Нүүр хуудас руу буцах

Цахилгаан Халаагуур хэрэглэцгээе

Бохирдлоо багасга

Агаарын бохирдлыг бууруулахад хамгийн чухал аргуудын нэг арга бол нүүрс түлэхээс татгалзан, цахилгаан халаагуур ашиглаж халаалтаа шийдэх юм. Учир нь aгаарын бохирдлын эх үүсвэрийн 70-80% нь гэр хорооллын зуухны шаталтаас үүдэлтэй байдаг. Нийслэлийн хэмжээнд нийт 411420 айл өрхийн 48.4% нь төвлөрсөн дулааны шугамд холбогдсон бол 49% нь нүүрсээр галладаг зуух болон хувийн уурын зуухаар ​​халаалтаа шийдэж байна. Үүний зөвхөн 2.6% буюу 10514 өрх гэртээ цахилгаан халаагуур хэрэглэж байна.

Нэг өрх хүйтний улиралд 3-4 тонн шахмал түлш хэрэглэдэг бөгөөд энэ нь 400-500 мянган төгрөг юм. Харин халаалтаа цахилгааны эх үүсвэрээр шийдсэн айл хүйтний улирлыг дунджаар 200-300 мянган төгрөгийн зардал гаргаж хэмнэх боломжтой. Өөрөөр хэлбэл, таван ханатай монгол гэрт хэт ягаан туяаны шалны халаалт тавиулахад 450 мянган төгрөг болох бөгөөд цахилгааны сарын төлбөр хэрэглээнээсээ хамаарч, 70-90 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэх аж. Харин 30 м.кв талбайтай байшинд шалны халаагуур тавихад дунджаар 650 мянган төгрөг зарцуулах бөгөөд цахилгааны төлбөр сардаа 90-100 мянган төгрөг гарах тооцоотой. Ингэснээр өрхийн зардлаа хоёр дахин хэмнээд зогсохгүй эдийн засаг, эрүүл мэндээ ч хамгаалах боломж бүрдэж байгаа.

Би Цахилгаан Халаагуур хэрэглэцгээе гэж амлаж байна!

Би эрчим хүчний хэмнэлттэй, цахилгаан халаагуур хэрэглэж, агаарын бохирдлыг бууруулна гэдгээ амлаж байна.

footerLogoBM
candidSeal

©2019-2024 Breathe Mongolia - Clean Air Coalition, Inc. Зохиогчийн эрх хуулиаp хамгаалагдсан

Breathe Mongolia - Clean Air Coalition АНУ-д 501c(3), Монголд Агаарын Харуул НҮТББ нэрээр бүртгэлтэй.

Breathe Mongolia өөр байгууллагын холбоосын агуулгад хариуцлага хүлээxгүй.