Автомашиныхаа утааг багасгацгаая
Автомашины утааг бууруулах нь агаарын бохирдолтой тэмцэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Хүйтний улиралд айл өрхүүд нүүрс түлснээс үүсэх бохирдлоос ялгаатай нь бүтэн жилийн турш тээврийн хэрэгслийн утаа нь бохирдлын эх үүсвэр болдог тул цэвэр агаараар амьсгалахыг хүсвэл автомашины утааг эрс багасах хэрэгтэй. Автомашины утаа ялгаруулалт нь астма өвчнийг хүндрүүлэх, уушгины багтаамж бууруулах, амьсгалын замын өвчин, уушгины үрэвсэл, бронхит зэрэг эрүүл мэндийн асуудлуудыг үүсгэдэг. Энэ нь хүүхдийн танин мэдэхүйн хөгжил болон эрүүл мэндэд муугаар нѳлѳѳлдѳг.
Түүгээр ч зогсохгүй олон тооны автомашинууд буруу талдаа жолооны хүрдтэй байдаг нь замын түгжрэлд нөлөөлдөг бөгөөд хэт хуучирсан машинууд агаарт илүү их бохирдол ялгаруулдаг. Авто замын зохисгүй тѳлѳвлѳлт нь явган явах, дугуй унах зэрэг бусад утаа ялгаруулдаггүй тээврийн хэрэгсэлээр зорчиход бэрх болгодог. Хариуцлагатай иргэн бүр хайртай хүмүүс болон хүрээлэн буй орчиноо хамгаалахын тулд автомашиныхаа утааг бууруулах арга хэмжээ авах шаардлагатай. Өөрийн автомашины утааг бууруулна гэсэн амлалтыг өгөөрэй!
Би Автомашиныхаа утааг багасгацгаая гэж амлаж байна!
Өөрийн эрүүл мэндийг хамгаалан мөн агаарын бохирдлыг багасгахын тулд машиндаа засвар үйлчилгээ тогтмол хийлгэнэ гэж амлаж байна!