Мод тарьцгаая
Бид цэцэрлэгийн боловсролоос эхлээд л мод байгаль орчинд ямар ач тустайг заалгасаар ирсэн. Мод агаарыг цэвэршүүлж, хөрсийг үр жил шимтэй байлгаж, газрын гүний усыг татаж, олон зүйлийн амьтны амьдрах орон болдог гээд тоолж барамгүй олон үүрэгтэй. Хүн бүр үүнийг мэддэг хэр нь өнөөдөр Монгол орны нийт газар нутгийн 76 хувь нь цөлжиж, нийслэл хотод маань мод, ногоон байгууламж маш ихээр дутагдаж байна. Иймээс мод тарих нь газрын доройтол, агаар, хөрс, дуу чимээний бохирдол гээд бидний эрүүл, аюулгүй амьдралд тулгараад буй олон асуудлуудын хамгийн энгийн бөгөөд цогц шийдэл юм.
Би Мод тарьцгаая гэж амлаж байна!
Би мод тарьж орчны бохирдлыг бууруулна гэдгээ амлаж байна.
Нэмэлт мэдээлэл
Танд энэ мэдээлэл хэрэг болсон уу?