Нүүр хуудас руу буцах

Агаарын цэвэршүүлэгч хэрэглээрэй

Өөрийгөө хамгаалах

Хүн амьдралынхаа 90 орчим хувийг дотоод орчинд буюу ажлын байр, сургууль, цэцэрлэг, тээврийн хэрэгсэл, гэрийн нөхцөлд өнгөрүүлж, дотоод орчны агаараар амьсгалдаг. Гэвч гадаад орчны агаарын бохирдол, тамхины утаа, гэрт гал түлэх, арц хүж асаах, хоолны хиншүү, цэвэрлэгээний бодис, гэрийн тэжээвэр амьтны үс, барилгын материал, агааржуулалт муу зэрэг нь дотоод орчны агаарыг бохирдуулдаг. Жилд 3.8 сая хүн уушгины хорт хавдар, зүрхний шигдээс, уушгины архаг бөглөрөлт, тархинд цус харвах зэрэг өвчний улмаас нас барж байгаа нь дотоод орчны агаарын бохирдолтой холбоотой гэж ДЭМБ-аас мэдээлжээ. Дотоод орчны агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах хамгийн үр дүнтэй аргуудын нэг нь агаар цэвэршүүлэгч хэрэглэх юм. Түүнчлэн агаар цэвэршүүлэгч хэрэглэснээр дотоод орчинд ихээр тархдаг Ковид-19 халдварын магадлалыг бууруулах боломжтой.

“Агаар цэвэршүүлэгчийг тогтмол хэрэглэнэ” гэсэн амлалт баталгаажуулах товчийг дарж, өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалж буй бусад хүмүүстэй нэгдээрэй.

Би Агаарын цэвэршүүлэгч хэрэглээрэй гэж амлаж байна!

Би өөрийн болон ойр дотны хүмүүсийнхээ эрүүл мэндийг дотоод орчны агаарын бохирдлоос агаар цэвэршүүлэгч хэрэглэн хамгаалахаа амлаж байна!

footerLogoBM
candidSeal

©2019-2024 Breathe Mongolia - Clean Air Coalition, Inc. Зохиогчийн эрх хуулиаp хамгаалагдсан

Breathe Mongolia - Clean Air Coalition АНУ-д 501c(3), Монголд Агаарын Харуул НҮТББ нэрээр бүртгэлтэй.

Breathe Mongolia өөр байгууллагын холбоосын агуулгад хариуцлага хүлээxгүй.