нийт тохиолдлын тоо 310 болж өсөв

Сиэтлээс 9 сарын 2-нд чартер нислэгээр ирсэн 4 иргэнээс коронавирүс илэрснээр нийт тохиолдлын тоо 310-д хүрсэн ба эдгээр иргэдээс 296 нь эдгэрээд байна.

09 сарын 04

Монгол улс Азийн Хөгжлийн Банкнаас 1.5 сая долларын буцалтгүй тусламж авав

1.5 сая долларын буцалтгүй тусламж нь Ази Номхон Далайн Гамшигтай Тэмцэх сангаас гарах ба оношлуур, хамгаалах хэрэгсэл зэрэг эмнэлгийн багаж хэрэгслийн нөөцөд зарцуулагдана.

09 сарын 03

Хятад улс маск хандивлав

Хятад улс 10,000 ширхэг N95 маскийг Эрүүл Мэндийн Яаманд хандивлав. Энэ нь Хятадын зүгээс Монголд эмнэлгийн чиглэлээр хандивласан 3 дахь тохиолдол болов.

08 сарын 26

Гадаадаас ирсэн иргэдээс нэмж хоёр тохиолдол бүртгэгдсэнээр нийт тохиолдол 200 болов

Токёо болон Нью-Делигээс чартерийн нислэгээр ирсэн хоёр иргэнээс коронавирүс илэрчээ. Одоогийн байдлаар нийт 289 иргэн эдгэрсэн ба 11 иргэд эмчилгээ хийлгэж байна.

08 сарын 17

Монгол Улс COVAX-ийн хүрээнд вакциний түгээлтийн дэмжлэг авахаар болжээ

COVAX нэгдлэл нь COVID-19 ын оношлуур болон вакцины хөгжүүлэлт, түгээлтийг хурдасгах чиглэлээр ажилладаг. Вакцины тэгш хуваарилалтын хүрээнд COVAX-аас дэмжлэг авах улс орнуудын жагсаалтад Монгол Улс багтжээ.

07 сарын 28

Батлагдсан нийт 289 тохиолдлоос 222 хүн эдгээд байна

Батлагдсан нийт 289 тохиолдлоос 222 хүн эдгээд байна. Харин эмчилгээ хийлгэж байгаа нийт 67 хүн байна.

07 сарын 27

Франкфуртын тусгай нислэгээр 264 иргэн эх орондоо ирлээ

Тус нислэгээр Европоос 264 иргэн эх орондоо ирж байна. Энд жирэмсэн болон асран хамгаалагчтай 11, эрүүл мэндийн шалтгаантай 28, өндөр настан, асран хамгаалагчтай 22, бага насны хүүхэдтэй гэр бүл 51, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 152 иргэн байна.

07 сарын 25

ДЭМБ улс орнуудыг нэгдэн тэмцэхийг уриалав

Сүүлийн мэдээгээр нийт тохиолдол 15.7 саяд хүрч, нас баралт 639 мянгыг давжээ. Энэ хооронд ДЭМБ улс орнуудад хандаж цар тахлыг улс төржүүлэлгүй, нэгдэн тэмцэхийг уриалав.

07 сарын 15

Батлагдсан нийт 261 тохиолдлоос 209 хүн эдгээд байна

Батлагдсан нийт 261 тохиолдлоос 209 хүн эдгээд байна.

07 сарын 13

Коронавирусээр халдварласан хамгийн өндөр настан эдгэрлээ.

Коронавирусээр халдварласан хамгийн өндөр буюу 80 настай эмэгтэй 24 хоног эмчлүүлэн эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжлээ.

07 сарын 06

200 гаруй иргэд эх орондоо ирлээ

Улсын Онцгой Байдлын Комиссиын мэдээллэж байгаагаар Оросын Холбооны Улсаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 200 гаруй иргэдийг 7-р сарын 5-наас 6-ны хооронд Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор оруулж ирлээ.

07 сарын 01

Эдгэрсэн хүний тоо 177 боллоо

Батлагдсан нийт 227 тохиолдлоос 177 хүн эдгээд байна.

06 сарын 26

Батлагдсан нийт 219 тохиолдлоос 175 хүн эдгэжээ

Монгол Улсын хэмжээнд коронавирусээр оношлогдсон хүний тоо 219 болж, АНУ болон ОХУлсаас ирсэн иргэдэд илэрчээ. Эмчлэгдсэн хүний тоо 6 сарын 26-ны байдлаар 170 болов.

06 сарын 24

Сиаттл хотоос нислэг ирэв

Сиаттл хотоос Монгол улс руу ниссэн нислэгээр 255 иргэд болон үлэг гүрвэлийн олдворууд иржээ.

06 сарын 23

АХБ-аас 26.4 сая ам.долларыг нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлнэ

Азийн Хөгжлийн Банкнаас 26.4 сая ам. Долларын хэмжээний тэтгэмжийг олгож эхлэв. Уг тэтгэмж нь ажил эрхлэх боломжгүй болон ажил эрхэлдэггүй иргэдэд, хүүхдийн тэтгэмжид болон хоол хүнсний талон тарах үйлсэд зарцуулагдах чиглэлээр, улмаар вирусийн үр дүнд үүсч болох нийгэм эдийн засгийн хор хөнөөлийг бууруулах үүрэгтэй аж.

06 сарын 22

Монголоос АНУ руу шууд нислэг үйлдсэн анхны тохиолдол болов

АНУ Сиаттл хотод Монгол улс дипломат харилцааны хүрээнд 1 сая ам. Долларын үнэтэй тусламжийн илгээмж илгээжээ.

06 сарын 20

ХБНГУ, БНСУ-с төлөвлөгөөт нислэг ирэв

Франкфурт болон Сөүлээс төлөвлөгөөт нислэгээр 500 гаруй иргэдийг нутаг буцаах болов.

06 сарын 15

НҮБ болон ДЭМБ-ээс хандив хүлээн авав

НҮБ болон ДЭМБайгууллага Эрүүл Мэндийн Яамд нийт 428 сая төгрөгийн үнэ бүхий оношлуур, амьсгалын аппарат болон маскийг хандивлав.

06 сарын 02

Сонгуулийн үеийн аюулгүй байдал

Сонгуулийн сурталчилгаа болон санал өгөх үеэр COVID-19 халдвараас сэргийлэх хамгааллын арга хэмжээг баталлаа.

05 сарын 29

Тээвэрлэгдсэн тохиолдол нэмэгдэж 179 болов

ОХУ-аас эргэн ирсэн хүмүүсээс халдвар олноор илэрч, халдварын тоо огцом өсөж 179-д хүрэв.

05 сарын 27

Хилийн тогтоосон хоригийг сунгав

Өндөржүүлсэн бэлэн байдал болон олон улсын нислэг хөдөлгөөний хязгаарлалтын хугацааг 6-р сарын 30 хүртэл сунгав. Халдварын тохиолдол шинээр 7 бүртгэгдэж, эдгэрсэн хүн 6-аар нэмэгдэв. Нийт халдварын тоо 148, эдгэрсэн 43.

05 сарын 26

Гадаадад саадсан Монголчууд

Энэ өдрийн байдлаар гадаадын 46 улс оронд байгаа Монгол улсын нийт 11275 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан байгаа бөгөөд тэдний дунд Монгол улсын хил хаасан хоригоос болж бухимдал ихсэж байна. Одоог хүртэл нийт 8000 гаруй хүнийг тусгай үүргийн нислэг болон бусад аргаар эргүүлэн татсан байна. ОХУ-аас сүүлд ирсэн хүний тоо 366 байна.

05 сарын 25

Наадмыг шууд дамжуулахаар болов

2020 оны улсын баяр Наадмыг олон хүн цуглуулахгүйгээр шууд дамжуулахаар болов. Хөгжмийн томоохон наадам болох Playtime-ыг 2021 он хүртэл хойшлуулав.

05 сарын 21

ОХУ-д мах нийлүүлэх тусламж үзүүлэх болов

ОХУ-д коронавирусын халдвар эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан 1 сая ам.доллартай тэнцэх мах нийлүүлэх тусламж үзүүлэх болсноо зарлав.

05 сарын 19

Нью-Дели хотоос тусгай нислэг ирэв

Тусгай үүргийн онгоцоор Энэтхэгээс 158, Вьетнамаас 11 хүнийг эх оронд нь авчирлаа.

05 сарын 18

Монгол улсын эдийн засгийг идэвхжүүлэх багцыг Дэлхийн Банк дэмжих болов

Монгол улсын ЗГ-аас гаргасан эдийн засгийг идэвхжүүлэх багцыг Дэлхийн Банк дэмжиж, хувиараа хөдөлмөр эрхлэгч 120000 иргэдийн нийгмийн даатгалын татварыг 5 сарын хугацаанд чөлөөлөх санхүүжилт олгов. ОХУ-аас эргэн ирсэн иргэдээс 5 шинэ халдвар илэрч, халдварын тоо 140 хүрлээ.

05 сарын 16

Тээвэрлэгдсэн тохиолдол нэмэгдэв

Өнгөрсөн 2 хоногт нийт 92 шинэ тохиолдол батлагдаж, нийт халдвар авсан хүний тоо 135 болов. Бүгд ОХУ-аас ирсэн хүмүүс байна.

05 сарын 13

Монголч иргэд Оросоос эх орондоо ирэв

Оросын цэргийн онгоцоор 347 сонсогч эх орондоо ирэв.

05 сарын 01

Сөүлээс тусгай нислэг ирэв

7 өөр улс орноос Сөүлд дамжин ирсэн 273 иргэдийг тусгай нислэгээр эх оронд нь авч ирэв.

04 сарын 29

Эмзэг бүлгийн өрхүүдэд хамтарсан хандив хүргэв

Европын Холбоо, Швейцарын хөгжлийн агентлаг болон Дэлхийн Зөн ОУБ хамтран COVID-19-ын нөлөөнд хамгийн их өртсөн өрхүүдэд хүнс, ариун цэвэр болон боловсролын тусламжийн багцыг хүргүүллээ.

04 сарын 28

Хилийн хоригийг сунгав

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 5-р сарын 31 хүртэл сунгалаа. Олон улсын нислэг хөдөлгөөний хязгаарлалт мөн адил сунгагдав.

04 сарын 24

36 дaхь тохиолдол бүртгэгдэв

Коронавирусын 36 дахь тохиолдол 3 дахь удаагийн шинжилгээгээр илэрч, давтан шижилгээ хийх нь чухал гэдгийг харуулав. Нийт эдгэрсэн хүний тоо 9 байна.

04 сарын 22

Монгол Улсын Ерөнхийлөгч хамгааллын хэрэгсэл хандивлав

Ерөнхийлөгч Х.Баттулга УОК-т 5000 ширхэг хувийн халдвар хамгааллын хэрэгсэл хандивлав.

04 сарын 21

Улаанбаатараас аялахыг түр зогсоов

Сэлэнгэ аймагт орж ирсэн ачаа тээврийн 2 жолоочоос COVID-19 халдвар илрэв. УОК Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудын хоорондын хөдөлгөөнийг зогсоов.

04 сарын 20

Азийн Сан хамгааллын хэрэгсэл хандивлав

ОХУ-аас ирсэн оюутнуудаас 2 шинэ тохиолдол илэрснээх нийт тохиолдлын тоо 33 болов. Азийн Сан 50 сая төгрөгийн халдвар хамгааллын хэрэгсэл хандивлалаа.

04 сарын 16

31 дэх тохиолдол бүртгэгдэв

Монгол улсад нийт хийгдсэн шинжилгээний тоо 5000 давж, мөн 31дэх тохиолдол бүртгэгдлээ.

04 сарын 15

Дэлхийн Зөн байгууллага хамгааллын хэрэгсэл хандивлав

Дэлхийн Зөн байгууллага цагдаагийн албан хаагчдад 67 сая төгрөгийн халдвар хамгааллын хэрэгсэл хандивлалаа.

04 сарын 14

Тээвэрлэгдсэн тохиолдол нэмэгдэв

ОХУ-д сурдаг оюутнуудаас 13 тохиолдол илэрснээр батлагдсан COVID-19 тохиолдлын тоо 30 хүрэв. Нийт эдгэрсэн хүний тоо 5 болов.

04 сарын 11

“Маскаа зүүцгээе” аян эхлэв

УОК улсын хэмжээнд "Маскаа зүүцгээе" аяныг өрнүүллээ.

04 сарын 08

Сөүлээс нислэг эмнэлгийн хэрэгсэлтэй ирэв

Сөүлээс тусгай үүргийн нислэгээр нийт 267 ирсэн ба ДЭМБ-аас Монгол улсад эмнэлгийн хэрэгсэл мөн ирүүлсэн байна. Батлагдсан тохиолдлын тоо 16 болов.

04 сарын 03

Япон улсаас тусгай нислэг ирэв

Тусгай үүргийн нислэгээр Япон улсаас 266 иргэн эх орондоо ирэв.

03 сарын 20

Сургуулийн үйл ажиллагааг зогсоох хугацааг сунгав

Берлин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн 4 зорчигч коронавирусийн (COVID-19) халдвартай болоx нь шинжилгээгээр илэрч, нийт халдвар авагсдын тоо 10 боллоо. Мөн энэ өдөр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 4-р cарын 30 хүртэл зогсооx шийдвэр гарлаа.

03 сарын 19

Истанбул xотоос тусгай нислэг ирэв

Турк улсын Истанбул xотоос тусгай үүргийн нислэгээр эх орондоо эргэн ирсэн 252 зорчигч болон нисэх багийнхан бүгд тусгаарлагдлаа.

03 сарын 16

Нэмэлт гурван хэрэг батлагдав

Сөүл-Улаанбаатар, Берлин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо эргэн ирсэн гурван хүнд коронавирусийн (COVID-19) халдвар эхний шинжилгээгээр илэрч, нийт халдвар авагсдын тоо 4 боллоо.

03 сарын 13

Монгол улс хилээ хаав

Коронавирусийн xалдварын анхны тохиолдол болсон Франц улсын иргэнтэй ойрын хавьталд орсон нийт 207 хүний шинжилгээний хариу сөрөг гарч вирус илрээгүй байна. Гадаадаас ирэх бүх төрлийн хөдөлгөөн (агаар, төмөр зам, авто тээврийн болон явганаар орж ирэх)-ийг энэ өдрөөс зогсоов.

03 сарын 11

COVID-19-ийг тахал хэмээн зарлав

ДЭМБ-с коронавируст (COVID-19) халдварыг бүx нийтийг хамарсан цар таxалт өвчин буюу пандэм xэмээн зүйлчиллээ.

03 сарын 10

Монголд анхны Коронавирусын тохиолдол батлагдав

3-р сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцонд ниссэн зорчигч Франц улсын иргэн коронавируст (COVID-19) халдвартай болоx нь тогтоогдож, XӨСҮТ-д эмчлүүлэxээр тусгаарлагдлаа.

02 сарын 28

Монгол Улсын Ерөнхийлөгч Хятадад айлчлав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон түүний хамт БНXАУ-д төрийн 1 өдрийн айлчлал хийсэн баг бүгд эх орондоо эргэн ирээд 14 хоногийн тусгаарлалтанд оров. Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн айлчлал хийхдээ БНХАУ-д Монгол Улсын зүгээс 30’000 толгой хонь хандивлав.

02 сарын 25

Сөүлд Mонгол иргэн COVID-19-ээс өнгөрчээ

Солонгос улсад эмчилгээнд орохоор очоод удалгүй коронавирусын халдвар (COVID-19) авсан Монгол улсын иргэн 2-р сарын 25-нд нас баржээ. Уг иргэн элэг шилжүүлэx хагалгаанд орохоор Солонгос улсад очсон байжээ.

02 сарын 19

Цагаан сарын үеэр хөдөлгөөнийн хязгаарлах зорилго гарав

Цагаан сарын баярын үеэр хөдөлгөөнийн хязгаарлах зорилгоор Дундговь, Арxангай, Говь-Алтай, Увс болон Ховд аймгуудад зорчдог хот хоорондын авто тээврийн хөл хөдөлгөөнийг хориx хориг тавив.

02 сарын 01

Монгол Улс Ухань хотоос иргэдээ авчирлаа

Монгол Улс Ууxан xотод оршин суудаг 31 иргэнээ тусгай нислэгээр эх оронд нь буцаан/эргүүлэн авчирлаа. Бүгд шинжилгээгээр халдваргүй гарсан байна.

01 сарын 31

БНXАУ-тай залгаx xил xаагдав

Xалдварын тарxалтаас урьдчилан сэргийлэx зорилгоор 3-р сарын 2-ныг хүртэл БНXАУ-тай залгаx газрын xил болон агаарын замыг бүгдийг xаав.

01 сарын 26

Сургууль цэцэрлэг хаагдав

Xалдварын тарxалтаас урьдчилан сэргийлэx зорилгоор орон даяар бүx иx дээд, дунд сургууль болоод цэцэрлэгүүдийг хаалаа.

01 сарын 06

Эмнэлзүйн баг бүрдэв

Xэрэг байдлыг шинжиxээр Эрүүл Мэндийн Яам эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн эмнэлзүйн багийг бүрдүүлж, коронавирусийн (COVID-19) халдвар тандаж, судлахаар бэлэн байдалд орлоо.

01 сарын 01

ДМБ онцгой байдлыг баг бүрдүүлэв

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага халдвартай тэмцэх онцгой байдлын багуудыг бэлдэж эхлэв

12 сарын 31

Ухань хотод уушгины хатгалгаа өвчний тохиолдлыг илрүүлэв

Ухань хотын Эрүүл мэндийн хорооноос харьяа эрүүл мэндийн байгууллагуудад "тодорхойгүй шалтгаанаар үүсгэгдсэн уушгины хатгалгаа өвчнийг эмчлэх ажлын тухай яаралтай мэдэгдэл "-ийг хүргүүлэв.

Онцлох мэдээлэл

COVID-19, Protect Yourself, Мэдээ

Цахим цагаан сар: Цар тахлын үеэр Цагаан сараа тэмдэглэх 5 зөвлөмж

08 · 02 · 2021

Ковид 19-ийн тархалттайгаар холбогдуулан Ерөнхийлөгчийн ээлжит бус хуралдаанаар аливаа баяр наадам, ёслолыг олон нийтээрээ тэмдэглэхийг хоригложээ. Хавар ойртон, Цагаан сар дөхсөн энэ үед Коронавирусийн тархалт эрчимжиж, хориг цээрүүд ар араасаа гарсаар байгаа тул та өөрийн болон өрөөлийн биеийг бодон гэрээсээ “Цахим Цагаан cар”-ыг тэмдэглэхийг уриалж байна. 

COVID-19, Мэдээ

COVID-19той холбоотой санхүүжилтийн талаар Breathe Mongolia-н хийсэн баримт нийтлэлд Засгийн Газар хариу мэдэгдэл хийлээ

Дэлгэрэнгүй

COVID-19, Мэдээ

Ковид-19 болон Агаарын бохирдлын уялдааг Энэтхэгийн жишээнээс харах боломж бий

Дэлгэрэнгүй

COVID-19, Мэдээ

Монгол улсад Ковид-19той холбоотой $562,4 сая ам.долларын тусламж, зээл олгов

Дэлгэрэнгүй

Bидео сан

Коронабирус гэж юу вэ? (Монгол хадмал сонгоод үзээрэй)

Коронабирус гэж юу вэ? (Монгол хадмал сонгоод үзээрэй)

Дэлгэрэнгүй
Гараа зөв угааж вирусын халдвараас урьдчилан сэргийлье (Монгол хадмал сонгоод үзээрэй)

Гараа зөв угааж вирусын халдвараас урьдчилан сэргийлье (Монгол ...

Дэлгэрэнгүй
Коронавирусыг тайлбарлаx нь (Монгол хадмал сонгоод үзээрэй)

Коронавирусыг тайлбарлаx нь (Монгол хадмал сонгоод үзээрэй)

Дэлгэрэнгүй