Нүүр хуудас руу буцах

Эко цэвэрлэгээний бүтээгдэхүүн хэрэглэе

take-action-img

Өөрийгөө хамгаалах

Бид дунджаар өдрийнхөө 90 хувийг дотоор орчин буюу гэр, анги, оффис гэх мэт дотор орчинд өнгөрөөдөг бөгөөд уг орчны агаарын чанар эрүүл аюулгүй байх нь бидний эрүүл мэндэд хамгаас чухал юм.Бид эдгээр дотоод орчинг цэвэр цэмцгэр байлгах гэж тогтмол цэвэрлэгээ хийх нь сайн ч уг цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүдэд төрөл бүрийн химийн бодисууд байдаг бөгөөд эдгээр нь агаар дуслын, залгиурын, арьсаар гэх мэт замаар хүний биед нэвтрэн орж, сөрөг нөлөө үзүүлдэг байна. Хамгийн энгийн жишээ бол дэгдэмхий органик бодисууд (VOC) буюу ДОН-үүд нь хүний эрүүл мэндэд шууд муугаар нөлөөлж богино хугацаанд нүд, хамар, ам, хоолойг цочроож, урт хугацаанд толгой өвтгөх, арьсны харшил үүсгэх,  астматай болгох зэрэг сөрөг нөлөөг үзүүлдэг байна. Агаарт ДОН-үүдийн агууламж их байх тусам элэг, уушиг, мэдрэлийн системд хүчтэй нөлөөлдөг байна. Ялангуяа эдгээр бохирдуулагчид өртсөн нярай болон бага насны хүүхдүүд амьсгалын замын өвчлөл, харшил, астма, дархлааны асуудлуудтай болдог байна. Түүнчлэн судалгаагаар зарим ДОН-үүд нь хавдар үүсгэдэг болох нь тогтоогдсон байна.

Би Эко цэвэрлэгээний бүтээгдэхүүн хэрэглэе гэж амлаж байна!

Би аюулгүй цэвэрлэгээний бүтээгдэхүүн хэрэглэж, дотоод орчны агаарын чанартаа анхаарах болно гэдгээ би амлаж байна.

footerLogoBM
candidSeal

©2019-2024 Breathe Mongolia - Clean Air Coalition, Inc. Зохиогчийн эрх хуулиаp хамгаалагдсан

Breathe Mongolia - Clean Air Coalition АНУ-д 501c(3), Монголд Агаарын Харуул НҮТББ нэрээр бүртгэлтэй.

Breathe Mongolia өөр байгууллагын холбоосын агуулгад хариуцлага хүлээxгүй.