Нүүр хуудас руу буцах

Нийтийн тээвэр ашиглаж бохирдол ялгаруулалтаа бууруулцгаая

Бохирдлоо багасга

Статистик мэдээгээр, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний бүртгэлийн санд их багтаамжийн 1148 автобус, 48 троллейбус, 17 угсраа, дунд багтаамжийн 46, бага багтаамжийн 59 автобус, 503 такси нийт 1822 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Үүнээс өдөр тутамд 98 чиглэлийн 985 гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, иргэдийг тээвэрлэж байна. Уг нийт автобусны 80 хувь нь 2020 онд ашиглалтаас гарах хуваарьтай байсан бол 2022 онд 560-г нь ашиглалтаас гаргахаар төлөвлөжээ. 2021 онд 106 автобус шинээр худалдаж авахаар төсөвлөсөн ч 35 автобус авсан байна. 

Нийтийн тээврийн хэрэгслээр өдөрт дунджаар 480 гаруй мянган иргэд зорчдог бөгөөд оргил ачааллын үе нь 07:00-10:00, 17:00-21:00 цагийн хооронд байдаг байна. Хамгийн оргил сарууд болох 9, 10, 11 дүгээр сард өдөрт 700 мянган зорчигч тээвэрлэдэг.

Автобусны маршрутын хувьд хамгийн урт эргэлтийн зай нь нэг талдаа 11-12 км буюу бүтэн тойрохдоо 22-25км замыг туулдаг. Автобус хоорондын зай дунджаар 5-8 мин давтамжтай явдаг ч иргэд өвлийн улиралд болон ид ачааллын үеэр 1 цаг орчим хүлээж зорчдог байна.

Би Нийтийн тээвэр ашиглаж бохирдол ялгаруулалтаа бууруулцгаая гэж амлаж байна!

footerLogoBM
candidSeal

©2019-2024 Breathe Mongolia - Clean Air Coalition, Inc. Зохиогчийн эрх хуулиаp хамгаалагдсан

Breathe Mongolia - Clean Air Coalition АНУ-д 501c(3), Монголд Агаарын Харуул НҮТББ нэрээр бүртгэлтэй.

Breathe Mongolia өөр байгууллагын холбоосын агуулгад хариуцлага хүлээxгүй.