Breathe Mongolia нь нийгэм ба хүрээлэн буй орчиндоо эерэг өөрчлөлт авчрахын тулд өөрсдийн дуу хоолой, ур чадвар, цаг завыг сайн дурын ажилд зарцуулдаг сайн дурын ажилтнуудын дэмжлэгт тулгуурласан цэвэр агаарын төлөөх нэгдэл юм. Манай сайн дурынхан төрөл бүрийн соёл, гарал үүсэл, наснаас бүрдсэн хэдий ч бүгд нэг ижил зорилготой байдаг.
Та ямар сайн дурын ажил хийхээс шалтгаалаад Breathe Mongolia-н шийдвэрлэхээр зорьж буй асуудлуудад бодит өөрчлөлтийг хийх боломжтойгоос гадна бусад олон төрлийн соёл, мэргэжилтэй сайн дурынхантай нэгдсэнээр тэднээс суралцаж, туршлага солилцож нэг ижил зорилгын төлөө хамтран ажиллах болно.
Сайн дурын ажил хийх нь зөвхөн бусдад туслах төдийгүй шинэ ур чадвар эзэмших, найз хамт олонтой болох, утга учир бүхий зүйлийн нэг хэсэг болох тухай юм.
Манай “Тэнгэрийн Дайчид”-д ямар ижил төстэй зүйл байдаг вэ?
- Тэд эргэн тойрондоо эерэг өөрчлөлт авчрах хүсэл эрмэлзэлтэй
- Тэд бусдаасаа онцгой
- Тэд чадварлаг
- Тэд чөлөөт цагаараа (хагас-цагийн) сайн дурын ажил хийдэг
- Тэд үргэлж шинэ ур чадвар авч, өсөн дэвжиж байдаг:
Манайд сайн дурын ажилтнаар орох үед өөрсдийнх нь үүрэг хариуцлага, бидний дотоод уур амьсгалд дасан зохицох, ойлгоход нь туслах зорилгоор бид шинэ гишүүний сургалт өгөх болно. Сайн дурын ажлынхаа туршид тэд нөөц шинэ боломж, дэмжлэгийг авах боломжтой.
Breathe Mongolia-д сайн дурын ажил хийх 10 давуу талыг бид онцоллоо:
- Linkedin дээр таны бидэнд оруулсан хувь нэмрийг үнэлж албан ёсны тэмдэг авах боломжтой.
- Бид танд шинжлэх ухаан, нийгмийн эрүүл мэндийн боловсрол, сошиал медиа менежмент, програм хангамжийн инженерчлэл, UX дизайн, төслийн менежмент, хөрөнгө босгох гэх мэт олон төрлийн шинэ туршлага, мэдлэг олж авах боломжийг олгох болно.
- Бид таны ажил болон сургуульд элсэх өргөдөл гаргахад тань туслах боломжтой. Мөн Breathe Mongolia-н хамтран ажиллагч байгууллагуудтай хамтран ажиллах боломжтой.
- Та сургуульдаа суралцах хугацаандаа манай байгууллагад дадлага ажил хийх, зарим төслүүд дээр хагас болон бүтэн цагаар цалинтай ажиллах боломжтой.
- Та Breathe Mongolia-н мерч бүтээгдэхүүнүүдийг авах боломжтой.
- Таны ажилласан цаг, хувь нэмрийг үнэлж бид сайн дурын ажилтны сертификат эсвэл АНУ-ын Ерөнхийлөгчийн сайн дурынхны шагнал өгөх боломжтой.
- Та хамгийн сүүлийн үеийн, ажлын байран дээр зайлшгүй хэрэг болох аппликэйшн, хэрэгслүүдийг үнэгүй ашиглаж сурах болно.
- Та дэлхийн 15 орнууд дахь нэг ижил зорилгоор нэгдсэн, төрөл бүрийн байгууллагад ажилладаг мэргэжилтнүүдтэй танилцах боломжтой.
- Та нэг ижил зорилгоор нэгдэж холбогдсон өөр өөр үндэс угсаа, нас, нийгмийн гарал үүсэлтэй хүмүүстэй хамтран ажилласнаар өөрийн үзэл бодол, харах өнцгөө сайжруулах, тэлэх боломжтой болно.
- Та чухал, ач холбогдол бүхий зүйлд өөрийн цаг, ур чадвараа зориулах боломжийг бид олгоно. Та Монгол Улсыг эрүүл, цэвэр агаартай болгох бидний үйлсэд бодитой хувь нэмрээ оруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.
Үүнээс гадна зөв, сайн үйлсийн төлөө цаг заваа зориулах нь таны бие махбодийн болон оюун санааны эрүүл мэндэд маш сайн үр дүнтэй юм. Таны стрессийн түвшин буурч, сэтгэл хангалуун байх төлөв тань сайжрах боломжтой. Зарим үед Улаанбаатарт амьдрах нь стресс ихтэй байдаг ч, бидний амьдарч буй орчныг сайжруулахад хүчин чармайлтаа гаргаж, анхаарлаа зөв зүйл рүү төвлөрүүлснээр та сэтгэл хөдлөлөө эерэг тал руу шилжүүлж чадна.
Хүн бүхэн өөрчлөлт хийж чадна. Өөрийн чадвар, боломжоо дутуу үнэлж болохгүй. Хичнээн жижиг алхам, тусламж, үйлдэл байсан ч танд том өөрчлөлт хийх боломж үргэлж бий! Сайн дурын ажилд оролцох хүсэлт гаргахаасаа өмнө та дараах асуултуудыг өөрөөсөө асууна уу.
Би …
- өөрийн амьдарч буй газраа сайжруулж амьдралаа дээшлүүлмээр байна уу?
- өөрөөсөө өөр хүмүүстэй танилцаж, хамт ажилламаар байна уу?
- шинэ зүйл туршиж, мэдлэгээ нэмэгдүүлмээр байна уу?
- чөлөөт цагаа зөв өнгөрөөмөөр байна уу?
- харах өнцгөө өөрчилмөөр байна уу?
- ирээдүйд хийх ажлаа бодитоор туршиж үзмээр байна уу?
- өөрийн хүсэл, сонирхолдоо нийцсэн ажлыг хийх хүсэлтэй байна уу?
Хэрэв та эдгээр асуултуудад ТИЙМ гэж хариулсан бол манай сайн дурын ажилтны өргөдлийг бөглөнө үү.