teamBreatheMongolia

Манай багийн гишүүдийн байршил

Онцлох багийн гишүүд

Манай баг

member profile image

Цогтсайханий Азжаргал

Үүсгэн байгуулагч & Удирдах зөвлөлийн дарга

Хүний эрхийн идэвхтэн, Уур амьсгалын Climate Reality удирдагч, хотын захиргааны байгаль орчны үйлчилгээний хэлтсийн. Иргэний идэвхтэй оролцоо, байгаль орчин, нийгмийн тэгш байдал, нийгмийн эрүүл мэндийн салбаруудад хувь нэмэр оруулах эрмэлзэлтэй. .

member profile image

Ганбаатарийн Уянга

Үүсгэн байгуулагч & Удирдах зөвлөлийн гишүүн

Уянга нь Adobe-д ахлах программ хангамжийн инженер бөгөөд ур чадвараа байгаль орчны тогтвортой байдлыг дэмжихэд ашиглах хүсэлтэй. Байгууллагыг хамтран үүсгэн байгуулж, багаа өргөжүүлж, вебсайт хөгжүүлж, эхний суурийг босголцсон. Одоо ТУЗ-н гишүүн бөгөөд байгууллагын стратеги болон урт хугацааны тогтвортой байдал дээр ажиллаж байна.

member profile image

Бямбадоржын Энхүүн

Үүсгэн байгуулагч & Гүйцэтгэх захирал

Хүрээлэн буй орчин, Олон улсын хөгжлийн чиглэлээр сурч байгаа оюутан Энхүүн нь эрүүл мэндийн тэгш хүртээмж, хүнсний аюулгүй байдал, эрүүл амьдрах орчныг хамгаалахын төлөө өөрийн дуу хоолой, ур чадвараа ашиглах хүсэл эрмэлзэлтэй. Энхүүн цаашид нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр суралцах хүсэлтэй. Балет бүжиглэх, дугуй унах дуртай.

member profile image

Дагвадоржийн Амаржаргал

Удирдах зөвлөлийн гишүүн

Амаржаргал (Амараа) нь эрүүл мэндийн бодлого, хүрээлэн буй орчны эрүүл мэндийн чиглэлээр ЗГ, ОУ-ийн байгууллага, Япон, Канад, Монголын их сургуулиудтай хамтран ажилласан туршлагатай эмч, судлаач бөгөөд эх, хүүхдийн эрүүл мэндэд төвлөрч ажилладаг.

member profile image

Дашмөнхийн Тэнгис

Техникийн сургалт болон эрчим хүчний зөвлөх

Би багаасаа байгалийн шинжлэх ухаан сонирхож ирсэн бөгөөд одоо эрчим хүчний инженерийн чиглэлээр КИ Беркелигийн их сургуульд сурсан. Агаарын бохирдлын талаарх иргэдийн танин мэдэхүйг шинжлэх ухаанч мэдлэгээр тэлснээр өндөр үр ашигтай, оновчтой шийдлүүд болоод хэрэгжилт бий болно гэдэгт итгэдэг.

member profile image

Алтангэрэлийн Алимаа

Ахлах зөвлөх

Бодлого, институцийн дизайн, мэдлэгийн менежмент, боловсролын үнэлгээний чиглэлээр ажилласан туршлагатай. Нийгмийн өөрчлөлт, нийгмийн зан байдлыг судлах дуртай. Чөлөөт цагаараа одон орон судлалыг сонирхдог.

member profile image

Сэлэнгийн Саран

Зөвлөх

Саран НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрын PANAROMA – Solutions for a Healthy Planet-д төслийн координатороор ажиллаж байна. Өөрийн мэдлэгийн удирдлга, уур амьсгалын бодлого, хөгжлийн санхүүжилтийн салбарын мэдлэгээ ашиглан 2010 оноос хойш Монголд залуучуудын болон уур амьсгалын ТББ-уудад зөвлөхөөр ажилласан туршлагатай.

member profile image

Уламбаярын Бат-Энэрэлт

Үйл ажиллагаа хариуцсан сайн дурын ажилтан

Тогтвортой хөгжлийн бодлогод сонирхолтой эдийн засгийн оюутан. Бие даасан судлаачийн хувьд тогтвортой, тэгш ирээдүйн шийдлийг эрэлхийлж, өгөгдөлд тулгуурлан нийгэм-байгаль орчны шийдвэрүүдийн уг шалтгааныг ойлгохыг зорьж байна.

member profile image

Ишгэний Балжинням

Хууль, бодлого хариуцсан ахлах

Эрх зүйн мэдлэг чадвараа тогтвортой хөгжлийг дэмжсэн бодитой бодлого болон судалгааны үр дүн болгох хүсэлтэй хуульч. Тэрээр тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан.

member profile image

Хашбатын Маргад

Дадлагажигч

Химийн инженерийн чиглэлээр суралцаж буй төгсөх курсийн оюутан. Ирээдүйд эрчим хүч, тогтвортой хөгжил болон ногоон технологийн салбарт ажиллах хүсэлтэй. Бие даан хэл сурах дуртай ба чөлөөт цагаараа гар бөмбөгөөр хичээллэдэг.

member profile image

Улам-Ундрахийн Төгөлдөр

Ахлах Инженер

Комьпютерийн шинжлэх ухааны мастер зэрэгтэй, ахлах инженер. Ихэвчлэн front-end болон гар утасны аппликэйшн хөгжүүлэлт дээр ажилласан туршлагтай. Рубик шоо эвлүүлэх болон сагс тоглох дуртай. "Ажиллах үедээ бид ажилладаг. Харин залбирахад Бурхан ажлаа хийдэг."- Дуртай эшлэл

member profile image

Эрдэнхүүгийн Тэмүүлэн

Технологийн ахлах

Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, UX/UI-д дуртай, бодит амьдралын асуудлуудад бүтээлч, өргөтгөх боломжтой техникийн шийдлүүдийг бий болгодог техникийн програм хангамж хөгжүүлэлтийн удирдагч. Хүмүүст нөлөөлж, том жижиг асуудлыг шийдвэрлэх дуртай. Олон хоббитой боловч тэдний алийг нь ч сайн эзэмшээгүй.

member profile image

Батсайханий Есүлэн

График дизайнер

Принстоны их сургуульд байгаль орчны инженерийн чиглэлээр суралцаж буй оюутан. Принстоны мэтгэлцээний багийн гишүүн бөгөөд математик, физикийн туслах багш. "Болдог юм болдогоороо."-Түүний дуртай эшлэл.

member profile image

Даваа-Очирын Наранцэцэг

Үйл ажиллагаа хариуцсан захирал

Наранцэцэг бол байгаль орчны хамгаалагч бөгөөд Монголд агаарын бохирдол, хүрээлэн буй орчны эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэх байгууллагын тогтолцоо, олон нийтийн оролцоог бэхжүүлэх, цэвэр агаарт амьдрах эрхийг урагшлуулах хүчин чармайлтад хувь нэмэр оруулах чиглэлээр ажилладаг.

member profile image

Батсайханы Мишээл

Судалгаа, харилцаа холбооны ажилтан

Байгаль орчны шударга ёсны судалгаа, харилцаа холбооны ажлыг хариуцдаг. Олон улсын харилцаа болон санхүүгийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн бa өмнө нь Зориг сангийн залуучууд, эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, БНОУХ-д сайн засаглал, эмэгтэйчүүд болон залуучуудын улс төрийн оролцоог дэмжих санаачилгуудыг хэрэгжүүлж байсан

member profile image

Мөнхтулгын Анар

Ахлах дадлагажигч

Анар нь ШУТИС-ийн програм хангамжийн оюутан бөгөөд нийгмийн болон байгаль орчны шудрага ёс, тогтвортой хөгжлийн асуудлуудыг шийдэхэд хувь нэмэр оруулахыг хүсдэг. Тэрээр технологи ба байгаль орчны шинжлэх ухааныг хослуулсан шийдэл олох сонирхолтой.

member profile image

Д. Эрдэнэбүрэн (Гонто)

Олон нийттэй харилцах үйл ажиллагаа хариуцсан менежер

Гонто нь ЛГБТИК+ болон байгаль орчны шударга ёсын хүрээнд ажилладаг хүний эрхийн активист, уран бүтээлч бөгөөд медиа болон төрийн харилцаа холбооны туршлагатай. Тэрээр хүний эрхийн болон байгаль орчны өнөөгийн асуудалууд нягт уялдаа холбоотой бөгөөд эдгээрийн шийдлүүд нь мөн харилцан уялдаатай байх ёстой гэдэгт гүн итгэдэг.

member profile image

Золжаргалын Бэрцэцэг

Олон нийттэй харилцах үйл ажиллагааны ажилтан

Бэрцэцэг нь мэдээллийн менежментийн бакалавр, хөрөнгө оруулалтын чиглэлээр магистрт суралцаж байна. Нийгмийн эрүүл мэндийн салбарт ажиллахдаа хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэйг ойлгож, эрсдэлийг танин мэдэж, өөрийгөө, хүрээлэн буй орчноо, ирээдүйг хамгаалах ухамсрыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй болсон.

member profile image

Жаргалсайханы Алтанхундага

Олон нийттэй харилцах үйл ажиллагааны ажилтан

Altankhundaga has a background in social work. She is also experienced in facilitating inter-organizational cooperation and coordination, as well as in humanitarian activities.

member profile image

Энхбаатарийн Ундран

Олон нийттэй харилцах үйл ажиллагааны ажилтан

Ундран БНХАУ-д Тооцоолол ба дизайны чиглэлээр суралцаж, байгаль орчны тогтвортой байдлын чиглэлээр мэргэжил эзэмшсэн бөгөөд одоогоор Улаанбаатарт хэрэгжиж буй нарны эрчим хүчний төсөл дээр ажиллаж байна. Тэрээр адал явдалд дуртай, empathy өндөртэй, өөдрөг үзэлтэй, жинхэнэ Нумын ордны хүн.

Хамтрагч ба дэмжигч байгууллагууд

ourPartnerLogos
ourPartnerLogos
ourPartnerLogos
ourPartnerLogos
footerLogoBM
candidSeal

©2019-2026 Breathe Mongolia - Clean Air Coalition, Inc. Зохиогчийн эрх хуулиаp хамгаалагдсан

Breathe Mongolia - Clean Air Coalition АНУ-д 501c(3), Монголд Агаарын Харуул НҮТББ нэрээр бүртгэлтэй.

Breathe Mongolia өөр байгууллагын холбоосын агуулгад хариуцлага хүлээxгүй.