Нүүр хуудас руу буцах

Агаарын чанараа тогтмол шалгацгаая!

Өөрийгөө хамгаалах

Бид дотоод болон гадаад орчны агаарын бохирдлын түвшинг тэр болгон нүдээрээ хараад, хамраараа үнэрлээд мэдэх боломжгүй учир тусгай төхөөрөмжөөр хэмжсэн мэдээллийн дагуу эрүүл мэндээ хамгаалах арга хэмжээ авах нь чухал. Ялангуяа сэрүүн, хүйтний улиралд байгаа газрынхаа агаарын чанарыг өдөр болгон шалгаж, гадуур маскаа зүүх, хүүхдээ салхилуулах, гэртээ цонхоо онгойлгох, агаар цэвэршүүлэгчээ асаах гэх мэт алхмуудыг хийж зуршаарай. Учир нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын тооцоолсноор гадаад болон дотоод орчны агаарын бохирдлын улмаас жилд нийт 7 сая орчим хүн амь насаа алддаг гэсэн судалгаа байдаг бөгөөд энэхүү эрсдэлээс бид өөрсдийгөө байнга хамгаалах хэрэгтэй.

Та өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд агаарын чанараа сайн шалгаж, агаарын чанарын индексийг ойлгож сураарай. Агаарын чанарыг шалгахын тулд заавал үнэтэй төхөөрөмж авах шаардлагагүй бөгөөд үүний оронд агаарын чанарыг шалгадаг нээлттэй платформуудыг ашиглаж сураарай. Мөн та агаарын чанарыг байнга шалгаж байна амлалтаа өгөн бусдыг уриалаарай.

Би Агаарын чанараа тогтмол шалгацгаая! гэж амлаж байна!

Гадагш гарахдаа агаарын чанараа тогтмол шалгаж, бусдад энэ талаар анхааруулж, өөрийгөө болон дотны хайртай хүмүүсээ агаарын бохирдлоос хамгаалах арга хэмжээ авна гэдгээ амлаж байна.

footerLogoBM
candidSeal

©2019-2024 Breathe Mongolia - Clean Air Coalition, Inc. Зохиогчийн эрх хуулиаp хамгаалагдсан

Breathe Mongolia - Clean Air Coalition АНУ-д 501c(3), Монголд Агаарын Харуул НҮТББ нэрээр бүртгэлтэй.

Breathe Mongolia өөр байгууллагын холбоосын агуулгад хариуцлага хүлээxгүй.