Нүүр хуудас руу буцах

Байшингаа дулаалцгаая

Бохирдлоо багасга

Өмнөх нийтлэлээр бид гэр дулаалгын ач холбогдол, дулаалгын арга хэрэгслүүдийг онцолсон бол үргэлжлэл болгож байшин дулаалгын арга техникийг та бүхэнд хүргэж байна. Барилгын хана, тааз, дээвэр, цонх, хаалга зэрэг барилгын залгаасууд дахь дулаан алдагдлыг бууруулснаар эрчим хүчний хэмнэлт хийж агаарын бохирдлыг бууруулан санхүүгийн болон амьдарч буй орчиндоо бодитой, эерэг үр дүн авчрах боломжтой болно. Байшингийн дулаан алдагдсанаар өвөл цантах, мөөгөнцөр ургах, халаагуурын хэрэглээ эсвэл галлагаа ихсэх, байшингийн элэгдэл, хийцлэл муудах зэрэг асуудлууд үүсдэг.

10 см-аас доош дулаалгатай ихэнх байшин дулааны алдагдалтай байдаг. Шалыг 10 см, ханыг 15 см, таазыг 20-25 см орчим зузаантай дулаалснаар байшин дулаалга илүү үр дүнтэй байдаг байна.

Би Байшингаа дулаалцгаая гэж амлаж байна!

Би байшингаа дулаалж түлш, эрчим хүчний хэрэглээгээ багасгаж, утаа ялгаруулалтаа бууруулна гэж амлаж байна.

footerLogoBM
candidSeal

©2019-2024 Breathe Mongolia - Clean Air Coalition, Inc. Зохиогчийн эрх хуулиаp хамгаалагдсан

Breathe Mongolia - Clean Air Coalition АНУ-д 501c(3), Монголд Агаарын Харуул НҮТББ нэрээр бүртгэлтэй.

Breathe Mongolia өөр байгууллагын холбоосын агуулгад хариуцлага хүлээxгүй.