Нийтлэлийг бичсэн П. Намуун
Монгол Улсад Ковид-19 цар тахалтай тэмцэхэд зориулж дотоодын болон олон улсын байгууллагууд $562,4 сая ам. долларын зээл тусламж олгожээ.
Саяхан хийгдсэн Харвардын их сургуулийн судалгаагаар /Covid-19/ вирусийн халдвараас үүдэх эндэгдлийн тоо хэмжээ тухайн оршин буй газрын агаарын бохирдлын хэмжээтэй шууд хамааралтайг олж тогтоожээ. Улсын нийт хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хот дэлхийд агаарын бохирдлоороо тэргүүлдэг учир уг вирусийн халдварыг хяналтаас алдвал Монголын хүн амын эрүүл мэнд өндөр эрсдэлд орно. Монгол улсын хэмжээнд дэгдэлтээс сэргийлэх арга хэмжээний талаар Эрүүл Мэндийн Яамнаас (ЭМЯ) хэвлэлийн хурлуудаар өдөр бүр мэдэгдэл хийж байгаа.
Дэлхий даяар уг вирусийн дэгдэлтийг багасгах зорилгоор олон төрлийн арга хэмжээ авч байгаатай адил манай улсын хэмжээнд эрүүл мэндийг сахих байгууллагуудад иргэдийг оношилгоонд хамруулах, вирус илэрсэн тохиолдолд тэднийг стандартад нийцсэн, хүрэлцээтэй байр хоолoop хангах, эмчилгээний тоног төхөөрөмжөөр эмчлэх зэрэг үүрэг хариуцлага ногдох юм.
“Breathe Mongolia” ТББ-ын гол зорилго бол Монгол Улсын хэмжээнд болж буй чухал үйл явдлуудад ажиглагчийн үүргийг гүйцэтгэн, үнэн, зөв мэдээллийг нийтэд хүргэх юм. Энэ зорилгынхоо хэмжээнд бид /Covid-19/ вирусийн дэгдэлтийн үеэр Монгол улсад илгээгдсэн мөнгөн болон мөнгөн бус тусламж, зээл зэргийн талаар олон нийтэд хүртээмжтэй мэдээлэл хүргэхийн төлөө ажиллаж байна. 2020 7-р сарын байдлаар хураангуйлсан мэдээллийг хүлээн авна уу..
2020 оны 6-р сарын байдлаар 562,4 сая ам. долларын зээлийг манай улсад ОУВС болон нэр бүхий байгууллагуудын зүгээс (Азийн Хөгжлийн Банк, Европын Холбоо, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID буюу ОУХА) сан ба Оюу Толгой ХХК нараас) Коронавирусийн тахлын ид үеэр олгожээ. Нийт хандивын ихэнх хувийг засгийн газар, олон улсын нэр бүхий агентлагуудаас болон тодорхой хувь нь гадаад дотоодын иргэдийн хувиасаа ирүүлсэн байна.
Уг зээлийн ихэнх хувийг буюу нийт 99 сая ам. долларыг Монгол Банкинд төсвийн алдагдлыг бууруулах зорилгоор олгосон байна.
Үүнд: Дэлхийн Банкнаас Монгол улсад нийт 30 сая ам. долларын зээлийг олгосон бөгөөд үүний 27 сая ам. доллар буюу 90%-ийг “Шинэ коронавирус /Covid-19/ халдварын болзошгүй эрсдэлээс сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай” төсөлд эмнэлгийн багаж, оношлуур зэрэг тоног төхөөрөмжийн хэлбэрээр иржээ. 2020 оны 5-р сарын 15-нд Дэлхийн Банк Монгол улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй хувиараа хөдөлмөр эрхлэгчид, бичил бизнес эрхлэгчид болон албан бус салбарт ажиллагсадыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх арга хэмжээг дэмжих зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн хүрээнд 15 сая ам.долларын санхүүжилтийг зориулахаар болов.
6-р сарын 19-ний байдлаар Дэлхийн Банкнаас “Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд 20 сая ам. долларын зээлийг ажил олгогчид болон ажилчдын эрх ашгийг хамгаалах зорилгоор олгожээ.
Ойролцоогоор Монгол Улсын Сангийн яамд 735 мянга ам. долларыг Ковид-19 эмгэгийн эдийн засагт үзүүлж болзошгүй хор нөлөөг багасгах зорилгоор мөнгөн хэлбэрээр уг буцалтгүй тусламжийг олгожээ.
Дэлхийн Банк Боловсролын Чанарын Шинэчлэл төслийн хүрээнд 5 сая ам.долларыг Засгийн Газрын Хүүхдийн мөнгө хөтөлбөрийн санхүүжилтад туслахад зориулахаар болов. Энэхүү хөтөлбөр нь хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлд КОВИД-19 цар тахлын үзүүлж буй дам нөлөөг бууруулах зорилготой юм.
Европийн Холбооноос (ЕХ) одоогийн байдлаар нийт 104 сая ам. долларын мөнгөн тусламжийг Монгол улсад илгээсэн байна.
Үүнд: 5-р сарын 29-ний байдлаар ЕХ 50,8 сая еврог буюу 59,8 сая ам.долларыг ЕХ-ны төсвийг дэмжих хөтөлбөрийн дагуу олгосон тусламж нь Монгол улсын Засгийн Газарт хөдөлмөр эрхлэлт болон төрийн санхүүгийн менежмент зэрэгт хөрөнгө оруулалт болох юм. Үүнээс гадна 7-р сарын 21-нд ЕХ-ны зүгээс Монгол улсын талд ахин 37,5 сая евро буюу 44,2 сая ам. долларын тусламжийг олгохоор шийдвэрлэсэн аж.
Азийн Хөгжлийн Банкнаас 3-р сарын дундуур 1,4 сая ам. долларын зээл болон, уг сарын сүүлээр ахин 1 сая ам. долларын үнэ бүхий оношлуур, багаж төхөөрөмж, хувийн хамгаалалтын хэрэгслүүд (PPE) зэргийг хандивласан байна. 5 сарын дунджаар Азийн хөгжлийн банкнаас ахин 100 сая ам. долларын зээлийг эдийн засаг, эрүүл мэндийн салбарын нөхөн сэргээлтэд болон вирусийн нөлөөнд автсан айл өрхүүд, жижиг дунд бизнесүүдэд зориулан Монголын талд олгожээ. Энэхүү тусламжийн 26,4 сая ам. доллар тухайлбал зөвхөн эмзэг бүлгийн эмэгтэйчүүд ба хүүхдүүдэд, мөн хүнсний талон олгох зорилгоор олгогджээ. Үүнээс гадна 5-р сарын 7-ны байдлаар АХБ-наас 30 сая ам. долларын зээл олгогдсон нь Эрүүл Мэндийн Салбарыг Хөгжүүлэх 5 дахь хөтөлбөрийн хүрээнд олгогдсон бөгөөд үүгээр Монголын зүгээс вирусийн эсрэг үйлдэгдэх арга хэмжээнд туслалцаа маягаар ашиглагдах зорилготой аж. Эмзэг бүлгийн эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг дэмжих зорилгоор нэмэлт 26,4 сая ам.долларыг олгохоор 6-р сарын 22-нд шийдвэрлэв.
АХБ-наас хийсэн мэдэгдэлд уг зээл нь Монгол улсын хэмжээн дахь бүх эмнэлэг болон оношилгоо хийдэг хоёрдогч болон гуравдагч этгээдүүдэд бүрэн ариутгал хийх, эмнэлгүүдийн даацыг ихэсгэх, оношлуурын тоо хэмжээг ихэсгэхийн тулд хадгалах байрны тоо хэмжээг томосгох зэрэг ажилд зарцуулагдах аж. 9-р сарын 3-нд Азийн хөгжлийн банк нь Ази Номхон далайн гамшгийн хор уршгийг арилгах сангаас эрүүл мэндийн үйлчилгээ болон нөөц бололцоог дэмжих зорилгоор нэмэлт 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгохоор шийдвэрлэлээ.
Үүнээс гадна АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID буюу ОУХА) Монгол Улсын Сангийн яамд 1,2 сая ам. долларын тусламжийг оношлуурын лабораториудад зориулан хандивлажээ.
Япон улсын засгийн газраас Монгол улсад 9,4 сая ам.долларын хэмжээний хандивыг эдийн засгийн нөхөн сэргээлт болон нийгмийн тогтвортой байдлыг хамгаалах зорилгоор 2,4 сая ам.долларыг хандивлажээ. 6-р сарын дундуур Герман улсын зүгээс 1,1сая ам. долларыг оношилгоо болон PPE хамгаалах хэрэгсэлд зарцуулжээ.
Үүнээс гадна Монгол улсын газар нутаг дээр зэс болон алтны уул уурхай томоохон компани болох Оюу Толгой ХХК Монгол улсын засгийн газартай хамтран нийт 163 мянган ам. доллар бүхий мөнгөн дүнгийн тусламжийг Монгол Улсын Сангийн яамд олгосон байна.
6 сарын 28-ны байдлаар The HU хамтлаг Улсын Онцгой Байдлын Коммиссд зориулан хандивын тоглолт хийснээр 24000 ам.долларын хандив цуглуулжээ. Үүний 19000 ам. доллар нь Монгол улсаас цугларсан байна
Энэ нийтлэлийг хамгийн сүүлд 2020 оны 9-р сарын 21-ний өдөр хамгийн сүүлийн үеийн мэдээллээр шинэчилсэн.
Орчуулсан: Б. Ану