Аюулгүй барилгын материал хэрэглэцгээе
Гадаад орчны агаарын бохирдол хүйтний улиралд хамгийн их байх ба цаг агаар дулаарахаар харьцангуй багасдаг. Гэтэл дотоод орчны агаарын чанар үүнээс тэс өөр бөгөөд гадаад орчны агаар цэвэр байхад ч дотоод орчны агаар бохир байх боломжтой. Дотоод орчинд тухайн хүн юу хийхээс шалтгаалан агаарын чанар цэвэр байх уу, бохир байх уу гэдэг нь шийдэгддэг. Жишээ нь гэртээ засвар хийх нь дотоод орчны агаарын чанарт сөргөөр нөлөөлдөг ба тухайн үед засварын ажлаас аль болох хол байх хэрэгтэй. Мөн зөв барилгын материал сонгох нь хамгийн чухал юм. Чанартай барилгын материал нь удаан эдэлгээтэй ба дотоод орчны агаарыг бохирдуулахгүй, эрүүл мэндэд аюулгүй сонголт юм.
Би Аюулгүй барилгын материал хэрэглэцгээе гэж амлаж байна!
Барилгын ажил, засвар хийхдээ дотоод орчны агаарын чанарт анхаарч, стандартын дагуу, чанартай материал ашиглаж өөрийн болон бусдын эрүүл мэндийг хортой химийн бодисуудаас хамгаална гэж амлаж байна.
Нэмэлт мэдээлэл
Танд энэ мэдээлэл хэрэг болсон уу?