Тамхины хороос хамгаалцгаая
Өөрийгөө болон гэр бүлээ агаарын бохирдлоос хамгаалахад зөвхөн танаас шалтгаалах хамгийн дөт арга бол тамхинаас гарах явдал юм. Бидний амьсгалж буй Улаанбаатар хотын агаарт тэртээ тэргүй хэдэн зуун хорт бодис байхад бид яагаад хавдар үүсгэгч олон төрлийн химийн бодис агуулсан тамхины утааг амьсгалж өөрсдийгөө улам хордуулна вэ? Таныг татаж буй тамхиныхаа тоог багасгах гэж оролдсон тэр цагаас л дотоод орчны агаарын бохирдол эрс багасдаг гэдгийг та мэдэх үү.
Монгол эрэгтэйчүүдийн тал хувь нь тамхичин байдаг бөгөөд энэ тоо сүүлийн арван жилийн хугацаанд огтхон ч өөрчлөгдөөгүй. Харин танд энэ байдлыг өөрчлөх хүч байна. Тамхинаас үүдэлтэй уушгины хорт хавдартай холбоотой нас баралт Монгол Улсад эрэгтэйд 60 орчим хувь, эмэгтэйд 9 орчим хувийг эзэлсээр байна.
Тамхины утаанд хордож байгаа хүн нь заавал тамхичин өөрөө байх албагүй гэдгийг санацгаая. Дам тамхидалт нь тамхи өөрөө татсантай тэнцүү хэмжээнд хүний биеийг хордуулдаг болох нь олон судалгаагаар нотлогдсон. Тиймээс дам тамхидалтын эсрэг арга хэмжээг авч эхлэхэд хэзээ ч оройтохгүй билээ.
Би Тамхины хороос хамгаалцгаая гэж амлаж байна!
Би гэр бүлийнхнийгээ дам тамхидалтын хортой утаанаас хамгаалан, эргэн тойрныхондоо өөрсдийгөө хэрхэн хамгаалах талаар мэдээлэл олгохоо амлаж байна.
Нэмэлт мэдээлэл
Танд энэ мэдээлэл хэрэг болсон уу?