Нүүр хуудас руу буцах

Эрчим хүчээ хэмнэж, агаарын бохирдлыг бууруулцгаая!

Өөрийгөө хамгаалах

Бохирдлоо багасга

Нүүрс ашиглаж эрчим хүч үйлдвэрлэх нь агаарын бохирдлын хамгийн том эх үүсвэрүүдийн нэг бөгөөд түүнээс олон төрлийн хортой бохирдуулагч ялгардаг. Хэдийгээр сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнууд нүүрснээс татгалзаж байгалийн хий, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх болсон ч эдгээр эрчим хүчний үйлдвэрлэл, ашиглалтын явцад мөн адил агаарын бохирдол үүсгэдэг байна. Хэдийгээр эдгээр бохирдол нь нүүрс шатаахад ялгарах хорт утаанаас бага гэсэн ч аль болох эрчим хүч үйлдвэрлэлтийг багасгах нь чухал юм. Тиймээс бид өдөр тутамдаа эрчим хүчний хэрэглээгээ зохистой түвшинд байлгаж, хэмнэлттэй горимд шилжсэнээр агаарын бохирдлыг бууруулах боломжтой.

Агаарын бохирдол нь эрчим хүчтэй шууд холбоотой бөгөөд эрчим хүчний хэрэглээг багасгах тусам агаарын чанар сайжрах болно. Манай улс нь  2022 оны байдлаар дулааны 9 цахилгаан станц, Дөргөн, Тайширын усан цахилгаан станц, Алтай, Улиастайн дизель станцууд болон бага, дунд чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээс цахилгаан эрчим хүчийг дотооддоо үйлдвэрлэж байгаа.

Өдгөө дэлхийн нийт эрчим хүч үйлдвэрлэх явцдаа нийт хүлэмжийн хийн 27 %-ийг ялгаруулж байна. Хүлэмжийн хий нь шууд утгаараа агаарын бохирдолтой холбогддог бөгөөд манай улс 2030 он гэхэд хүлэмжийн хийг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн суурилагдсан хүчин чадлыг 30 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Би Эрчим хүчээ хэмнэж, агаарын бохирдлыг бууруулцгаая! гэж амлаж байна!

Эрчим хүчний хэрэглээгээ багасгаж хэмнэлт хийснээр агаарын бохирдол болон хүлэмжийн хийн ялгаралыг бууруулахаа би амлаж байна.

footerLogoBM
candidSeal

©2019-2024 Breathe Mongolia - Clean Air Coalition, Inc. Зохиогчийн эрх хуулиаp хамгаалагдсан

Breathe Mongolia - Clean Air Coalition АНУ-д 501c(3), Монголд Агаарын Харуул НҮТББ нэрээр бүртгэлтэй.

Breathe Mongolia өөр байгууллагын холбоосын агуулгад хариуцлага хүлээxгүй.