Нүүр хуудас руу буцах

Гэрээ дулаалцгаая

Бохирдлоо багасга

Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оруулах хувь нэмэр ихээхэн үүргийг гүйцэтгэнэ. Тэгвэл бидний хэрэгжүүлж болох, энгийн бөгөөд чухал алхмын нэг бол “гэрээ дулаалах” юм. Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2020 оны хүн ам, орон сууцны тооллогын дүнгээр улсын хэмжээнд нийт өрхийн 38.2 хувь буюу 342.409 өрх гэр сууцанд амьдардаг байна. Манай улсын хувьд жилийн дөрвөн улиралтай бөгөөд бид улирал бүрд дасан зохицож, өөрсдийн гэр сууцаа дулаалсаар ирсэн билээ. Ихэнх айлуудын хувьд гэр сууцаа дулаалах хамгийн тохиромжтой үе бол зуны сүүл үе болон намрын эхэн сар юм. 

Уншигч та гэр сууцаа зааврын дагуу зөв дулаалснаар:

  • Галлах хугацаа багасах
  • Нүүрсний хэрэглээг 50 хувь бууруулах 
  • Эрчим хүчний хэрэглээг тав дахин бууруулах
  • Ханиад, томуунаас сэргийлэх
  • Тав тухтай орчинд амьдрах
  • Гэрийн доторх болон гадаад орчны бохирдлыг бууруулах зэрэг давуу талтай. 

Та өөрийн гэр сууцаа гар доорх материал, цахилгаан, нанотехнологи зэрэг арга, хэрэгслээр дулаалж болно. Жишээлбэл, бид дараах аргуудыг албан ёсны эх сурвалжид үндэслэн дурдаж байна. Уншигч та сонголтоо хийхдээ сайтар судалж, тооцсоны эцэст шийдвэрээ гаргахыг зөвлөж байна. 

Би Гэрээ дулаалцгаая гэж амлаж байна!

Би гэрээ дулаалж, эрчим хүчээ хэмнэж, утаа бага гаргана гэж

Танд энэ мэдээлэл хэрэг болсон уу?

footerLogoBM
candidSeal

©2019-2024 Breathe Mongolia - Clean Air Coalition, Inc. Зохиогчийн эрх хуулиаp хамгаалагдсан

Breathe Mongolia - Clean Air Coalition АНУ-д 501c(3), Монголд Агаарын Харуул НҮТББ нэрээр бүртгэлтэй.

Breathe Mongolia өөр байгууллагын холбоосын агуулгад хариуцлага хүлээxгүй.