Бидний тухай
Breathe Mongolia - Цэвэр агаарын эвсэл нь Монголын агаарын бохирдлын хямралыг арилгахаар ажиллаж буй олон улсын мэргэжлийн болон идэвхтэй иргэдийн баг юм.

Бидний хийсэн ажлууд

Угаарын хийнээс урьдчилан сэргийлцгээе.
Breathe Mongolia – Clean Air Coalition ТББ нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, судлаач нартай хамтран хүйтний эрч чангарахтай зэрэгцэн “Нүүрстөрөгчийн дан исэл буюу Угаарын хий”-нд хордох эрсдэл нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Угаарын хийний хордлогод өртөх эрсдэлээ үнэлэх асуулга болон зөвлөмжийг бэлтгэлээ.

Уур амьсгалын өөрчлөлт болон Агаарын бохирдлын мэдлэгээ шалгах уралдаан зохион байгууллаа.
Ногоон цэг уур амьсгал болон Агаарын Харуул ТББ нар хамтран Томъёо аппликейшнтэй хамтран уур амьсгалы өөрчлөлт болон агаарын бохирдлын мэдлэг шалгах уралдаан зарлалаа.

"Уур амьсгал ба цэвэр агаар" залуучуудын хөтөлбөр
Breathe Mongolia – Clean Air Coalition (Агаарын Харуул ТББ) “Уур амьсгал ба цэвэр агаар” залуучуудын хөтөлбөр нь агаарын бохирдол болон уур амьсгалын өөрчлөлтийн хавсарсан хямрал (polycrisis)-ыг шийдвэрлэхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ахлах ангийн сурагчдын амралтыг тохиолдуулан энэ жил анх удаа санаачлан, хэрэгжүүлж байгаа юм. Хөтөлбөрийн оролцолцогчид долоо хоног бүр уур амьсгалын өөрчлөлт болон агаарын бохирдлын эсрэг тэмцэх, бодлогын судалгаа хийх талаар 6-8 цагийн онлайн хичээлд хамрагдаж байгаа. Мөн байгаль орчны чиглэлээр ажиллаж буй байгууллагууд болон шийдэлтэй танилцах аялалд хамрагдаж байна. Хөтөлбөр 07 сарын 05-аас 08 сарын 16 -ныг дуустал хэрэгжинэ. Энэ удаагийн хөтөлбөр хөдөө орон нутаг, Улаанбаатар хот болон АНУ-д сурдаг ахлах ангийн сурагчид хамрагдаж буйгаараа онцлогтой.

"Эх дэлхийн сургууль" хөтөлбөр
Breathe Mongolia – Clean Air Coalition (Агаарын Харуул ТББ) байгууллага НҮБ-ын Нийгэмлэг ТББ-аас санаачлан хэрэгжүүлсэн “Эх дэлхийн сургууль” хөтөлбөрийг дэмжин ажиллалаа. Тус хөтөлбөр нь 03 сараас 06 сарын хооронд хэрэгжсэн бөгөөд орон нутгийн 11, нийслэлийн 14 ЕБС-ийн клубийн 500 гаруй сурагч хамрагдлаа.

Dear Tomorrow - Эх дэлхий ирээдүйгээ эргэцүүлцгээе!
Dear Tomorrow – Эх дэлхий ирээдүйгээ эргэцүүлье” олон улсын уриалгын нээлтийн арга хэмжээнд дэмжигч байгууллагаар хамтран ажиллаа. Монгол улсад анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү үриалга нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг бууруулахад чиглэсэн санаачилга юм. Тус аяны хүрээнд ажлын хүрээнд “2050 он гэхэд эх дэлхий маань ямар байна гэж төсөөлж байна вэ? Цэвэр агаартай, тогтвортой, ногоон, эрх тэгш ийм дэлхийг бий болгоход та өнөөдөр юу хийж чадах вэ?” зэрэг асуултын тухай эргэцүүлэн, өнөөдрөөс эхлэн ямар үйлдэл хийж эхлэхээ амласан захидлыг бичлээ.








